Өсвөр насныханд зориулсан аюулгүйн дүрэм #4

Сайн танихгүй хүнтэй битгий хамт яв, хувийн мэдээллээ битгий өг

Дөнгөж танилцсан шинэ найз эсвэл танихгүй хүн чамд хамт зугаалах санал тавьбал эелдгээр татгалз. Мөн тэдэнд нэр, гэрийн хаяг, нас, сургууль, анги, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ өгч болохгүй.

Ганцаараа, мөн найзуудтайгаа явж байсан ч танихгүй хүний машинд хэзээ ч битгий суу.

Өөрийн хувийн мэдээлэл болох гэрийн хаяг, нас, сургууль, анги, утасны дугаар, зэргийг хэнд ч өгч болохгүй. Мөн нийтийн сүлжээнд тавьж болохгүй.