Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга#2

Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга#2

Доктор  Жэйн Нэлсоны тодорхойлсон  “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг 5 арга”

1. Эелдэг  бас тууштай хандах:  Эелдэг байна гэдэг нь хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэдний онцлогийг ойлгон зөв харилцахыг хэлнэ. Харин тууштай байна гэдэг нь нөхцөл байдлыг ойлгон тууштай шийдвэр гаргана гэсэн үг.

2. Хүүхдийн хэрэгцээ шаардлагыг ойлгох: Хүүхдийнхээ юу хүсэж байгааг ойлгох. Томчуудын адил хүүхэд үргэлж хэн нэгнээр хайрлуулж, анхаарал, халамжид байхыг хүсдэг. Хүүхдийг хайхрахгүй, анхаарахгүй байснаар хүүхэд бусдыг шоглох, анхаарал татахын тулд буруу үйлдэх хийж эхэлдэг.

3. Урт хугацаанд ашиглагдах эерэг хүмүүжлийн аргыг ашиглах: Хүүхдийг загнаж зодох нь богино хугацаанд таны хүссэн үйлдлийг хүүхдээр хийлгүүлж болох боловч хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэх таны урт хугацааны зорилгод огтхон ч нэмэр болохгүй. Тиймээс хүүхдээ судалж, ойлгож тэдэнд тохирсон хүмүүжлийн эерэг аргыг олж аваарай.

4. Хүүхдэдээ амьдрах ухааныг сургах: Хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг нь хүүхдэд амьдрах ухааныг сургахыг мөн хэлнэ. Амьдрах ухаан гэдэг нь асуудлыг шийдвэрлэх чадвар, эргэцүүлэн бодох чадвар, сонсох чадвар,  харилцааны чадвар,  өөрийгөө тайвшруулах чадвар зэргийг хэлнэ.

5. Хүүхэд юу хийх чадвартайг нь ойлгуулах: Хүүхэд өөрийнхөө чадварыг таньж мэдэн гэр бүл, нийгэмдээ юу хийж чадахыг нь таниулах. Ингэснээр хүүхэд өөртөө итгэлтэй, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй болдог.