Гэр бүлийн хурал #9

Гэр бүлийн хурал #9

Гэр бүлд гарч буй аливаа асуудал болон зөрчлийг шийдэх, мөн дүрэм журам тогтооход гэр бүлийн гишүүдийн оролцоотой гэр бүлийн хурал үр дүн арга байдаг. Ийм хурал нь гэр бүл гишүүдэд хамтдаа хэлэлцэх боломжийг олгодог, мөн тогтсон дүрэм журмыг өөрчлөх, зохицуулах боломжийг өгдөг. Мөн гэр бүлдээ хүүхэд оролцох,  хариуцлагаасаа хуваалцаж сурах боломжийг өгдөг. Насанд хүрэгчдэд хүүхдэд хүндэтгэлтэй хандах, тэднийг ойлгох боломжийг олгож, хамтдаа дундын шийдвэр гаргаж, бүгд үүнийгээ дагах боломжийг өгдөг.

Гэхдээ анхаарах ёстой зүйл бол гэр бүлийн хурлын зорилго нь шүүх, шүүмжлэхдээ биш, сургаал айлдах биш, бас хэт их хяналт тавих гэж хийх ёсгүй. Хүүхдүүд өөрсдийг нь аргандаа оруулах гэж байвал, тэд тантай хамтрагч байхаа болино. 

  • Гэр бүлийн хурлын зорилго:

  1. Юу хийгдсэнийг олж харж, магтах, урамшуулах

  2. Бие биедээ туслах.

  3. Асуудлыг шийдэх.

  4. Үйл явдлыг төлөвлөх.

  • Гэр бүлийн хурлаар хүүхдүүд дараах чухал ур чадвараас суралцах боломжтой:

  • Бие биеэ хүндлэх, харилцан ярилцах, бусад хүмүүсийг сонсох

  • Бусдыг магтах, сайхан үгс хэлэх, бусдын хүчтэй сайн талуудыг олж харах, нөхөрсөг байдалд суралцах, тодорхой үүрэг даалгавар дээр бусадтай хамтрах, бусадтай хуваалцах

  • Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэсэн зарчмын дагуу гэр бүлд гарсан аливаа асуудлыг ам бүлээрээ шийдэж, аливаа буруу зүйл нь үр дагавартай ч учир зүйг олж, тусламж дэмжлэг хэрэгтэй нэгэнтэйгээ хамт байх, аливаа асуудал бүрд зөв гарц шийдэл байдаг гэдгийг олж харах

  • Гэр бүлийн хурал нь эцэг эх, эмээ өвөө нарт байнгын хэм хэмжээг тогтоосноор бие биеэ илүү дээр ойлгоход нь тусалдаг. Энэ нь ямар нэгэн зөрчил бий болохоос сэргийлж, хүүхдэд гэр бүлийнхээ зарчим, хэм хэмжээг дагадаг болоход хүргэдэг.

  • Гэр бүл хурлыг хийх алхмууд:

  • Ямар нэг биеэ өмөөрөх сэтгэхүйг халж, хамтын ажиллагааг дэмжихийн тулд, эерэг мэдээ магтаалаар эхлэх

  • Хурлаар хэлэлцэх асуудлыг дурдах. Жишээ нь, аав асууж болно: “Энд манай гэрийнхэн байна. Би та нарыг бүгдийг чинь гэр бүлийн дүрэм зохиоход оролцоосой гэж хүсэж байна. Та нар ямар дүрэмтэй байхыг хүсэж байна? Ямар сэдвүүд хамрагдах ёстой вэ?”

  • Асуудал шийдэх: Жишээлбэл, ширээн дээр зурж бохируулдаг, гэртээ дэндүү оройтож ирдэг, муухай үгс хэрэглэдэг гэх мэтчилэн алдаа гаргаж буй гэр бүлийн гишүүдээс асууж болно. Тэд энэ асуудлыг шийдэхийн тулд юу санал болгохыг харна үг. Тэдний саналыг бусадтайгаа зөвлөлдөж, үүн дээр нэмэлт санаа оноо байгаа эсэхийг асууна, бүгд санал нийлж буй эсэхийг тодруулах хэрэгтэй. Хэрэв үгүй бол, бүгдээс нь өөр санаа оноо байгаа эсэхийг асууна. Тэдний санаа сөрөг үр нөлөөтэй байвал, бусдаасаа урамтай байдлаар илүү тохиромжтой, эерэг санал байгаа эсэхийг асууна.

  • Гаргасан санаануудаа амьдралд хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруул. Хүүхдүүд, эцэг эх ярилцаж  хэзээ вэ гэдгийг бас шийдэх хэрэгтэй. Хязгаартай хугацааны дотор, жишээ нь өнөөдрөөс юм уу, маргаашнаас гэх мэт. Ингэж зөвшилцсөн шийдвэрүүдийг хүүхдүүд дагаж эхлэх болно.