3 нас

Танин мэдэхүйн хөгжил

  • Дугуй болон хэрээсэн дүрс зурж, хүн зурна.

  • Үгсийн сан, үйл үг хурдацтай нэмэгдэнэ.

  • Энгийн харилцан яриа өрнүүлнэ.

  • Дуртай үлгэрээ  давтан ярина.

  • Болсон явдлыг ярихдаа нэмэлтээр тайлбар оруулна.

  • Ном үзэх дуртай болно. Бусдад “унших” эсвэл зургийг тайлбарлах гэж хичээнэ.

  • Оньсого таах дуртай байна. Хариултыг нь олохгүй бол санаа зовно.

  • Том жижиг гэх мэт хэмжээг ялган танина.

  • Цаг хугацааг ойлгож эхэлнэ. (жишээ нь өдрийн цайны өмнө)

  • Эд юмсыг тоолж байрлалыг нь солино.

  • Үр дүнгийн талаар бодож эхэлнэ.

  • Төвлөрөх хугацаа нь уртасна.

  • Асуултад зохих хариултыг өгч эхэлнэ.

  • Хоёр алхамт заавар дагана. Жишээ нь: том өрөөнөөс хүүхэлдэй аваад ир гэх мэт.