2 нас

Танин мэдэхүйн хөгжил

  • Үг сайн ашиглах боловч өгүүлбэрт үг холбон хэлж чадахгүй.

  • Чиний, миний, ээжийнх нь гэх мэт биеийн төлөөний үгийг төдийлөн ойлгохгүй.

  • Зарим үед олон тоон дээр ярина.

  • Үгүйсгэх хэлбэр ашиглана. (явахгүй, чадахгүй гэх мэт )

  • 10 хүртэл тоолно.

  • Хэлбэр дүрс, өнгийн талаар анхан шатны мэдлэгтэй болж эхэлнэ.

  • Гэр бүлийн хүмүүсийн нэр, нас , гэр бүлийн гишүүн эсэх зэргийг хэлж чадна.

  • Юу өмсөх, юу идэх, юу хийх зэрэг энгийн сонголтуудыг хийдэг болно.

  • Юмсыг өрөх,  салгах, том хэлбэртэй зүйлсийг байранд нь оруулах гэх мэт үйлдлийг хийж сурна.

  • Юмсыг зорилгоос нь өөрөөр ашиглаж эхэлнэ.

  • Өнгө, хэлбэр дүрсээр нь юмсыг ангилан ялгана.

  • Нөхцөл байдлыг ойлгож эхлэх нь түүнд сонирхолтой байна.

  • Өөрийн сонирхсон зүйлдээ анхаарлаа удаан төвлөрүүлэн тоглоно.

  • Юмны шалтгаан, үр дүнг ойлгоно.

  • Гэр бүлийн гишүүдээ байхгүй байгааг нь анзаарна.

  • Өвдөлтийг анзаарна, илэрхийлнэ, хаана өвдөж байгааг хэлнэ.

  • Хэсэг хугацааны өмнө болсон үйл явдал, зүйлсийн талаар ярина.