Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ гэдэг нь нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг хэлнэ.

Сум, хороо бүрт Хүүхэд хамгааллын хамтарсан баг ажилладаг бөгөөд хүүхэд хамгааллын баг нь тухайн орон нутгийн хүүхдүүдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй.

Хүүхдийн эрх, хамгааллын талаар зөвөлгөө өгөхөөр Хүүхдийн тусламжийн утас 108 нь 24 цагийн турш үнэ төлбөргүй ажиллана.

Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо

Аймаг дүүргүүд бүгд  Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог байгуулах бөгөөд тус хороо нь дараах дараах нөхцөл байдалд байгаа хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй.

  •  Гэмт хэрэг, зөрчилд холбогдогдон шалгагдаж байгаа хүүхэд

  • Гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгэл хүртсэн хүүхэд

  • Хүмүүжлийн чанартай арга хэмжээ авагдсан хүүхэд

  • Гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхэд

  • Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж байгаад суллагдсан хүүхэд