Хүүхэд хамгаалал

       Хүүхэд хамгаалал гэдэг нь хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийлэл, үл хайхрах байдал, мөлжлөгөөс, хүчирхийллийн бусад бүх хэлбэрээс хүүхдийг хамгаалах, эрх нь зөрчигдсөн хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ.

Тэгэхээр эцэг эх, асран халамжлагчийн хувьд бид хүүхдүүдээ дээрх 4 төрлийн хүүдийн эрхийн зөрчлөөс хамгаалах ёстой юм.

ХҮЧИРХИЙЛЭЛ

Эцэг эх, асран халамжлагч болон бусад томчууд хүүхдүүдэд санаатай болон санаандгүй хохирол учруулсан үйлдлийг хүүхдийн эсрэг хүчирхийлэлд тооцно. Хэрвээ хүүхэд санаандгүй бус байдлаар хохирсон буюу аюулд өртсөн бол үүнийг ч бас хүчирхийлэл гэж үзнэ.

ҮЛ ХАЙХРАХ:

Эцэг эх, насанд хүрсэн асран халамжлагч хүүхдэд хүртэх ёстой үндсэн хэрэгцээг нь хангахгүй байхыг хэлдэг.  

МӨЛЖЛӨГ:

Хүүхдийг бусдын ашиг сонирхлын төлөө ашиглах бүх төрлийн хэлбэрийг мөлжлөг хэмээн тооцно.

ХҮЧИРХИЙЛЛИЙН БУСАД БҮХ ХЭЛБЭР:

Хүүхдийн эсрэг алив хувь хүн эсвэл бүлэг хүмүүс санаатайгаар биеийн хүч болон эрх мэдлээр далайлган аюул учруулах, хүч хэрэглэх, үүнээс болж хүүхдэд эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд хохирол учрах буюу учирч болзошгүй нөхцөл үүсэх

         Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах гэдэг нь тэдний хуульд заасан эрхийг эдлүүлж, түүнийг зөрчихгүй байх, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хэрэв зөрчигдсөн бол яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж, нөхөн сэргээх, хэвийн орчинд ороход туслах нь асран хамгаалагч хүн, гэр бүл, төрийн байгууллагын үүрэг юм. 

        Түүгээр ч зогсохгүй эцэг эх, асран халамжлагч энэ үүргээ биелүүлэхэд нь төр туслах бөгөөд төр хүүхдийн дээд ашиг сонирхлыг хэнээс ч хамгаалах үүргийг хуулиар хүлээжээ.