Хүүхдийн хөгжил

5 нас

5 нас Танин мэдэхүйн хөгжил  Ижил дүрсүүд, ижил хэмжээний талаарх ухагдахууныг ойлгоно Өнгө, хэлбэр гэсэн 2 ухагдахуунд эд зүйлсийг ангилна Эд юмсыг ерөнхий төрлөөр нь бүлэглэж ангилна. Жишээ нь: Хүнсний бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, амьтан гэх мэт Хамгийн богино, хамгийн жижиг гэсэн ухагдахууныг ойлгоно; эд зүйлсийг хэмжээ, уртаар нь байрлуулна Цээжээр 20 болон түүнээс дээш тоолно; ихэнх хүүхдүүд 100 хүртэл тоолдог. 1-20 хүртэл тоог ялгана, 20 хүртэл илүү дэс дараалалтай, оновчтой тоолно Тэрнээс бага, цөөн гэсэн ухагдахууныг ойлгоно Харанхуй, гэрэлтэй, эрт гэх мэт тодорхойлолтуудыг ойлгоно: "Би өглөө бусад бүх хүмүүсээс өмнө эрт боссон. Тэгэхэд харанхуй хэвээрээ байсан." Өдрийн цагийн хувиараа цаг хугацаатай уялдуулна; зарим хүүхдүүд цаг хэлж чаддаг Хуанли юунд зориулсан бэ гэдгийг мэднэ Мөнгийг хооронд нь ялгана, тоолж сурна, мөнгө хадгална Үсгийн дуудлага мэднэ мөн том жижиг үсэг ялгана Хагас гэсэн ухагдахууныг ойлгоно Тоолшгүй олон асуулт асууна: Яагаад? Юу? Хаана? Хэзээ? Шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэлтэй. Бие бялдрын хөгжил  Хайчаар дүрс тойруулан хайчилна   Биетийг эд ангитай нь, хүнийг биетэй нь зурна Олон үсэг, дүрсийг зурж, бичнэ Зураасны гадуур гаргахгүй цэвэрхэн будна 20-ширхэгтэй эвлүүлдэг тоглоомоор тоглож чадна Том хүний тусламжгүйгээр хувцаслаж, хувцсаа тайлна Халбага, сэрээ хэрэглэнэ, заримдаа зуушны  хутга  хэрэглэнэ Том хүний тусламжгүй бие засаж чадна Араараа өсгий өлмийгөөрөө явна Шатаар хүний туслалцаагүй өгсөж, уруудаж чадна Босох, явах мөн тэнцвэртэй  үсэрч бууна Хөлөө солин харайхыг сурна Үсэрнэ, огцом эргэнэ , савлана, харайна 1м зайнаас шидсэн бөмбөг барьж авна. 3 дугуйт, дугуйтай тоглоом зэргийг сайн жолоодно Унахгүйгээр 10 дараалж үсэрнэ 10 секунд нэг хөл дээрээ тэнцвэрээ хадгалан зогсоно Зураг, загвараас хуулбарлан 3хэмжээст бүтэцтэй байгууламж барина Нийгэмшихүйн хөгжил   Нэг, хоёр сайн найзтайгаа хамт байхыг илүүд үзнэ Хүүхдүүдтэй хамтран тоглоно, бусадтай тоглоомоо хамт тоглоно Өвдсөн, уйлсан, гунигтай байгаа хүүхдүүдийг илүү халамжилна Эцэг эх, асран хамгаалагчаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлнэ Сэтгэл хөдлөлөө хянаж сурна Хүмүүсийг хөгжөөж, инээлгэх дуртай Амжилтандаа баярлана Мангас, сүнс зэргээс айна Хүмүүс өөрт нь дургүй байхад санаа зовно Өөрийн үг, үйлдлээ ухамсарлана Анхаарах зүйл Боломжоороо хүүхэдтэйгээ ярилцах мөн бусад хүүхдүүдтэй ярилцах боломжийг олгох   Нөхцөл байдал, болох гэж байгаа үйл явдлын талаар хүүхэдтэйгээ ярилцах, хэлж өгөх Цаг ашиглалтыг сайжруулахын тулд тоглох унтах цагийг нь зааж өгч, цаг болохоос өмнө нь сануулж байх. Жишээ нь: 10 минутын дараа  тоглох цаг дуусна шүү гэх мэт Мөнгө болон мөнгийг хэрхэн үр дүнтэй зарцуулах  талаар зааж өгөх Бие даах чадварыг дэмжиж зааж өгөх. Үүнд хаана ямар хувцас өмсөх нь зохимжтой, шүдээ хэдэн минут угаах гэх мэт Хүүхдэд өдрийн болсон үйл явдлаа ярих, эсвэл өөрийн санаа бодлоо хуваалцах цагийг гаргаж өгөх Хүүхдийг дасгал хийж, хөдөлгөөний ур чадвараа сайжруулах боломжийг өгөх Бусадтай найрсаг нөхөрсөг байхыг зааж өгөх Бодит байдал, төсөөллийн ялгааг тайлбарлан сургах Аливаа зүйлийг заахдаа уурлаж бухимдахгүйгээр дахин дахин, тууштайгаар зааж сургах. Алдаа хийхийг нь зөвшөөрч байх Энэ насанд хүүхэд хоолоо өөрөө чөлөөтэй сонгож иднэ. Хэтэрхий чихэртэй амтлаг зүйл, лаазалсан хүнс идүүлэхээс зайлсхий. Хоносон хоол идүүлж болохгүй. Шүд цоорохоос сэргийлэх, хоол идэх дур хүслийг хэвийн байлгахын тулд хүүхдийг тогтмол цагаар хооллох хэрэгтэй. Хүүхэд чин дүүтэй болсон эсвэл цэцэрлэгт орсон зэргээс хамаарч анхаарлаа сулруулж болохгүй. Хүүхдийнхээ эрүүл мэнд, хооллолтыг та үргэлж анхаарч байгаарай. Энэ үед хүүхэд ямар ч дадлыг сурахад бэлэн байдаг бөгөөд шинэ юмыг шууд хүлээн авч дуурайдаг тул гэр бүл, орчин эцэг эхийн зөв дадал зуршил зан үйл их нөлөөтэй. Хүүхдэдээ аль болох их цаг зарцуулж ярьж байх нь хүүхдийн ой ухааныг сайжруулдаг. Энэ насанд аавын оролцоо илүү байдгийг санаарай. Эцэг эх нь хүүхдэдээ цаг гарган дагуулж явах, ярьж тоглох, үлгэр ярьж өгөх зэрэг нь хүүхдийг өөртөө итгэлтэй байхад нь нөлөөлдөг. Эцэг эхэд зориулсан зөвлөгөө  Хүүхэлдэйтэйгээ хамт тоглохдоо дүрд хувилан тоглохыг нь дэмжээрэй Долоо хоног тутамд гэр бүлээрээ өнгөрөөх цагаа төлөвлөх Эвлүүлдэг тоглоом хийх, авч өгөх. Шинэ эвлүүлдэг тоглоом анх удаа эвлүүлэхэд нь туслах Математик чадварыг хөгжүүлэх Өдөр тутмын хувиар хийх. Хүүхдээр хяналт хийлгэх эсвэл шаардлагатай ажил дууссаны дараа тэмдэглэгээ хийлгэх. Зөв үсрэх, нугарахыг зааж өгөх (эсвэл өөр хүнээр заалгах) Хоол хийх нь хүүхдийг тэвчээртэй хүлээхэд сургадаг үр дүнтэй арга бөгөөд хүүхдэд  ногоотой шөлийг болохоос нь  өмнө ногоог амсуулж мөн дараа нь амсуулан  харьцуулалт хийлгэх

Дэлгэрэнгүй »
3 нас

3 нас Танин мэдэхүйн хөгжил  Дугуй болон хэрээсэн дүрс зурж, хүн зурна Үгсийн сан, үйл үг хурдацтай нэмэгдэнэ Энгийн харилцан яриа өрнүүлнэ Дуртай үлгэрээ  давтан ярина Болсон явдлыг ярихдаа нэмэлтээр тайлбар оруулна Ном үзэх дуртай болно. Бусдад “унших” эсвэл зургийг тайлбарлах гэж хичээнэ Оньсого таах дуртай байна. Хариултыг нь олохгүй бол санаа зовно Том жижиг гэх мэт хэмжээг ялган танина Цаг хугацааг ойлгож эхэлнэ (жишээ нь өдрийн цайны өмнө) Эд юмсыг тоолж байрлалыг нь солино Үр дүнгийн талаар бодож эхэлнэ Төвлөрөх хугацаа нь уртасна Асуултад зохих хариултыг өгч эхэлнэ Хоёр алхамт заавар дагана. Жишээ нь: том өрөөнөөс хүүхэлдэй аваад ир гэх мэт Бие бялдрын хөгжил   Өлмий дээрээ зогсоно, явна Шатаар бие даан дээш доош явна Бөмбөг өшиглөнө     Юм нь дээрээс үсэрнэ 3 дугуйт унана Номын хуудсыг нэг нэгээр эргүүлнэ Нүүр зурж чадна Хувцасны товчоо тайлна, цахилгаанаа татна, гутлын үдээс үднэ Том сувсыг сүвэгчилнэ Том багсаар будна, хайчаар хайчилна Араараа алхана Нэг хөл дээрээ тэнцвэрээ олж чадна Хайчаа зөв барьж чадна Өнгийн харандаа эсвэл үзэг барихдаа 3 хуруугаа хавчиж ашиглана (эхний хоёр хуруу, эрхий хуруу) Баримлын шавраар тоглоно. Ингэхдээ өнхрүүлж, элдэнэ Богино хугацаанд шээсээ барьж чадна Нийгэмшихүйн хөгжил   Нийгмийн талаар ойлголттой болох Хоёроороо эсвэл гурвуулаа хамтдаа тоглоно, өөрийн бодол санаагаа бусадтай хуваалцана, нийтэч тоглоно Сайн найзтай болно Олон төрлийн зан ааш гаргана Ээлжилж тоглож сурна Өөрийн хүйсийг мэддэг болно Бие даасан байдал нь нэмэгдэнэ гэхдээ томчуудаас дэмжлэг хэрэгтэй хэвээрээ байна. Сэтгэл зүйн хувьд тогтвортой болно Танил насанд хүрэгчдээс холбохдоо хямрах нь бага Өөрийн эд зүйлийг өмчилөн өөрт хүнд өгдөггүй хэвээр байна Анхаарах зүйл (аав ээжээсээ юм асууж буй хүүхэд ) Хүүхдийн уран сэтгэмжтэй, бүтээлч байдал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх шинийг санаачлах чадварыг хөгжүүлээрэй Үг, үйл хөдлөлөөрөө хайрлаж халамжилж байгаагаа харуулаарай Ууртай байхдаа үг, үйлд хөдлөлөө хянаарай. Таны буруу үйлдэл хүүхдэд муу үлгэр дууриалал болно Хүүхдийг өөрөө нүүр гараа угаах гэх мэт өөрийгөө арчлах чадварыг сургах Шинэ санааг дэмжих, үйлдлээрээ, үгээрээ гэх мэт олон янзаар халамжилж байх Хүүхдийг өөртөө туслах чадвар, өөрийгөө асрах зэргийг зөвшөөрөх Хүүхдийн асууж байгаа асуултыг анхааралтай сонсож  шударгаар хариулах 5 хүртэлх насны хүүхдийн гарын булчин гүйцэд хөгжөөгүй байдаг учир барьж яваа юм унагаах нь элбэг байдаг. Хүүхдийн тань хүнд эсвэл барихад хэцүү зүйлийг унгаж асгах нь тэд санаатай хийсэн бус гар нь өвдсөн учраас ийм үйлдэл гаргасан гэдгийг ойлгоорой Эцэг эхэд зориулсан зөвлөгөө (хогоо хогийн саванд хийж буй хүүхэд) Хүүхэлдэй , аяга таваг гэх мэт энгийн тоглоомууд  авч өгөх, айл гэр болж тоглохыг дэмжиж өгөх. Ингэснээр хүүхдийн төсөөлөн бодох чадвар хөгжинө. Юм ороох, ээрэх, цавуу түрхэх, хайчлах  зэрэг нь хөдөлгөөний ур чадварыг сайжруулдаг Тэнцвэр шаардсан тоглоомоор тоглуулах Тэдэнд  үдээсээ үдэх, өөрөө хувцасныхаа цахилгаан татахад туслах. Хүүхдэдээ үлгэр ном уншиж өгөх, мэддэг үлгэрийн зарим хэсгийг нь өөрөөр нь яриулах Эцэг эхтэйгээ болон бусад хүүхэдтэй тоглох цагийг нэмэгдүүлэх “Надад юу байгааг таагаарай” эсвэл “хэрвээ чи байсан бол юу хийх байсан бэ” гэх мэтээр тааварлах тоглоом тоглох Хүүхдэд өдөр бүр хийх зүйлсийнх нь хуанлийг гарган өөрөөр нь тэмдэглэл хийлгэх. Жишээ нь өглөө, орой бүр шүдээ угаах гэх мэт Угаах хувцас ангилуулах (өнгөөр, ямар хувцасны төрлөөр, хэний хувцас вэ гэх мэт) Зөв зүйл хийхэд нь магтаж урамшуулаарай Хэрэв хүүхэд шинэ хоолноос татгалзвал дундаа тавьж хамтдаа идэн, ах эгч нь болон та өөрөө энэ хоолонд дуртай байгаагаа мэдрүүлж дууриал болоорой. Хүүхдийг илүү идүүлэх гэж хүчилсний хэрэггүй. Хүүхдийн нас, биеийн хэмжээ, хөдөлгөөн идэвхи зэргээс нь хамаарч тааруулж тохируулсан хэмжээгээр хоолыг өг. Хүүхдийг өсөж томрох тусам хооллох тоог нэмэгдүүлнэ. Хүүхэд цэцэрлэгт орсон бол цэцэрлэгийн нөхцөл, ариун цэвэр, хоол ундны эрүүл аюулгүй байдлыг судалж холбогдох шаардлагыг тавих нь эцэг эхийн эрх үүрэг юм. Хүүхэд хувцсаа хураах, тоглоомоо хураах, хогоо хамаагүй хаяхгүй байх, гараа тогтмол угаах дадлыг эзэмшүүлээрэй. Хүүхдийг энэ насанд 1 цагаас илүү удаан хугацаагаар зурагт үзүүлж болохгүй.

Дэлгэрэнгүй »
19-23 сар

 19  – 23 сар    Танин мэдэхүйн хөгжил   2 нас хүртлээ 200 гаруй үгийн сантай болно 2 үгтэй хялбар өгүүлбэр холбон хэлнэ Өөрийгөө нэрээрээ дуудна, тоглож байхдаа өөртэйгээ ярина Томчуудын үйлдэл, хандлага, зан аашийг дуурайна Томчуудын тусламжтайгаар шинэ зүйлийг таньж сурна Бие бялдрын хөгжил  Ганцаараа алхаж чадна Сайн гүйнэ гэхдээ зогсохдоо унаж магадгүй Машин гэх мэт тоглоомоо чирч эсвэл түлхэж тоглоно Гараас нь хөтлөхөд, шатаар бууж чадна. Дэмжлэгтэйгээр нэг хөл дээрээ зогсоно. Бөмбөг өшиглөнө, өнхрүүлнэ, шиднэ. Шалан дээрээс юм авахын тулд явган сууна Арагшаагаа болон урагшаагаа өшиглөнө Өнгийн харандааг 3 хуруугаараа зөв барьж сараачна. Хаалганы бариул эргүүлнэ Жижиг дугуйтай унадаг тоглоомуудыг унах дуртай байна Хувцаслаж, хувцсаа тайлах зэрэгт өөрөө тусална. Гутлаа тайлна Халбага хэрэглэж чадна Соруулаар ууна. Нийгэмшихүйн хөгжил   Хувиа хичээсэн хандлагатай байна Өөрийн эд зүйлийг хүнд өгөх дургүй “минийх” гэсэн хандлагатай байна Танихгүй хүнээс ичнэ, бишүүрхэнэ Өдөр тутмынх нь тогтсон хэв маягт нь өөрчлөлт гарахад дургүй байна. Мөн өмнө нь дуртай байсан зүйлдээ дургүй болно Сэтгэл дундуур, уурласан юм уу ядарсан/өлссөн үедээ орилж чарлан аашилдаг болно. тэгэх үү, баярлалаа  гэх мэт эелдэг үгнүүдийг үе үе хэрэглэдэг болж эхэлнэ Төсөөлөн тоглож эхэлнэ Томчуудад хэрэгцээгээ ойлгуулна (жишээ нь, юм уумаар байгаа үедээ, өмдөө норгосон үедээ г.м) Эцэг эх нь эсвэл асран хамгаалагч нь өөр хүүхэд авахад уурлаж, уйлна Бусад хүүхдүүдтэй хамт байх дуртай боловч, төдийлөн хамтран тоглохгүй Анхаарах зүйл  Өдрийн дэглэмийг тогтмол барина. Хүүхэд дургүй байж эсэргүүцсэн ч эвийг нь олж өдрийн дэглэмийг тогтмол баримтална. Хүүхдийг хүмүүжүүлэхдээ тайван гэхдээ тууштай байна  Хүүхэд уйлж байгаа шалтгааныг ялгаж ойлгодог байх. Анхаарал татах гэж уйлж байвал тоохгүй орхих. Энэ насанд хүүхэд бусадтай өөрийн эд зүйлийг хуваалцах дургүй учир олон хүүхэдтэй бол нэг төрлийн эд зүйлсийг хүүхдийн тоогоор авах. Хүүхэд амжилттай юм хийхэд нь урамшуулах Хүүхэдтэй тогтмол ярьж, харилцаж байгаа ингэхдээ баярлалаа, тэгэх үү гэх мэт үгсийг сургах Хүүхдийг хөдөлгөөний чадварыг дэмжихийн тулд гадаа тоглуулах Хүүхдийг гэрийнхнээсээ бусад хүмүүстэй харилцахад нь тусалж дэмжих. 1 настайгаас хүүхдийг хөтөвчинд суулгаж сургана. Хүүхдээ 1 настайгаас өөрөө гараа угаахад сургах хэрэгтэй. 20-23 сартайд хүүхэд ширээнд сууж хооллож сурна. өдөрт 3-4 удаа тэжээллэг хоол идүүлнэ. Нэг удаад 1 аяга хоол өг. Мөн хүүхдийн хоол идэх дуршлаас шалтгаалан хоолны завсраар өдөрт 1 2 удаа хөнгөн хооллоно Хүүхэд цэцэрлэгт орсон бол хоолоо хэрхэн идэж байгаа талаар тогтмол анхаарч байх нь чухал. Учир нь хүүхэд олны дунд ороод анхаарал нь сарниж хоолондоо муудах байдал ажиглагддаг. Эцэг эхэд зориулсан зөвлөгөө Хүүхдэд өөрт таарсан ажлыг даалгаж өгөх. Удирдлага, утас авч ирэх, тоглоом хураах гэх мэт Хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих. Жишээ нь: Хүүхэд гадаа нохой хараад “нохой” гэж хэлэхэд нь “Яг зөв, жижиг, бор нохой” гэх мэт Олон өнгийн харандаа, цаас, буддаг ном өгч зурж сурахад нь дэмжлэг үзүүлэх Хүүхдийг бие даан хоолоо идэх, хөтөвчинд сууж сурахад нь дэмжиж, урамшуулах Үеийн хүүхдүүдтэй нь тоглуулах, айлд зочилж шинэ орчинтой танилцуулах Эргэн тойронд байх зүйлсийг хөдөлгөж, тоглож байхдаа хэмжээ, хэлбэр дүрс, жин гэсэн ойлголтуудыг сурна Харилцахдаа дохио зангаа хэрэглэнэ Сонссон үгнүүдээ давтаж хэлнэ Дуу, шүлэгтэй холбоотой үг, хөдөлгөөнийг сурна Ямар нэг зүйлийг зорилготойгоор хийж эхэлнэ Нуусан зүйлийг хаанаас ч гэсэн олж сурна Мэддэг зүйлийг нь асуухад байрлалыг нь олж чадна

Дэлгэрэнгүй »

Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд

Хүүхэд хүмүүжүүлэхтэй холбоотой Монгол ёс заншил, хорио цээр #13

Хүүхэд хүмүүжүүлэхтэй холбоотой Монгол ёс заншил, хорио цээр #13 Hүүхдэд “болох”, “болохгүй”-г мэдүүлэх, тэднийг осол гэмтлээс сэргийлэх, хүмүүс болон эд зүйлс, байгальтай зөв харилцахад сургах санаа зорилгыг  агуулдаг тул эртнээс өдөр тутмын амьдралдаа мөрдөж иржээ. Зан төлөв, харилцаа Үг дагавал ухаантай болно.Үлгэр дагавл цэцэн болно. Үгнээс үг авна. Ухаанаас ухаан авна. Хүүхдэд өвлүүштэй үг хэлж бай, үг чинь худал бол сэтгэлийн дөлийг бөхөөнө худал хэлдэггүй, хүмүүсийн хооронд хов зөөдөггүй ахмад хүний дээд талд суудаггүй аав, ахынхаа дэргэд завилж суудаггүй хүний өмнүүр орж ярьдаггүй зочны өмнүүр гүйдэггүй хүний юмыг зөвшөөрөлгүй авдаггүй хүний толгой, малгайд хүрдэггүй хүн рүү хуруугаараа зангаж ярьдаггүй хүний хийморь лундаа мөрөнд нь байх учир настны мөрөнд хүрдэггүй Эмх цэгц аяга, тавгаа хураалгүй, замбараагүй хонуулбал өрөнд орно цүнхний амыг онгорхой орхивол гарз гарна ороо хураалгүй орхивол тэр өдөртөө ажил нь бүтэхгүй авдрын тагийг онгорхой орхивол гарз гарна халбагаа аягандаа хийж үлдээвэл ажил бүтэхгүй хооллолт цайгаа уулгүй дутуу охивол амны хишгээ барна зогсоогоор, тэр тусмаа өглөө ингэж цай уувал тэр өдрийн ажил бүтэхгүй хэвтээгээрээ хоол идвэл өвчин тусна буруу харж сууж хоол идвэл бусадтай хэрэлдэнэ цагаан будаа асгаад түүхгүй бол ширхгийн тоогоор өрөнд орно эрүүл ахуй хуруугаа хөхвөл шүд нь унана самандаа сэвээ үлдээвэл ажил нь бүтэхгүй зуухны үүдэнд хогтой хонодоггүй эмэгтэй хүн үснийхээ үзүүрийг амандаа хийвэл зовлонд унана орой усанд явбал муу юманд хорлогдоно эмэгтэй хүн завилж суувал нөхөрт гарахгүй хоёр хүн хөлийнхөө улыг нийлүүлбэл муудалцана тургивал усан бороо орно эд юмтай харилцах босгон дээр гишгэвэл тэр айлдаа гарз дуудна хаалга савбал муу юм цуглана хаалга алдалбал  олзны үүдийг хаагдана тогтгоноос зүүгдвэл зовно хана дөрөөлбөл гал голомт сүйднэ багана түшвэл  зовлон үүрнэ давс асгавал зуурдын гай ирнэ аягаа харшуулбал хэрэлдэнэ ширээ, авдар дээр суувал өрөнд орно хүүхдийн хувцас гадаа хоновол муу юм шүгэлнэ уурган дээгүүр гишгэвэл мал үхнэ Осол гэмтлээс сэргийлэх хайчны ам ангайлгаж тавибал хонинд чоно орно бороо ороход хаалга голлож суувал аянганд цохиулна тулга тойроод гүйж харайвал голомтоо сүйдэлнэ харанхуй шөнө, харуй бүрийгээр үс, хумсаа авбал замд төөрнө галаар тогловол гай ирнэ хутга мэсний ирийг дээш нь харуулж тавибал хэрүүл тэмцэл болно хайч, хутганы үзүүрийг хүн рүү харуулбал хэрүүл болно унинаас зүүгддэггүй чихээ төмрөөр ухвал буян барагдана Байгалтай харилцах амьтан, хорхой шавж албал нүгэл болно газар шороо хөндөж сүйтгэвэл түүний эзэн садваг хилэгнэнэ усанд цагаа оруулбал лус савдаг хилэгнэнэ галд хог, хувцас, хоол, ундны үлдэгдэл хийвэл галын бурхан хилэгнэнэ гал руу сонгины хальс хийвэл эцэг малын нүд сохорно булгийн эхэнд гэрээ баривал лус хилэгнэнэ гэж үзэж ханддаг билээ

Дэлгэрэнгүй »
“Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга #12

“Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга #12 Хүүхэд эцэг эхийгээ хорвоо дээрх хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн сайн хүмүүс гэж боддогоос гадна үлгэр дуурайл авах хамгийн ойрын хүн нь та байдаг. Тиймээс тэд таны үг хэл, үйл хөдлөл бүхнийг дуурайж өсдөг. Үүнээс гадна өнөөдрийн бидний амьдарч буй нийгэм ихэнх эцэг эхийн төрж, өссөн нийгмээс огт өөр тул, энэ нийгэмд иргэн болж төлөвших хүүхдийг хүмүүжүүлэх арга барил өөр байх ёстой. Та хүүхэд хүмүүжүүлдэг өөрийн аргаа харьцуулан тунгаана уу: Ярилцах, сонсох, хамт байх цаг гарга. Одоогоос ердөө 20-оод жилийн өмнө одоогийнх шиг олон телевиз, радио байгаагүй учир эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ ярилцах, үлгэр домог ярьж, бага насныхаа хөгтэй явдал, дурсамж дурдатгалаа хуваалцаж, гэр бүлийн халуун дулаан яриа өрнүүлэх цаг хангалттай гардаг байжээ. Ингэснээрээ эцэг эх хүүхэдтэйгээ ойр дотно байж чаддаг байж. Харин өнөөгийн гэр бүлүүд телевиз, компьютер, гар утсандаа анхаарал хандуулах нь ихэсч, аажим аажмаар хоорондын амьд харилцаа нь багассаар байна. Та ажлаа сайтар төлөвлөн, хүүхэдтэйгээ, гэр бүлтэйгээ ярилцах, биесээ сонсож, хамт байх цагийг зориуд гаргаж, дотно харилцаагаа тэдэнд мэдрүүлээрэй. Та өнөөдөр л хүүхдээ сонсохгүй бол хэзээ нэг өдөр өөр хэн нэгэн таны хүүхдийн зүрх сэтгэлийг сонсоод, дуртай зүгтээ хөтлөх болно шүү.  Шийдэмгий боловч эерэг бай Дуу хоолойгоо өндөрсгөлгүй хэвийн өнгөөр яривал хүүхэд таныг улам сайн ойлгоно. Хашгичих хэрэггүй “би ууртай байна. Дараа ярилцъя гэж уур уцаараа барь. Эсвэл хүүхэд юу хийх хэрэгтэйг сайн зааж өг. Эерэг үгээр ярилц. Загнаж зандралаа боль, заналхийлэлгүйгээр тайлбарла.Уян хатан, ухаалаг бай. Түүнийг сайшаах, хөдөлгөх аргаа ол. Өөрөө үлгэрлэ. Аливаа зүйлийн учрыг олж хийх арга ухаан, асуудлыг шийдэж, амьдралд биеэ авч ур чадварыг хүүхэд эцэг эхээсээ харж суралцдаг. Цэвэрч нямбай айлын хүүхэд цэвэрч нямбай болдог шиг атаархуу, худалч эцэг эхтэй хүүхэд мөн л атаач, худалч болдог. Тиймээс юуны түрүүн та өөрийнхөө дутагдалтай талыг анзаарч, түүнийгээ засахыг хичээх нь чухал. Улмаар хүүхдийнхээ дэргэд бусдыг муучлах, худал хэлэх, хэрүүл хийх, залхуурч хэвтэхээс зайлсхийгээрэй. Өөрөөр хэлбэл та өөрөө тамхи татдаг бол хүүхдээ тамхи татлаа гэж шийтгэх, та өөрөө ажил хийхгүй, телевиз үзэж суух дуртай бол хүүхдээ залхуу байна гэж загнаж, шийтгэх нь шударга бус юм. Хүүхдээ хүндэлж, магтан сайшаа. Хүүхдээ загнаж, аливаа шаардлага тавихдаа муу үгээр харааж, доромжилж, нэр төрд нь халдахаас үргэлж зайлсхийж байгаарай. Ингэснээр та хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг дэмжиж өгөхөөс гадна хичнээн уурласан ч соёлтой байж, бусдыг хүндлэх аргыг зааж сургаж байдаг. Мөн хүүхдийнхээ хийсэн сайн зүйлсийг тийм байх ёстой мэтээр хүлээн авч, болохгүй байгаа зан аашийг нь байнга шүүмжлээд байж болохгүй. Хүүхдийнхээ хийсэн бага ч гэсэн зүйлийг анзаарч, магтан урамшуулж байх нь хүүхдэд “Үүнээс ч илүү сайн” хийх гэсэн хүсэл төрүүлдэг ач холбогдолтой зүйл юм. Гэхдээ магтахад  учир бий. Ихэнх хүмүүс хүүхдээ онц авчихлаа гээд ирэхээр нь “Өө, ёстой сайн байна. Ёстой мундаг байна” гэж хэлдэг. Гэхдээ тэгж хэлэхийн хажуугаар “Миний хүү/охин өчигдөр орой гэрийн даалгавраа сайн хийсэн болохоор, хичээл дээрээ анхааралтай суусан болохоор, багшийнхаа хэлснийг сайн ойлгосон болохоор онц авсан байна. Баяр хүргэе чи үнэхээр мундаг шүү” гэж хэлж байвал хүүхэд онц авахын тулд олон зүйлийг сайн хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоно. Харин зүгээр л “сайн байна” гэж хэлдэг бол хүүхэд хүнээс хуулаад юм уу, өөр ямар ч аргаар хамаагүй онц авч л байвал сайн гэж ойлгож болзошгүй. Үглэхээс татгалз. Нэг зүйлийг олон давтан хэлэхээр үглэсэн болдог шүү дээ. Тиймээс хүүхдээсээ(ялангуяа өсвөр насны) хүсэж, шаардаж буй аливаа зүйлийг 2-аас дээш удаа хэлэхгүй байхыг хичээгээрэй. Хэрэв нэлээд нухацтай асуудлыг хүү/охин чинь хүлээж авахгүй байвал гэр бүлийн хурал хийж, арай өөр байдлаар ярилцаж болно.  Гэр бүлийн хурал дээр хүүхдийг “үг сонсдоггүй” гэж шүүмжилсэн байр сууринаас бус, “Ээж/аав нь чамаас ийм зүйлийг хүсэж байна. Яагаад хүлээж авдаггүй юм бэ? Цаашид хүлээж авна гэж ойлгож болох уу?” гэж нүүр нүүрээ харж байгаад, дуугаа өндөрсгөхгүй, харилцан ярилцлага хийж хоорондоо ойлголцох нь үр дүнтэй. Зодож шийтгэхээс татгалз.   “Би багадаа зодуулж өссөн. Тэглээ гээд муудсан зүйл алга” гэж маш олон хүн хэлдэг. Гэвч ихэнх эцэг эхчүүдийн өсөж торнин, ажил хөдөлмөр эрхэлж, амьдарч байсан социалист нийгмийн үед хамгийн дуулгавартай, нам засгаас өгсөн үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлдэг, хамт олныхоо аясаар явдаг хүнийг “сайн хүн” гэж тодорхойлдог байсан бол өнөөгийн нийгэмд өөртөө итгэлтэй, өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, эрсдэл болон аливаа зүйлээс айж бэргэхгүй ажиллаж чадаж байгаа хүн амжилтанд хүрч, өндөрөөр үнэлүүлж байна. Гэтэл эцэг эхчүүдийн хамгийн эцсийн бөгөөд үр дүнтэй гэж үздэг “алганы амт” нь хүүхдэд ухамсарын бус айдсын хүмүүжлийг суулгадаг ба сэтгэл санааны дарамтыг давхар агуулдаг. Байнга зодуулж шийтгүүлдэг хүүхэд үзэл бодлоо илэрхийлэхээс хулгадаг, өөртөө итгэлгүй, өөрөөсөө сул дорой нэгнийг дээрэлхдэг, бусдыг даган дууриагч болгон төлөвшдөг байна.

Дэлгэрэнгүй »
Хүүхдийг эрхэмлэх монголчуудын үзэл #11

Хүүхдийг эрхэмлэх монголчуудын үзэл #11       Монголчууд хүүхдээ эхийн хэвлийд байхаас хамгаалан, хүндэтгэж, төрөх хүүхдээ эрүүл саруул, амар тайван, зөв сайхан зан чанартай байлгахыг эрхэмлэж ирсэн уламжлалтай. Тиймээс ч жирэмсэн ээжид улай үл үзүүлэх, хайч, хутга, хөрөө, сүх зэрэг хурц мэс дээгүүр алхахыг цээрлэж, айлгаж ичээх, хэрүүл маргаан дэгдээх, цочоон уурлуулах зэргээс болгоомжилно. “Хүүхэд бол нэг эрдэнэ, хүмүүжил бол мянган эрдэнэ” гэсэн үгнээс Монголчууд хүүхэд нялхсаа ямар их хайрлан хамгаалдаг, асарч хүн болгоход ямар эрхэм нандин үүрэг гэж үнэлж үздэг илэрхий бөгөөд хүүхэд өсгөх үүргийг “Тэнгэрээс өндөр, дэлхийгээс зузаан, далайгаас гүн, уулнаас хүнд буянт үйл” хэмээн ном судартаа тэмдэглэжээ. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх үндсэн арга нь дэг журмыг таниулах гэрийн сургаал бөгөөд түүнийг хэрэгжүүлэх хөтөч нь аав ээж, гэрийн ахмад хүмүүс байдаг байж. Түүнчлэн хүүхдийн насны онцлогийг харгалзан аливааг заах, дагуулан сургах, ухааруулж өсгөдөг       Ардын уран зохиолч Т.Галсан гуайн “Идээ унд элбэг айлд хүү сөөм, инээд баясал цалгиастай гэрт хүү тохой, ирмүүн ажил дэлгэрсэн газарт хүү алд, итгэл хайр тэгширсэн орчинд хүү дэлэм өсдөг” гэсэн сургамжийг олон хүн сонссон биз. Тэгэхээр “Хүмүүжил” гэдэг нь хүн байна гэсэн үг төдийгүй өдөр тутмын харилцааны хэрэглүүр болох тул Монголчууд хүүхдийг мэдлэгжүүлж, боловсруулахаас өмнө “Хүн шиг хүн болгон хүмүүжүүлэх”-ийг чухалд үздэг. Өөрөөр хэлбэл хүнолж авсан хүмүүжлээрээ ухаан сууж, төлөвшин хурдан боловсорч болдог бол төлөвшсөнийхөө дараа хүмүүжих нь нэн бэрх гэж үздэг. Иймд хүүхэд хүмүүжүүлэх үйл хэрэгт онцгой анхаарч нас, хөгжлийн онцлогийг нь ойлгож, мэдэж, сургаж харилцсанаар “биеэ мэдэх” хүн болгоход дараах байдлаар  чиглүүлдэг байжээ.   Хүний хүн болж төлөвших хамгийн чухал, шийдвэрлэх нас 0-5 нас бөгөөд бие өсөх нь хурдан, махбод эдгэх нь амархан, эд эс идэвхтэй урган  төлждөг нас бөгөөд түүнийг ХАН ХӨВҮҮН  мэт асарч хүмүүжүүл. 6-10 насанд хүүхдийн хөдөлгөөн ихсэж, аливааг оролдох, хийх нас тул буруу үйлээс сэргийлж БИЕДЭЭ СҮҮДЭР МЭТ ДАГУУЛЖ ажил хөдөлмөрт сургаж хүмүүжүүл. 11-14 насанд хүүхэд бие даах чадвартай болж, ажил үйлийг бусдын дэмээр гардан хийх сонирхолтой үе тул “БИЕ ДААЛГАХ” аргаар хүмүүжүүл. 15-17 насанд хүүхэд том хүний нэгэн адил эрх мэдэл, үүрэг хариуцлагатай болгох нас гэж үзэх тул тэдэнтэй аль болох ЗӨВЛӨЛДӨХ, САНАА ОНООГ НЬ АВАХ хэлбэр давамгайлж хүмүүжүүлэхийг  зөвлөсөн байна.

Дэлгэрэнгүй »

Видео цомог

images
images
images
images

Сүүлийн Мэдээ

Өсвөр насныханд зориулсан аюулгүйн дүрэм #6

Үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлтээс өөрийгөө хамгаал Хүүхэд бүр аюулгүй орчинд амьдрах эрхтэй учир хэнийг ч битгий дарамтал, бүү дээрэлх.                  Дээрэлхүүлсэн хүүхэд сэтгэл гутралд орох, амиа хорлох хүртэл үйлдэл хийдэг учир хэн нэгнийг дээрэлхэж болохгүй. Мөн бусад хүүхдийг дээрэлхэх нь чиний нэр хүндэд муугаар нөлөөлж, хүүхдүүд чамд дургүй болох бөгөөд чи найзгүй, ганцаардмал нэгэн болж үлдэнэ. Үе тэнгийнхэн чинь чамайг дарамталж, дээрэлхвэл өөрийгөө хамгаал, тусламж ав.                  Хэрэв чамайг хэн нэг хүүхэд дээрэлхэж, дарамталбал “Боль! Намайг явуул” гэж өөртөө итгэлтэй чанга хэл. Хэрэв чамайг явуулахгүй бол аав, ээж, багш зэрэг итгэлтэй хүмүүст хэл хүргэ, тусламж дууд. Хүүхдийн эрхийн тухай хууль, Боловсролын тухай хуулиар сургуулийн орчинд багш, сурагчид, сургуулийн ажилтан гээд хэн ч чамайг дээрэлхэж, дарамтлах ёсгүй бөгөөд сургууль хүүхдэд аюулгүй орчинг бүрдүүлэх үүрэгтэй. Хэн нэгэн хүүхэд дарамтлуулж, дээрэлхүүлж байхыг харвал тусламж дууд.                  Хэн нэгэн хүүхэд дээрэлхүүлж байхыг харвал тухайн нөхцөл байдлаас хамаарч “Цагдаа ирж байна! Багш ирж байн” гэж чанга орил. Хэрэв дээрэлхэж байгаа хүүхдүүд явахгүй бол том хүмүүсээс тусламж хүс, тусламж дууд. Аюултай нөхцөлд орвол тусламж дууд Шаардлагатай нөхцөлд бусдаас тусламж гуйхад ичих зүйл байхгүй гэдгийг санаарай. Өөрийгөө хүнд нөхцөлөөс аврах хамгийн энгийн арга бол хүмүүсийн анхаарлыг татаж “туслаарай” гэж хашгирах юм. Чанга хашгирахад хүмүүс чамайг аюулд орсон гэдгийг шууд мэдэх болно. Гадаа гудамжинд явж байгаад аюул учирвал ойр орчимд байгаа том хүмүүсээс тэр дундаа хүүхэдтэйгээ яваа хүмүүсээс тусламж хүсээрэй. Яаралтай тусламж үзүүлдэг дараах утасны дугааруудыг заавал цээжлээрэй. Эдгээр утас руу хэзээ ч тоглож эсвэл сонирхож залгаж болохгүй шүү. Хэн нэгэн аюулд орсон нөхцөлд чиний тоглож дуудсан дуудлагаас болж тусламж авч чадахгүй болно. 101 Гал команд 102 Цагдаа 103 Эмнэлгийн түргэн тусламж 105 Онцгой байдал 107 гэр бүлийн хүчирхийлэл 108 Хүүхдийн тусламжийн утас Хүүхдийн тусламжийн утас 108 нь зөвхөн хүүхдэд зөвлөгөө, мэдээлэл, тусламж үзүүлэх зорилготой, 24 цагийн турш, үнэ төлбөргүй ажилладаг утас юм. Тиймээс хүүхдүүд та нар өөрт чинь найз нөхөд эсвэл хэн нэгэн хүүхдэд тусламж шаардлагатай байгааг мэдвэл 108 утсанд хандаарай.

Дэлгэрэнгүй »
Өсвөр насныханд зориулсан аюулгүйн дүрэм #5

  Амралт, зугаалгаар явахдаа аюулгүй байдлаа ханга Ангиараа эсвэл найзуудаараа зугаалгад явахад дараах дүрмийг дагаарай. Ямар ч нөхцөлд чамайг орхиж явахгүй итгэлтэй сайн найзтайгаа хамт яваарай. Гал түлж, түүдэг асаахдаа түймэр гаргахгүйн тулд галаа элс, шороогоор мана. Шаардлагагүй бол гал битгий асаа. Маш сайн сэлж чаддаггүй л бол гол, нуурын усанд битгий ор. Шаардлагатай нөхцөлд ашиглах халаасны мөнгө заавал авч үлдээрэй. Аялал зугаалгын үеэр танихгүй хүний өгсөн зүйлийг авч ууж, идэж болохгүй. Уух ундаа, усаа өөрөө задалж байж уугаарай. Архи, тамхи, мансууруулах бодис зэрэг мэдэхгүй зүйлээ битгийй хэрэглэ Архи, тамхи, газ гэх мэт зүйлсийг хэзээ ч битгий туршиж үз. Чи сонирхолдоо хөтлөгдөн хэрэглэж үзлээ гэхэд ухаан балартах, тэнцвэрээ алдах гэх мэт олон төрлийн гаж нөлөөг чиний биед үзүүлж, чи ямар эрсдэлд өөрийгөө оруулахыг мэдэхгүй. Энэ бол маш олон төрлийн хор уршигтай учир чи насан туршдаа харамсаж болзошгүй. Тиймээс эхнээсээ хэрэглэхгүй байх нь чамайг эрсдэлээс хамгаалж чадна. Хэрэв бусад хүүхдүүд чамайг архи уухыг эсвэл тамхи татахыг чамд тулгавал шууд “Үгүй би хүсэхгүй байна” гэж хэлээрэй. Мөн өөрийн шийдвэртээ тууштай зогсоорой. Муу найзуудаасаа холд, уулзахаа боль Чамайг муу зүйлд уруу татдаг, чиний итгэлийг алдаж, чамд худлаа хэлдэг найзуудаас зайгаа барь. Тэдэнтэй найзлах шаардлагагүй. Муу найзуудаасаа эртхэн холдох нь өөрийгөө аюулаас хамгаалахад чамд тустай. Ихэнх тохиолдолд хүүхдүүл муу найзуудынхаа үгэнд орж хичээлээ тасалж эхэлдэг бөгөөд энэ явдал нь даамжирсаар тамхи, архи, бусдыг дээрэлхэх зэрэг буруу зуршилд хөтөлнө. Тиймээс хэн нэгэн найз чинь чамайг муу зүйлд уруу татвал шууд “Би боломжгүй, завгүй. Гэрт хийх ажил их байгаа” гэж хэлэн татгалз. Мөн найз чинь яаж ч гуйсан өөрийн шийдвэртээ бат зогс.

Дэлгэрэнгүй »
Өсвөр насныханд зориулсан аюулгүйн дүрэм #4

Сайн танихгүй хүнтэй битгий хамт яв, хувийн мэдээллээ битгий өг Дөнгөж танилцсан шинэ найз эсвэл танихгүй хүн чамд хамт зугаалах санал тавивал эелдгээр татгалз. Мөн тэдэнд нэр, гэрийн хаяг, нас, сургууль, анги, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ өгч болохгүй. Ганцаараа, мөн найзуудтайгаа явж байсан ч танихгүй хүний машинд хэзээ ч битгий суу. Өөрийн хувийн мэдээлэл болох гэрийн хаяг, нас, сургууль, анги, утасны дугаар, зэргийг хэнд ч өгч болохгүй. Мөн нийгмийн сүлжээнд тавьж болохгүй

Дэлгэрэнгүй »