3 нас

3 нас

Танин мэдэхүйн хөгжил 

  • Дугуй болон хэрээсэн дүрс зурж, хүн зурна

  • Үгсийн сан, үйл үг хурдацтай нэмэгдэнэ

  • Энгийн харилцан яриа өрнүүлнэ

  • Дуртай үлгэрээ  давтан ярина

  • Болсон явдлыг ярихдаа нэмэлтээр тайлбар оруулна

  • Ном үзэх дуртай болно. Бусдад “унших” эсвэл зургийг тайлбарлах гэж хичээнэ

  • Оньсого таах дуртай байна. Хариултыг нь олохгүй бол санаа зовно

  • Том жижиг гэх мэт хэмжээг ялган танина

  • Цаг хугацааг ойлгож эхэлнэ (жишээ нь өдрийн цайны өмнө)

  • Эд юмсыг тоолж байрлалыг нь солино

  • Үр дүнгийн талаар бодож эхэлнэ

  • Төвлөрөх хугацаа нь уртасна

  • Асуултад зохих хариултыг өгч эхэлнэ

  • Хоёр алхамт заавар дагана. Жишээ нь: том өрөөнөөс хүүхэлдэй аваад ир гэх мэт

Бие бялдрын хөгжил  

  • Өлмий дээрээ зогсоно, явна

  • Шатаар бие даан дээш доош явна

  • Бөмбөг өшиглөнө    

  • Юм нь дээрээс үсэрнэ

  • 3 дугуйт унана

  • Номын хуудсыг нэг нэгээр эргүүлнэ

  • Нүүр зурж чадна

  • Хувцасны товчоо тайлна, цахилгаанаа татна, гутлын үдээс үднэ

  • Том сувсыг сүвэгчилнэ

  • Том багсаар будна, хайчаар хайчилна

  • Араараа алхана

  • Нэг хөл дээрээ тэнцвэрээ олж чадна

  • Хайчаа зөв барьж чадна

  • Өнгийн харандаа эсвэл үзэг барихдаа 3 хуруугаа хавчиж ашиглана (эхний хоёр хуруу, эрхий хуруу)

  • Баримлын шавраар тоглоно. Ингэхдээ өнхрүүлж, элдэнэ

  • Богино хугацаанд шээсээ барьж чадна

Нийгэмшихүйн хөгжил  

  • Нийгмийн талаар ойлголттой болох

  • Хоёроороо эсвэл гурвуулаа хамтдаа тоглоно, өөрийн бодол санаагаа бусадтай хуваалцана, нийтэч тоглоно

  • Сайн найзтай болно

  • Олон төрлийн зан ааш гаргана

  • Ээлжилж тоглож сурна

  • Өөрийн хүйсийг мэддэг болно

  • Бие даасан байдал нь нэмэгдэнэ гэхдээ томчуудаас дэмжлэг хэрэгтэй хэвээрээ байна.

  • Сэтгэл зүйн хувьд тогтвортой болно

  • Танил насанд хүрэгчдээс холбохдоо хямрах нь бага

  • Өөрийн эд зүйлийг өмчилөн өөрт хүнд өгдөггүй хэвээр байна

Анхаарах зүйл (аав ээжээсээ юм асууж буй хүүхэд )

  • Хүүхдийн уран сэтгэмжтэй, бүтээлч байдал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх шинийг санаачлах чадварыг хөгжүүлээрэй

  • Үг, үйл хөдлөлөөрөө хайрлаж халамжилж байгаагаа харуулаарай

  • Ууртай байхдаа үг, үйлд хөдлөлөө хянаарай. Таны буруу үйлдэл хүүхдэд муу үлгэр дууриалал болно

  • Хүүхдийг өөрөө нүүр гараа угаах гэх мэт өөрийгөө арчлах чадварыг сургах

  • Шинэ санааг дэмжих, үйлдлээрээ, үгээрээ гэх мэт олон янзаар халамжилж байх

  • Хүүхдийг өөртөө туслах чадвар, өөрийгөө асрах зэргийг зөвшөөрөх

  • Хүүхдийн асууж байгаа асуултыг анхааралтай сонсож  шударгаар хариулах

  • 5 хүртэлх насны хүүхдийн гарын булчин гүйцэд хөгжөөгүй байдаг учир барьж яваа юм унагаах нь элбэг байдаг. Хүүхдийн тань хүнд эсвэл барихад хэцүү зүйлийг унгаж асгах нь тэд санаатай хийсэн бус гар нь өвдсөн учраас ийм үйлдэл гаргасан гэдгийг ойлгоорой

Эцэг эхэд зориулсан зөвлөгөө (хогоо хогийн саванд хийж буй хүүхэд)

  • Хүүхэлдэй , аяга таваг гэх мэт энгийн тоглоомууд  авч өгөх, айл гэр болж тоглохыг дэмжиж өгөх. Ингэснээр хүүхдийн төсөөлөн бодох чадвар хөгжинө.

  • Юм ороох, ээрэх, цавуу түрхэх, хайчлах  зэрэг нь хөдөлгөөний ур чадварыг сайжруулдаг

  • Тэнцвэр шаардсан тоглоомоор тоглуулах

  • Тэдэнд  үдээсээ үдэх, өөрөө хувцасныхаа цахилгаан татахад туслах.

  • Хүүхдэдээ үлгэр ном уншиж өгөх, мэддэг үлгэрийн зарим хэсгийг нь өөрөөр нь яриулах

  • Эцэг эхтэйгээ болон бусад хүүхэдтэй тоглох цагийг нэмэгдүүлэх

  • “Надад юу байгааг таагаарай” эсвэл “хэрвээ чи байсан бол юу хийх байсан бэ” гэх мэтээр тааварлах тоглоом тоглох

  • Хүүхдэд өдөр бүр хийх зүйлсийнх нь хуанлийг гарган өөрөөр нь тэмдэглэл хийлгэх. Жишээ нь өглөө, орой бүр шүдээ угаах гэх мэт

  • Угаах хувцас ангилуулах (өнгөөр, ямар хувцасны төрлөөр, хэний хувцас вэ гэх мэт)

  • Зөв зүйл хийхэд нь магтаж урамшуулаарай

  • Хэрэв хүүхэд шинэ хоолноос татгалзвал дундаа тавьж хамтдаа идэн, ах эгч нь болон та өөрөө энэ хоолонд дуртай байгаагаа мэдрүүлж дууриал болоорой.

  • Хүүхдийг илүү идүүлэх гэж хүчилсний хэрэггүй. Хүүхдийн нас, биеийн хэмжээ, хөдөлгөөн идэвхи зэргээс нь хамаарч тааруулж тохируулсан хэмжээгээр хоолыг өг. Хүүхдийг өсөж томрох тусам хооллох тоог нэмэгдүүлнэ.

  • Хүүхэд цэцэрлэгт орсон бол цэцэрлэгийн нөхцөл, ариун цэвэр, хоол ундны эрүүл аюулгүй байдлыг судалж холбогдох шаардлагыг тавих нь эцэг эхийн эрх үүрэг юм.

  • Хүүхэд хувцсаа хураах, тоглоомоо хураах, хогоо хамаагүй хаяхгүй байх, гараа тогтмол угаах дадлыг эзэмшүүлээрэй.

  • Хүүхдийг энэ насанд 1 цагаас илүү удаан хугацаагаар зурагт үзүүлж болохгүй.