Бэрхшээл тулгарсан үед хүүхдийг идэвхтэй сонсох нь #5

Бэрхшээл тулгарсан үед хүүхдийг идэвхтэй сонсох нь #5

1-р алхам:

Ярьж буй түүхийнх нь утга агуулга, өнгө аясыг анхаар: Ярьж байгаа хүүхдийн сэтгэл хөдлөлийг тунгаан бодох нь. Та хүүхдийг сонсож, ойлгож байгаа нь хүүхдэд тодорхой, ойлгомжтой байх ёстой.

Жишээ 1:  “Ээж ээ, би шүдний эмч дээр очмооргүй байна.” Хариулт: “Шүдний эмч дээр очихоос айж байна уу?”

Жишээ 2: “Би олны өмнө илтгэл тавихаас их айж байна.” Хариулт: “Чи олон хүний өмнө илтгэл тавьж юм ярихаас айж байна уу?”

2-р алхам:

Сэтгэл хөдлөл, мэдрэмжийг нь анхаар: Сонсогч ярьж байгаа хүндээ түүний мэдрэмж, сэтгэл хөдлөл нь жам ёсны, байж болох зүйл гэдгийг мэдүүлсэн ямар нэг зүйл хэлэх хэрэгтэй. Эмзэг хүүхдүүд ийм асуудал бэрхшээл зөвхөн тэдэнд тулгараагүй гэдгийг мэдвэл тэдний сэтгэл зүй дээрддэг.

Жишээ 1: “Олон хүнд яг ийм айдас байдаг. Шүдний ломбо авах ч их өвтгөх магадлалтай шүү”.

Жишээ 2: “Олон хүнд яг ийм мэдрэмж төрдөг. Багш болохоосоо өмнө би ч бас олон хүний өмнө гарч ярихаас их айдаг байсан.”

3-р алхам:

Хүүхдийг урамшуулах: Та хүүхдийнхээ давуу тал, өмнө нь тулгарсан бэрхшээлийг хэрхэн амжилттай давж байсан зэргийг эргэн санаж, үүгээр нь түүнд урам зориг өгөх хэрэгтэй. Хүүхдийг эрч хүчтэй байхад урам зориг их чухал.

Жишээ 1: “Чи ёстой зоригтой”; “Чи...байснаа санаж байна уу?”

Жишээ 2: “Чи хэсэг дуучидтай хамтарч байсан үеэ санаж байна уу?”

4-р алхам:

Хүүхдэд шийдэл олоход нь туслах: Идэвхтэй сонссоны дараа, яригчид түүний мэдэрсэн мэдрэмж байж болох зүйл ба ийм байдалд орсон бусад хүмүүс ч яг ийм мэдрэмж төрдөг гэдгийг ойлгуулж, тэднийг тайвшруулж, асуудлыг шийдэх хүч тэнхээ олоход нь туслаарай.

Жишээ 1: “Дахин ингэвэл, чи айхгүйн тулд, юу хийх хэрэгтэй вэ?” “Өмнө нь ... –г туршсан уу?”

Жишээ 2: “Үүнийг яаж давах боломжтой гэж бодож байна?” “Чи үүнд яаж бэлдэх вэ?”