Өсвөр насныханд зориулсан аюулгүйн дүрэм #3

Оройн цагаар ганцаараа битгий яваарай

Хүүхдүүд бидэнд оройн цагаар ганцаараа явах тохиолдол гардаг. Энэ үед болж өгвөл ах эгч, дүү, найз нартайгаа хамт явах хэрэгтэй. Мөн дараах дүрмийг дагаарай.

Сургууль, дугуйлан чинь орой харанхуй болсон үед тарсан бол гэр ойр байдаг найзуудтайгаа хамт яваарай. Мөн аав, ээж, ах, эгчээрээ үргэлж тосуулж байгаарай.

Ганцаараа байхдаа лифтэнд цуг суух гэж буй хүн чинь таагүй санагдсан бол битгий суу.

Гэртээ ганцаараа хонож байгаа тохиолдолд энэ талаар гэрийнхнээсээ өөр хүнд битгий хэл. Ганцаараа оройн цагаар битгий гар. Танихгүй хүн гэртээ авч ирж хэзээ ч болохгүй.