Хүүхдийн эрх

 

      Хүүхэд гэж төрсөн цагаас эхлэн хуульд өөрөөр заагаагүй бол 18 хүртэлх насны бүх охид, хөвүүдийг хэлнэ. Хүүхэд нь өөрийгөө халамжлан хамгаалах, өөрийнхөө хэрэгцээг хангах чадваргүй хүн бөгөөд тэдэнд эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал халамж, хамгаалалт цаг үргэлж хэрэгтэй байдаг. Хүүхдийг бүрэн дүүрэн амьдрах, сурч боловсрох, сайн иргэн болоход тэднийг халамжлах, хамгаалах, боловсрол олгох үүргийг хуулиар баталгаажуулсан байдаг.

       Хүүхдийн эрхийн тухай конвенц буюу хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын  гэрээ нь 1990 онд батлагдсан бөгөөд үүнийг НҮБ-ын гишүүн бүх улс орон хэрэгжүүлэх үүрэгтэй. Конвенц нь хүүхэд бүрийг ЭРХ ЭДЛЭГЧ, харин насанд хүрсэн хүн бүр ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧ учир хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй гэсэн байдаг.                                                                                                                                                           

       2016 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар хүүхэд бүр дараах 4 бүлэг эрхийг эдлэх ёстой. Үүнд: эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, оролцох гэсэн бүлэг эрх орох бөгөөд эдгээр нь өөр хоорондоо салшгүй холбоотой юм. Хүүхэд хоол ундтай, өлсөх, даарах зовлонгүй, айх аюулгүй, хүндлэгдсэн, ойлгогдсон байх нь хүүхдийн төрөлх хэрэгцээ юм.

Хэрвээ хүүхдийн аль нэг эрх зөрчигдвөл нь бусад эрхэд нөлөөлдөг. Тухайлбал, хүүхдийн амьд явах эрх нь, хөгжих эрхтэй нягт холбоотой төдийгүй цаашлаад хүүхэд боловсрол эзэмших, оролцох эрхтэй нь холбогдоно.

Эцэг эх, асран халамжлагчдын хувьд Хүүхдийн эрхийг тэдний амьдралд хэрэгжүүлж байхдаа  баримтлах хэдэн үндсэн зарчим бий гэдгийг сануулах нь зүйтэй. Учир нь тухайн нэг хүүхдийн хувьд хэдэн ч эрх нь зэрэг зэрэг зөрчигдөх тохиолдол үүсэх магадлал их.

Хүүхдийн эрхийн тухай хуульд “Хүүхдийг хүмүүжүүлэхдээ” хүүхдэд бие хүний сайн сайхан шинж байдал зөв үйл, ёс суртахууны үнэт чанарыг төлөвшүүлэх тасралтгүй үйл ажиллагаа байх, хүүхдийг хүмүүжүүлэхэд дараах чиглэлийг баримтална гэж тусгажээ.

 

                     Хүүхэд хүмүүжүүлэх чиглэл

     Эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг

  • Эцэг эхээ хайрлах, бусдыг хүндэтгэх, туслах;

  • Эх орон, байгаль орчноо хамгаалах;

  • Сургуулийн өмнөх, бага, дунд боловсрол эзэмшүүлэх;

  • Хууль ёсыг сахих, үндэсний уламжлалаа хүндэтгэх;

  • Эрүүл мэнд болон өөрийгөө хамгаалах, амьдрах арга ухааны дадал, чадвар эзэмшүүлэх;

  • Оюун ухаан, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх.

 

  • Хүүхдэд гэр бүлдээ жаргалтай, халамжтай, хөгжих орчинг бүрдүүлэх;

  • Хүүхдээ хүмүүжүүлэх

  • Хүүхдэдээ харилцааны соёл төлөвшүүлэх;

  • Хүүхдээ хөгжил, эрүүл мэндэд сөрөг эрсдэлээс сэргийлэх, хамгаалах;

  • Хүүхдийн боловсрол, авьяас чадварыг хөгжүүлэхэд хамтран ажиллах;

  • Хүүхдийг нийгмийн зохих үйлчилгээнд хамруулах;

  • Хүүхдийн амь нас, нэр төр, хувийн нууц, хувийн орон зайг хамгаалах;

  • Хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах;

  • Хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах;

  • хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах;