Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга#1

Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга#1

Доктор Катрин Керсигийн  “Хүүхэд хүмүүжүүлэх урлаг номдоо” дурдсан хүүхэд хүмүүжүүлэх шилдэг 10 арга:

Хүүхдийг хүндэлж байгаагаа харуулах: Хүүхдээ таны амьдралд байдаг хүндтэй хүмүүстэй харьцаж хүндэлдэг шигээ хүндэл. Хүүхэд тань болон бусад хүмүүс танд яаж хандаасай гэж хүсдэг тэр хүслээрээ хүүхдэдээ ханд.

  1. Урамшуулах: Хүүхдийнхээ хариуцлагатай байдал, зөв үйлдэл, хандлагад нь талархаж урамшуулж, тэвэрч, шагнаж байгаарай. Хүүхдэд анхаарал, халамж үргэлж шаардлагддаг.

  2. Ажил даалгах: Сахилгагүйтэхийн оронд хийх ажил хүүхдэдээ өгөх. Жишээ нь: хүүхэд тань хүнс цуглуулахаар дэлгүүрт ороход сахилгагүйтэж гүйх эсвэл дураараа чихэр, шоколад авах гээд байвал дараагийн удаа дэлгүүр  орохдоо надад 6 алим аваад өгөөч гэх мэтээр ажил даалгаж өгөөрэй.

  3. Сонголт  өгөх: Хүүхдэдээ алийг нь ч сонгосон зөв үйлдэл хийх хэд хэдэн сонголтыг өгөөрэй. Жишээ нь: хүүхэд чинь шүдээ угаахгүй гэвэл, 3 өнгийн шүдний сойз өгөөд аль өнгөтэй сойзоор угаамаар байгааг нь асуух гэх мэт байж болно.

  4. Гэрийн дүрмийг тогтоох: Гэрийн даалгавраа хийсэн хойно зурагт үзэж болно. Энэ мэт дүрэм нь хүүхдийг хариуцлагатай, өөрт өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж сурахад тусалдаг. 

  5. Буруу үйлдэл, зан авирыг засахаасаа өмнө ярилц: Буруу хийсэн зүйлийг шууд хэлэхээс өмнө хүүхдээ тэвэрч, хүүхдээ та хайрладаг анхаардаг гэдгээ эхлээд хэлж ойлгуулах. Асуудлыг шийдвэрлэхийн тулд та хоёр хамтдаа юу хийж болох талаар ярилцах

  6. Хүлээн зөвшөөрөх: Хүүхдийн гаргасан шийдвэр, гаргаж байгаа аашийг хүлээн зөвшөөрөх. Жишээ нь: Чи багшдаа уурлаад хичээлдээ явахгүй гэртээ баймаар байгааг чинь ойлгож байна. Энэ шийдвэрт чинь чамайг буруутгахгүй. Гэхдээ хичээл чинь 45 минутын дараа орно гэдгийг санаарай. Чамд бодлоо өөрчлөх боломж байгаа шүү .

  7. Шийдвэр гаргах боломжийг олгох: Хүүхэд чинь том болохын хэрээр нь шийдвэр гаргах боломжийг олгох. Жишээ нь: Миний хүү/охин ухаантай болохоор би чамайг зөв шийдвэр гаргана гэдэгт чинь би итгэж байна.  Чи шийд. Ингэснээр хүүхэд өөрийнхөө амьдралаа хариуцах ёстойгоо ухаарч, өөрийнхөө шийдвэрийн эзэн болж сурна.

  8. Хайрлаж, анхаарч байгаагаа ойлгуулах: Хүн бүр хайрлуулж, халамжлуулах дуртай. Тиймээс хүүхдэдээ хайртай, хүүхдийнхээ юу хийж байгааг нь ойлгох нь танд чухал гэдгийг хэлэх, ойлгуулах.

  9. Хугацаа өгөх: Одоо хийж байгаагаа үргэлжлүүлэх цаг хугацааг өгч бай. Жишээ нь одоо 7:10 болж байна. 7:30 хүртэл тоглоод тэгээд гэрийн цэвэрлэнэ шүү.