Өсвөр насныханд зориулсан аюулгүйн дүрэм #2

Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох

Хүүхдүүдээ та нар авто зам хөндлөн гарахдаа ногоон гэрлээр, гарцаар гардаг уу?

Авто замын хөдөлгөөнд оролцоно гэдэг зөвхөн аюулгүй зам гарахаас гадна машинаар зорчих бас орно. Тиймээс хүүхдүүд та нар машинаар, автобусаар зорчихдоо өөрийгөө найз нараа эрсдэлээс хамгаалаарай.

Авто зам хөндлөн гарахдаа заавал гарцтай газраар, ногоон гэрлээр гарч байгаарай.

Машин зам гарахдаа хөгжим сонсож, чихэвчтэй явж болохгүй.

Машинаар явахдаа суудлыг аюулгүйн бүс заавал зүүж занш. Гэр бүлийнхэндээ ч суудлын бүсээ даруулахыг сануулж байгаарай. Мөн бага насны дүүгээ урд талын суудалд хэзээ ч битгий суулгаарай. 6 хүртэлх насны хүүхэд заавал зориулалтын машины суудалд суух хэрэгтэй гэдгийг аав ээждээ хэлээрэй.

Хэрэв суух машины жолооч согтуу байвал тэр машинаар хэзээ ч битгий зорч.