5 нас

Танин мэдэхүйн хөгжил

  • Ижил дүрсүүд, ижил хэмжээний талаарх ухагдахууныг ойлгоно

  • Өнгө, хэлбэр гэсэн 2 ухагдахуунд эд зүйлсийг ангилна

  • Эд юмсыг ерөнхий төрлөөр нь бүлэглэж ангилна. Жишээ нь: Хүнсний бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, амьтан гэх мэт

  • Хамгийн богино, хамгийн жижиг гэсэн ухагдахууныг ойлгоно; эд зүйлсийг хэмжээ, уртаар нь байрлуулна

  • Цээжээр 20 болон түүнээс дээш тоолно; ихэнх хүүхдүүд 100 хүртэл тоолдог.

  • 1-20 хүртэл тоог ялгана, 20 хүртэл илүү дэс дараалалтай, оновчтой тоолно

  • Тэрнээс бага, цөөн гэсэн ухагдахууныг ойлгоно

  • Харанхуй, гэрэлтэй, эрт гэх мэт тодорхойлолтуудыг ойлгоно: "Би өглөө бусад бүх хүмүүсээс өмнө эрт боссон. Тэгэхэд харанхуй хэвээрээ байсан."

  • Өдрийн цагийн хувиараа цаг хугацаатай уялдуулна; зарим хүүхдүүд цаг хэлж чаддаг

  • Хуанли юунд зориулсан бэ гэдгийг мэднэ

  • Мөнгийг хооронд нь ялгана, тоолж сурна, мөнгө хадгална

  • Үсгийн дуудлага мэднэ мөн том жижиг үсэг ялгана

  • Хагас гэсэн ухагдахууныг ойлгоно

  • Тоолшгүй олон асуулт асууна: Яагаад? Юу? Хаана? Хэзээ?

  • Шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэлтэй.