5 нас

5 нас

Танин мэдэхүйн хөгжил 

  • Ижил дүрсүүд, ижил хэмжээний талаарх ухагдахууныг ойлгоно.

  • Өнгө, хэлбэр гэсэн 2 ухагдахуунд эд зүйлсийг ангилна.

  • Эд юмсыг ерөнхий төрлөөр нь бүлэглэж ангилна. Жишээ нь: Хүнсний бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, амьтан гэх мэт.

  • Хамгийн богино, хамгийн жижиг гэсэн ухагдахууныг ойлгоно; эд зүйлсийг хэмжээ, уртаар нь байрлуулна.

  • Цээжээр 20 болон түүнээс дээш тоолно; ихэнх хүүхдүүд 100 хүртэл тоолдог.

  • 1-20 хүртэл тоог ялгана, 20 хүртэл илүү дэс дараалалтай, оновчтой тоолно.

  • Тэрнээс бага, цөөн гэсэн ухагдахууныг ойлгоно.

  • Харанхуй, гэрэлтэй, эрт гэх мэт тодорхойлолтуудыг ойлгоно: "Би өглөө бусад бүх хүмүүсээс өмнө эрт боссон. Тэгэхэд харанхуй хэвээрээ байсан."

  • Өдрийн цагийн хувиараа цаг хугацаатай уялдуулна; зарим хүүхдүүд цаг хэлж чаддаг.

  • Хуанли юунд зориулсан бэ гэдгийг мэднэ.

  • Мөнгийг хооронд нь ялгана, тоолж сурна, мөнгө хадгална.

  • Үсгийн дуудлага мэднэ мөн том жижиг үсэг ялгана.

  • Хагас гэсэн ухагдахууныг ойлгоно.

  • Тоолшгүй олон асуулт асууна: Яагаад? Юу? Хаана? Хэзээ?

  • Шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэлтэй.

Бие бялдрын хөгжил 

  • Хайчаар дүрс тойруулан хайчилна.  

  • Биетийг эд ангитай нь, хүнийг биетэй нь зурна.

  • Олон үсэг, дүрсийг зурж, бичнэ.

  • Зураасны гадуур гаргахгүй цэвэрхэн будна.

  • 20-ширхэгтэй эвлүүлдэг тоглоомоор тоглож чадна.

  • Том хүний тусламжгүйгээр хувцаслаж, хувцсаа тайлна.

  • Халбага, сэрээ хэрэглэнэ, заримдаа зуушны  хутга  хэрэглэнэ.

  • Том хүний тусламжгүй бие засаж чадна.

  • Араараа өсгий өлмийгөөрөө явна.

  • Шатаар хүний туслалцаагүй өгсөж, уруудаж чадна.

  • Босох, явах мөн тэнцвэртэй  үсэрч бууна.

  • Хөлөө солин харайхыг сурна.

  • Үсэрнэ, огцом эргэнэ , савлана, харайна.

  • 1м зайнаас шидсэн бөмбөг барьж авна.

  • 3 дугуйт, дугуйтай тоглоом зэргийг сайн жолоодно.

  • Унахгүйгээр 10 дараалж үсэрнэ.

  • 10 секунд нэг хөл дээрээ тэнцвэрээ хадгалан зогсоно.

  • Зураг, загвараас хуулбарлан 3хэмжээст бүтэцтэй байгууламж барина.

Нийгэмшихүйн хөгжил  

  • Нэг, хоёр сайн найзтайгаа хамт байхыг илүүд үзнэ.

  • Хүүхдүүдтэй хамтран тоглоно, бусадтай тоглоомоо хамт тоглоно.

  • Өвдсөн, уйлсан, гунигтай байгаа хүүхдүүдийг илүү халамжилна.

  • Эцэг эх, асран хамгаалагчаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлнэ.

  • Сэтгэл хөдлөлөө хянаж сурна.

  • Хүмүүсийг хөгжөөж, инээлгэх дуртай.

  • Амжилтандаа баярлана.

  • Мангас, сүнс зэргээс айна.

  • Хүмүүс өөрт нь дургүй байхад санаа зовно.

  • Өөрийн үг, үйлдлээ ухамсарлана.

Анхаарах зүйл

  • Боломжоороо хүүхэдтэйгээ ярилцах мөн бусад хүүхдүүдтэй ярилцах боломжийг олгох.  

  • Нөхцөл байдал, болох гэж байгаа үйл явдлын талаар хүүхэдтэйгээ ярилцах, хэлж өгөх.

  • Цаг ашиглалтыг сайжруулахын тулд тоглох унтах цагийг нь зааж өгч, цаг болохоос өмнө нь сануулж байх. Жишээ нь: 10 минутын дараа  тоглох цаг дуусна шүү гэх мэт.

  • Мөнгө болон мөнгийг хэрхэн үр дүнтэй зарцуулах  талаар зааж өгөх.

  • Бие даах чадварыг дэмжиж зааж өгөх. Үүнд хаана ямар хувцас өмсөх нь зохимжтой, шүдээ хэдэн минут угаах гэх мэт.

  • Хүүхдэд өдрийн болсон үйл явдлаа ярих, эсвэл өөрийн санаа бодлоо хуваалцах цагийг гаргаж өгөх.

  • Хүүхдийг дасгал хийж, хөдөлгөөний ур чадвараа сайжруулах боломжийг өгөх.

  • Бусадтай найрсаг нөхөрсөг байхыг зааж өгөх.

  • Бодит байдал, төсөөллийн ялгааг тайлбарлан сургах.

  • Аливаа зүйлийг заахдаа уурлаж бухимдахгүйгээр дахин дахин, тууштайгаар зааж сургах. Алдаа хийхийг нь зөвшөөрч байх.

  • Энэ насанд хүүхэд хоолоо өөрөө чөлөөтэй сонгож иднэ. Хэтэрхий чихэртэй амтлаг зүйл, лаазалсан хүнс идүүлэхээс зайлсхий. Хоносон хоол идүүлж болохгүй.

  • Шүд цоорохоос сэргийлэх, хоол идэх дур хүслийг хэвийн байлгахын тулд хүүхдийг тогтмол цагаар хооллох хэрэгтэй.

  • Хүүхэд тань дүүтэй болсон эсвэл цэцэрлэгт орсон зэргээс хамаарч анхаарлаа сулруулж болохгүй. Хүүхдийнхээ эрүүл мэнд, хооллолтыг та үргэлж анхаарч байгаарай.

  • Энэ үед хүүхэд ямар ч дадлыг сурахад бэлэн байдаг бөгөөд шинэ юмыг шууд хүлээн авч дуурайдаг тул гэр бүл, орчин эцэг эхийн зөв дадал зуршил зан үйл их нөлөөтэй.

  • Хүүхдэдээ аль болох их цаг зарцуулж ярьж байх нь хүүхдийн ой ухааныг сайжруулдаг.

  • Энэ насанд аавын оролцоо илүү байдгийг санаарай. Эцэг эх нь хүүхдэдээ цаг гарган гадуур дагуулж явах, хамтдаа тоглох, ярилцах, үлгэр ярьж өгөх зэрэг нь хүүхдийг өөртөө итгэлтэй байхад нь нөлөөлдөг.

Эцэг эхэд зориулсан зөвлөгөө 

  • Хүүхэлдэйтэйгээ хамт тоглохдоо дүрд хувиран тоглохыг нь дэмжээрэй.

  • Долоо хоног тутамд гэр бүлээрээ өнгөрөөх цагаа төлөвлөх.

  • Эвлүүлдэг тоглоом хийх, авч өгөх. Шинэ эвлүүлдэг тоглоом анх удаа эвлүүлэхэд нь туслах.

  • Математик чадварыг хөгжүүлэх.

  • Өдөр тутмын хувиар хийх. Хүүхдээр хяналт хийлгэх эсвэл шаардлагатай ажил дууссаны дараа тэмдэглэгээ хийлгэх.

  • Зөв үсрэх, нугарахыг зааж өгөх. (эсвэл өөр хүнээр заалгах)

  • Хоол хийх нь хүүхдийг тэвчээртэй хүлээхэд сургадаг үр дүнтэй арга бөгөөд хүүхдэд  ногоотой шөлийг болохоос нь  өмнө ногоог амсуулж мөн дараа нь амсуулан  харьцуулалт хийлгэх.