18-21 нас

Танин мэдэхүйн хөгжил

       -  Ирээдүйн  төлөвлөгөөнөөс нь шалтгаалан хичээлээ илүү сонирхож хийнэ эсвэл хаяна.

       -  Насанд хүрсэн хүний үүрэг хариуцлагыг хүлээж ажил хийх эсвэл дээд боловсрол эзэмшихээр суралцана.

       -  Хийсвэр ойлголтуудыг бүрэн ойлгодог болж өөрийн хийж чадах болон чадахгүй зүйлийг сайн мэддэг болно.

       -  Ажил мэргэжлийнхээ зорилгыг тодорхойлон түүндээ хүрэхийг хичээнэ.

       -  Бусдаас хараат бус байж бие даан шийдвэр гаргана.

       -  Шинэ ур чадвар, хобби, сонирхолтой болно.

       -  Гүн ухааны, хийсвэр сэтгэлгээ хөгжинө.

       -  “Би амьдралынхаа төлөө юу хийх вэ?” зэргээр ирээдүйнхээ тухай санаа зовнино.

       -  Өөрт төрсөн сэтгэгдлээ шийдвэр гаргахдаа илүү ашиглана.

       -  Санхүүгийн  хувьд бие даана.