4 нас

Танин мэдэхүйн хөгжил

  • Дуудлага нь ижил үгийг ялгаж чадна.

  • 18-20 үсэг нэрлэж сурах. Мэддэг үсгээ холбож уншина. Нэрээ бичиж сурна.

  • Байнга уншиж өгдөг энгийн номыг ярьж сурна. Жишээ нь: цөөхөн үгтэй зурагтай ном.

  • Үг ашигласан тоглоом тоглоно. Өөрөө үг зохионо.

  • Хамгийн өндөр, хамгийн том, ижил, илүү гэх мэт үгнүүдийг ойлгож зураас ялгана.

  • Цээжээр 20 болон түүнээс дээш тоолно.

  • 1-10 хүртэл алдаагүй зөв тоолж чадна.

  • "Бид өглөө босоод, хувцсаа өмсөөд, нүүр шүдээ угаагаад, цайгаа ууна" гэх мэт өдөр тутмын үйл явдлын дэс дарааллыг ойлгоно.

  • Зураг хараад дутуу хэсгүүдийг нь таньж чадна. ( хүн , машин, эд юмс).

  • Үлгэр болон өөрт болсон явдлаа сайн ярьж чадна.

  • Хоёроос гурван үйлдэлтэй зааварчилгааг дагана.

  • Өнгөрсөн цагийг яриандаа ашиглаж сурна. Гэхдээ алдаа гаргана.

  • Хоолойн өнгийг нөхцөл байдалд тохируулан өөрчилнө. Бяцхан дүүдээ, "Сүү дууссан уу?" Ээждээ, "Дүү бүх сүүгээ уучихсан уу?" гэх мэт.