6-7 нас

Танин мэдэхүйн хөгжил

       - Сургуульд явах нь цэцэрлэгт явахаас хэцүү гэдгийг ойлгоно

       -  Баруун зүүн гараа ялгана

       -  Аливаа зүйлд харьцуулалт хийдэг болно.  Машинаас том гэх мэт.

       -  Хүүхэд яаж бий болдог, төрдгийг мэдэхийг хүснэ.

       -  Цаг сурна.

       -  Хүн нас барснаар түүний амьдрал дуусдаг гэдгийг ойлгодог болно. Мөн хэзээ нэгэн өдөр өөрөө үхнэ гэдгийг мэднэ.

       -  Болсон явдал болон өөрийн санал бодлоо ярих чадвар нь илүү сайжирна.

       -  Зарим дармал үсгийг  тонгоруулж бичих тохиолдол байна.

       -  Өрж байшин барьдаг тоглоомонд илүү дуртай болно.

       -  Ярих, сонсох чадвар нь сайжирна