19-23 сар

 19  – 23 сар   

Танин мэдэхүйн хөгжил  

  • 2 нас хүртлээ 200 гаруй үгийн сантай болно

  • 2 үгтэй хялбар өгүүлбэр холбон хэлнэ

  • Өөрийгөө нэрээрээ дуудна, тоглож байхдаа өөртэйгээ ярина

  • Томчуудын үйлдэл, хандлага, зан аашийг дуурайна

  • Томчуудын тусламжтайгаар шинэ зүйлийг таньж сурна

  • Бие бялдрын хөгжил 

  • Ганцаараа алхаж чадна

  • Сайн гүйнэ гэхдээ зогсохдоо унаж магадгүй

  • Машин гэх мэт тоглоомоо чирч эсвэл түлхэж тоглоно

  • Гараас нь хөтлөхөд, шатаар бууж чадна.

  • Дэмжлэгтэйгээр нэг хөл дээрээ зогсоно.

  • Бөмбөг өшиглөнө, өнхрүүлнэ, шиднэ.

  • Шалан дээрээс юм авахын тулд явган сууна

  • Арагшаагаа болон урагшаагаа өшиглөнө

  • Өнгийн харандааг 3 хуруугаараа зөв барьж сараачна.

  • Хаалганы бариул эргүүлнэ

  • Жижиг дугуйтай унадаг тоглоомуудыг унах дуртай байна

  • Хувцаслаж, хувцсаа тайлах зэрэгт өөрөө тусална.

  • Гутлаа тайлна

  • Халбага хэрэглэж чадна

  • Соруулаар ууна.

  • Нийгэмшихүйн хөгжил  

  • Хувиа хичээсэн хандлагатай байна

  • Өөрийн эд зүйлийг хүнд өгөх дургүй “минийх” гэсэн хандлагатай байна

  • Танихгүй хүнээс ичнэ, бишүүрхэнэ

  • Өдөр тутмынх нь тогтсон хэв маягт нь өөрчлөлт гарахад дургүй байна. Мөн өмнө нь дуртай байсан зүйлдээ дургүй болно

  • Сэтгэл дундуур, уурласан юм уу ядарсан/өлссөн үедээ орилж чарлан аашилдаг болно.

  • тэгэх үү, баярлалаа  гэх мэт эелдэг үгнүүдийг үе үе хэрэглэдэг болж эхэлнэ

  • Төсөөлөн тоглож эхэлнэ

  • Томчуудад хэрэгцээгээ ойлгуулна (жишээ нь, юм уумаар байгаа үедээ, өмдөө норгосон үедээ г.м)

  • Эцэг эх нь эсвэл асран хамгаалагч нь өөр хүүхэд авахад уурлаж, уйлна

  • Бусад хүүхдүүдтэй хамт байх дуртай боловч, төдийлөн хамтран тоглохгүй

  • Анхаарах зүйл 

  • Өдрийн дэглэмийг тогтмол барина. Хүүхэд дургүй байж эсэргүүцсэн ч эвийг нь олж өдрийн дэглэмийг тогтмол баримтална.

  • Хүүхдийг хүмүүжүүлэхдээ тайван гэхдээ тууштай байна  Хүүхэд уйлж байгаа шалтгааныг ялгаж ойлгодог байх. Анхаарал татах гэж уйлж байвал тоохгүй орхих.

  • Энэ насанд хүүхэд бусадтай өөрийн эд зүйлийг хуваалцах дургүй учир олон хүүхэдтэй бол нэг төрлийн эд зүйлсийг хүүхдийн тоогоор авах.

  • Хүүхэд амжилттай юм хийхэд нь урамшуулах

  • Хүүхэдтэй тогтмол ярьж, харилцаж байгаа ингэхдээ баярлалаа, тэгэх үү гэх мэт үгсийг сургах

  • Хүүхдийг хөдөлгөөний чадварыг дэмжихийн тулд гадаа тоглуулах

  • Хүүхдийг гэрийнхнээсээ бусад хүмүүстэй харилцахад нь тусалж дэмжих.

  • 1 настайгаас хүүхдийг хөтөвчинд суулгаж сургана.

  • Хүүхдээ 1 настайгаас өөрөө гараа угаахад сургах хэрэгтэй.

  • 20-23 сартайд хүүхэд ширээнд сууж хооллож сурна. өдөрт 3-4 удаа тэжээллэг хоол идүүлнэ. Нэг удаад 1 аяга хоол өг. Мөн хүүхдийн хоол идэх дуршлаас шалтгаалан хоолны завсраар өдөрт 1 2 удаа хөнгөн хооллоно

  • Хүүхэд цэцэрлэгт орсон бол хоолоо хэрхэн идэж байгаа талаар тогтмол анхаарч байх нь чухал. Учир нь хүүхэд олны дунд ороод анхаарал нь сарниж хоолондоо муудах байдал ажиглагддаг.

  • Эцэг эхэд зориулсан зөвлөгөө

  • Хүүхдэд өөрт таарсан ажлыг даалгаж өгөх. Удирдлага, утас авч ирэх, тоглоом хураах гэх мэт

  • Хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих. Жишээ нь: Хүүхэд гадаа нохой хараад “нохой” гэж хэлэхэд нь “Яг зөв, жижиг, бор нохой” гэх мэт

  • Олон өнгийн харандаа, цаас, буддаг ном өгч зурж сурахад нь дэмжлэг үзүүлэх

  • Хүүхдийг бие даан хоолоо идэх, хөтөвчинд сууж сурахад нь дэмжиж, урамшуулах

  • Үеийн хүүхдүүдтэй нь тоглуулах, айлд зочилж шинэ орчинтой танилцуулах

  • Эргэн тойронд байх зүйлсийг хөдөлгөж, тоглож байхдаа хэмжээ, хэлбэр дүрс, жин гэсэн ойлголтуудыг сурна

  • Харилцахдаа дохио зангаа хэрэглэнэ

  • Сонссон үгнүүдээ давтаж хэлнэ

  • Дуу, шүлэгтэй холбоотой үг, хөдөлгөөнийг сурна

  • Ямар нэг зүйлийг зорилготойгоор хийж эхэлнэ

  • Нуусан зүйлийг хаанаас ч гэсэн олж сурна

  • Мэддэг зүйлийг нь асуухад байрлалыг нь олж чадна