Өлсгөлөнгийн тухай баримт

Өлсгөлөн буюу хоол тэжээлийн дутагдал бол дэлхийн эрүүл мэндийн хамгийн том заналт дайсан. Өлсгөлөн болж 12 сэкунд дутамд нэг хүүхэд амиа алдаж байна гэсэн харамсалтай баримт бий. Дан ганц өлсгөлөнд нэрвэгдсэн байдлаас нь хоол тэжээлийн дутагдалтай байна гэдэг нь хүн төрөлхтний эрүүл мэндийн том асуудал болж байна. Хоол тэжээлийн хувьд дутагдалтай байх нь хүний өсөлт, хөгжил, эрүүл мэнд зэрэгт асар их сөрөг нөлөөг үзүүлж байдаг.

 

  • Өдөрт өлсгөлөнгөөс болж нас барж буй хүний тоо ДОХ, хумхаа, сүрьеэгээр амиа алдаж буй хүмүүсийн нийлбэр  тооноос ч их байна.

  • Өнөөдрийн байдлаар гэхэд дэлхийн хүн амын 925 сая нь тураалд нэрвэгдсэн байна

  • Дэлхий дахинд 7 хүн бүрийн 1 нь орой унтахдаа өлсгөлөн байдалтай унтаж байна.

  • Дэлхий дахинд таваас доош настай 115 сая хүүхэд жингийн дутагдалтай байна

  • Азийн бүс дэлхийн хүн амын хагасыг бүрдүүлж байгаа ба дэлхийн өлсгөлөнд нирвэгдсэн хүмүүсийн гуравны хоёр нь тэнд амьдарч байна