Бие махбодын шийтгэл

       Шийтгэл гэдэг нь хүүхдийн сөрөг ааш авир, үйлдэл, хандлагыг засахын тулд, ихэнхдээ ээж аав нарын хүүхдэдээ авдаг арга хэмжээ билээ. Хүүхдийг шийтгэснээр томчууд асуудлыг даруй зогсоож, хүүхэд хурдан тусгаж авна гэж боддог. Гэтэл энэ бол маш том эндүүрэл юм. Бие махбодын шийтгэл нь үнэндээ хүчирхийллийн нэг хэлбэр. Хүүхдийг хүмүүжүүлэх зорилгоор ямар нэг өвдөлт, таагүй байдал үүсгэн биеийн хүчийг ашиглах нь ҮНЭХЭЭР БУРУУ АРГА. Томчууд хүмүүжүүлж байна гээд “Алгадах, цохих, бүс, саваа, гутал, мод, халбага зэргээр зодох, түлхэх, сэгсрэх, хүүхдийг шидэх, маажих, чимхэх, хазах, үснээс зулгаах, чихнээс татах, саваадах, тааламжгүй байдалд хүчээр зогсоох, түлэх, хүчээр идүүлэх” гэх мэт үйлдэл хийх нь хүүхдийг дорд үзсэн хандлага бөгөөд өсөлт хөгжлийн хоцрогдолтой болоод зогсохгүй сэтгэл санаа, зан авир, төлөвшилд ч муугаар нөлөөлдөг.   Нөгөө талаар сэтгэл санааны дарамт буюу үглэх, загнах, орилж, хашгирах, хараах, сандаргах, гомдоох, таагүй хандах, нэр хочоор дуудах, ичгүүртэй байдалд оруулах, хэнд ч хэрэггүйд тооцох, хүүхдийн сэтгэлийг сэвтээх, үг хэлээр дайрах, доромжлох, айлгах, сүрдүүлэх, заналхийлэх, дарангуйлах, хууран мэхлэх, үгүйсгэх, тусгаарлах, ялгавартай хандах, сэтгэл хөдлөлийг үл ойшоох, ганцааранг нь хорих, гар утас, интернет зэрэг мэдээлэл харилцааны технологи (“кибер хүчирхийлэл гэж нэрлэдэг”) ашиглан дарамтлах, дээрэлхэх зэрэг хэлбэрүүд нь бие махбодын шийтгэлийн нэгэн адил хүүхдэд хорт муу нөлөө үзүүлдэг гэдгийг эцэг эх, асран халамжлагчид анхаарах нь зүйтэй.      Хүүхэд бие махбодын шийтгэл болон сэтгэл санааны дарамтын хэд хэдэн хэлбэрт зэрэг өртөх нь бий. Эерэг хүмүүжлийн арга болон бие махбодын шийтгэл буюу хүчирхийлэлд өртдөг хүүхдүүдийн тархины ялгааг харьцуулсан зургаас нөлөөллүүдийг харж чадна.                                                               

Дэлгэрэнгүй »
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ гэдэг нь нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг хэлнэ. Сум, хороо бүрт Хүүхэд хамгааллын хамтарсан баг ажилладаг бөгөөд хүүхэд хамгааллын баг нь тухайн орон нутгийн хүүхдүүдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Хүүхдийн эрх, хамгааллын талаар зөвөлгөө өгөхөөр Хүүхдийн тусламжийн утас 108 нь 24 цагийн турш үнэ төлбөргүй ажиллана. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо Аймаг дүүргүүд бүгд  Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог байгуулах бөгөөд тус хороо нь дараах дараах нөхцөл байдалд байгаа хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй.  Гэмт хэрэг, зөрчилд холбогдогдон шалгагдаж байгаа хүүхэд Гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгэл хүртсэн хүүхэд Хүмүүжлийн чанартай арга хэмжээ авагдсан хүүхэд Гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхэд Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж байгаад суллагдсан хүүхэд    

Дэлгэрэнгүй »
Хүүхдийн эрх

        Хүүхэд гэж төрсөн цагаас эхлэн хуульд өөрөөр заагаагүй бол 18 хүртэлх насны бүх охид, хөвүүдийг хэлнэ. Хүүхэд нь өөрийгөө халамжлан хамгаалах, өөрийнхөө хэрэгцээг хангах чадваргүй хүн бөгөөд тэдэнд эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал халамж, хамгаалалт цаг үргэлж хэрэгтэй байдаг. Хүүхдийг бүрэн дүүрэн амьдрах, сурч боловсрох, сайн иргэн болоход тэднийг халамжлах, хамгаалах, боловсрол олгох үүргийг хуулиар баталгаажуулсан байдаг.        Хүүхдийн эрхийн тухай конвенц буюу хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын  гэрээ нь 1990 онд батлагдсан бөгөөд үүнийг НҮБ-ын гишүүн бүх улс орон хэрэгжүүлэх үүрэгтэй. Конвенц нь хүүхэд бүрийг ЭРХ ЭДЛЭГЧ, харин насанд хүрсэн хүн бүр ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧ учир хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй гэсэн байдаг.                                                                                                                                                                   2016 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар хүүхэд бүр дараах 4 бүлэг эрхийг эдлэх ёстой. Үүнд: эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, оролцох гэсэн бүлэг эрх орох бөгөөд эдгээр нь өөр хоорондоо салшгүй холбоотой юм. Хүүхэд хоол ундтай, өлсөх, даарах зовлонгүй, айх аюулгүй, хүндлэгдсэн, ойлгогдсон байх нь хүүхдийн төрөлх хэрэгцээ юм. Хэрвээ хүүхдийн аль нэг эрх зөрчигдвөл нь бусад эрхэд нөлөөлдөг. Тухайлбал, хүүхдийн амьд явах эрх нь, хөгжих эрхтэй нягт холбоотой төдийгүй цаашлаад хүүхэд боловсрол эзэмших, оролцох эрхтэй нь холбогдоно. Эцэг эх, асран халамжлагчдын хувьд Хүүхдийн эрхийг тэдний амьдралд хэрэгжүүлж байхдаа  баримтлах хэдэн үндсэн зарчим бий гэдгийг сануулах нь зүйтэй. Учир нь тухайн нэг хүүхдийн хувьд хэдэн ч эрх нь зэрэг зэрэг зөрчигдөх тохиолдол үүсэх магадлал их. Хүүхдийн эрхийн тухай хуульд “Хүүхдийг хүмүүжүүлэхдээ” хүүхдэд бие хүний сайн сайхан шинж байдал зөв үйл, ёс суртахууны үнэт чанарыг төлөвшүүлэх тасралтгүй үйл ажиллагаа байх, хүүхдийг хүмүүжүүлэхэд дараах чиглэлийг баримтална гэж тусгажээ.                        Хүүхэд хүмүүжүүлэх чиглэл      Эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг Эцэг эхээ хайрлах, бусдыг хүндэтгэх, туслах; Эх орон, байгаль орчноо хамгаалах; Сургуулийн өмнөх, бага, дунд боловсрол эзэмшүүлэх; Хууль ёсыг сахих, үндэсний уламжлалаа хүндэтгэх; Эрүүл мэнд болон өөрийгөө хамгаалах, амьдрах арга ухааны дадал, чадвар эзэмшүүлэх; Оюун ухаан, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх.   Хүүхдэд гэр бүлдээ жаргалтай, халамжтай, хөгжих орчинг бүрдүүлэх; Хүүхдээ хүмүүжүүлэх Хүүхдэдээ харилцааны соёл төлөвшүүлэх; Хүүхдээ хөгжил, эрүүл мэндэд сөрөг эрсдэлээс сэргийлэх, хамгаалах; Хүүхдийн боловсрол, авьяас чадварыг хөгжүүлэхэд хамтран ажиллах; Хүүхдийг нийгмийн зохих үйлчилгээнд хамруулах; Хүүхдийн амь нас, нэр төр, хувийн нууц, хувийн орон зайг хамгаалах; Хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах; Хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах; хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах;    

Дэлгэрэнгүй »
Эцэг эхчүүд, томчууд яагаад бие махбодын шийтгэлийг хэрэглэдэг вэ?

Бие махбодын шийтгэл нь “зарим болдоггүй хүүхдэд” тус болдог гэж хэлдэг. Энэ нь “хэцүү” хэмээх хүүхдэд тохирох сайн арга төдийгүй хүүхдийн буруу үйлдлийг нэн даруй зогсооход тохирсон арга гэж хүмүүс боддог. Зарим хүн “Би багадаа аав ээждээ зодуулж л байсан одоо зүгээр л байна. Харин буруу зүйл хийж зодуулаад их зүйлийг ойлгож ухаарсан” гэж хандах нь түгээмэл. Зодуулахын буруу гэж огт байхгүй гэж аав ээжүүд ярьдаг.   Яагаад бие махбодын шийтгэл гэж Шийтгэлийн нөлөө, үр дагавар Түргэн, харьцангуй хялбар арга Шийтгэхэд хүүхэд тэр дороо буруу үйлдлээ зогсоож болох ч нэгэнт төлөөсөө төлчихсөн юм чинь гэж бодон алдаагаа давтсаар байдаг. “Санаандаа хүрч л байвал дараа  учир нь олдоно биз”. Хурцадмал байдлыг хүчээр шийдэж, хүүхдийн авирыг зогсоож болох ч цаашид зан үйлд нь сөргөөр нөлөөлж, бусдад хохирол учруулж, гэмтээж ч болзошгүй. “Яс маханд нь мэдрүүлж байж л хүн болж өсдөг” . Шийтгэл нь бүх хүүхдийг өвтгөдөг, ялангуяа эмзэг хүүхдийн хувьд  илүү хүнд шархалдаг. “Хүүхдийн зөрүүд байдлыг хурдан засах хэрэгтэй” Шийтгэл нь хүмүүжүүлэх арга биш, хүүхэд өөртөө итгэлгүй, аймхай, үнэ цэнээ мэдэрдэггүй болдог. “Хүүхдэд эцэг эхийн хүч чадал, эрх мэдлийг мэдүүлэх” Өөрийнх нь эрх мэдлийг олж хараад эцэг эхээ хүүхэд хүндэлнэ гэж боддог ч улам ууртай болж томчуудаас өшөөгөө авах хүсэлтэй болдог. “Шийтгэлийн үр дагавар  хамаагүй. Буруу зүйл хийсэн бол хариугаа хүртэх ёстой”. Шийтгэл нь ёс зүй, сахилга батжуулахын эсрэг арга хэмжээ болдог. Гэр бүл болон нийгэмд хэрцгийллийн тойрог үүсгэдэг. Хүчирхийлэл асуудлын шийдэл гэж боддог учир бүх асуудлыг үүгээр шийдэж сурдаг. “Шийтгэхгүй өнгөрвөл хүүхэд муу зан сурна”. Шийтгэл нь муу зан авирыг засдаггүй, харин буруу зан авирыг улам ихээр бий болгодог. “Өөр арга алга, би ч бас зодуулж л хүн болсон.” Шийтгэл нь хүүхэд эцэг эх, асран халамжлагч нарын хоорондох эрхэм харилцааг сүйтгэдэг. Ээж аав нь хайртай гэж хэлдэг мөртөө зодохоор тэдний хайртай эсэхэд эргэлздэг . Эхнэр эсвэл нөхөртөө уурласан уураа хүүхдэдээ гаргадаг. Хүүхэд ах эгч, дүү эсвэл найзууддаа мөн адил уураа гаргадаг. Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ буруу илэрхийлж сурдаг. Хүүхдүүдэд тайлбарлах шаардлагагүй тэд ойлгохгүй учраас цаг үрэх хэрэггүй. Шийтгэлийг эхлээд хийвэл гол асуудлыг олж харж чаддаггүй. Тиймээс хүүхдээ бүрэн ойлгохгүй учраас  хүүхэд гутранги болж, хэн ч намайг ойлгодоггүй, хүлээж авдаггүй гээд амиа хорлох тухай боддог, оролдлого хийдэг Тэгэхээр дээрх хүснэгтээ дүгнээд харвал хүүхдийг зодож шийтгэх нь хандлага зан аашийг нь өөрчлөхөд тус болохгүй гэдгийг эцэг эх, асран халамжлагч нарт дахин хэлмээр байна. Яагаад гэвэл, хүүхдийг биеэр шийтгэж, эвгүй байдалд оруулах нь хэзээ ч сайн үр дүнг авчрахгүй, сайн зөв хүн болгохгүй юм.  Хүүхдийн зан аашийг улам түрэмгий догшин болгож, томчууд болон хүүхдийн ээлжит биеийн хүчирхийллийг бий болгодог. Тухайн үед хүүхдийн гаргасан зан ааш яагаад буруу байсныг ойлгуулаагүйгээс, цаашид зөрчилтэй, замбараагүй, зожиг зан авирыг хүүхэд гаргадаг болно. Томчууд болон хүүхдийн хоорондын харилцаанд нөлөөлдөг. Хүүхдэд айдас, уур хилэн, санаа зовнингуй байдлыг бий болгож, том хүнээс зугтаж, зай барихад хүргэдэг. Хүнд шийтгэл хүүхдэд өөртөө итгэлгүй байдлыг бий болгож, биеэ хамгаалах чадваргүй, эвгүй байдалд орсон мэдрэмжийг хүүхдэд төрүүлдэг. Ирээдүйд ч үүсгэх дотно харилцаанууд, ялангуяа гэр бүлийн харилцаа нь хүчирхийлэл дээр тогтох магадлал маш өндөр хувьтай байдаг. Маш олон эцэг эх, багш, асран халамжлагчид томчуудын хувьд, хүүхдэд “юм заах”, эсвэл тэдний зан авирыг өөрчлөх гэсэн оролдлого нь биеийн хүчирхийлэл болж хувирдаг юм шүү гэдгийг сануулж байна. Томчууд хүүхдийг шийтгэснээр хүссэнээ хийлгэж чадахгүй. Шийтгэл хүүхдийг эцэг эх, багш болон бусад эрх мэдэлтэй хүмүүсээс айхад хүргэдэг. Энэ айдсаасаа болоод тэд сургууль дээрээ тийм ч сайн гүйцэтгэлтэй байж чаддаггүй. Хүүхдүүд өөрсдийг нь айлгадаг нөхцөл байдал болон хүмүүсээс зугтаж эхэлдэг. Тэд нуугдаж, гэрээсээ явж, сургуулиа хаяж болзошгүй. Хүүхэд эцэг эх, багш нарынхаа хүртээдэг шийтгэлээс айх тусам нөхцөл байдал бүр дорддог. Хүүхэд зодуулж, шийтгүүлэх тусмаа улам идэвхгүй, улам таарамжгүй болдог.   Эцэг эхчүүдийн хамгийн түгээмэл мөн эхэнд үзүүлдэг шийтгэл болох АЛГАДАХ бөгөөд энэ талаар доорх нотолгоонууд байдаг. Хүүхдийн бөгсөн дээр алгадах нь эцэг эхчүүдийн ялангуяа жаахан хүүхдийг шийтгэдэг ерөнхий нэг хэлбэр юм. Хүүхэд сөрөг ааш авир гаргахад үүнийг эерэг харьцаагаар солих гэж алгадах арга хэрэглэгддэг. Томчууд ууртай байх үед хүүхдүүд ихэвчлэн алгадуулдаг байна. Хөвүүд охидоос илүү их алгадуулдаг байна. Алгадуулдаггүй хүүхдүүдээс илүү алгадуулдаг нь илүү хэрцгий, догшин ааш авир гаргадаг болох нь ажиглагджээ. Хүүхдийг алгадах нь хүүхдэд илүү таагүй мэдрэмж төрүүлж, өөртөө итгэх итгэлийг нь алдагдуулдаг. Хүүхдийг шийтгэх нь эцэг эхийнхээ хүссэн зүйлийг тэр дор нь дуулгавартай хийхэд хүүхдийг хүргэдэг ч, урт хугацаанд олон давтагдвал, хүүхдийн сөрөг буруу ааш авирыг улам нэмэгдүүлж, бүр цаашлаад, өсвөр насныхныг гэмт хэрэг болон бусад балагтай үйлдлүүд рүү түлхдэг. Сургууль дээрээ танхай байдаг хүүхдүүд ихэвчлэн гэртээ шийтгүүлдэг хүүхдүүд байдаг. Хүүхдийг үе үе алгаддаг хүмүүс өөрсдөө багадаа алгадуулдаг байсан хүмүүс байдаг.

Дэлгэрэнгүй »
Хүүхэд хамгаалал

       Хүүхэд хамгаалал гэдэг нь хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийлэл, үл хайхрах байдал, мөлжлөгө зэрэг бусад бүх хэлбэрийн хүчирхийллээс хүүхдийг хамгаалж, эрх нь зөрчигдсөн хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ.   Тэгэхээр эцэг эх, асран халамжлагчийн хувьд бид хүүхдүүдээ дээрх 4 төрлийн хүүдийн эрхийн зөрчлөөс хамгаалах ёстой юм. ХҮЧИРХИЙЛЭЛ Эцэг эх, асран халамжлагч болон бусад томчууд хүүхдүүдэд санаатай болон санаандгүй хохирол учруулсан үйлдлийг хүүхдийн эсрэг хүчирхийлэлд тооцно. Хэрвээ хүүхэд санаандгүй бус байдлаар хохирсон буюу аюулд өртсөн бол үүнийг ч бас хүчирхийлэл гэж үзнэ. ҮЛ ХАЙХРАХ: Эцэг эх, насанд хүрсэн асран халамжлагч хүүхдэд хүртэх ёстой үндсэн хэрэгцээг нь хангахгүй байхыг хэлдэг.   МӨЛЖЛӨГ: Хүүхдийг бусдын ашиг сонирхлын төлөө ашиглах бүх төрлийн хэлбэрийг мөлжлөг хэмээн тооцно. ХҮЧИРХИЙЛЛИЙН БУСАД БҮХ ХЭЛБЭР: Хүүхдийн эсрэг алив хувь хүн эсвэл бүлэг хүмүүс санаатайгаар биеийн хүч болон эрх мэдлээр далайлган аюул учруулах, хүч хэрэглэх, үүнээс болж хүүхдийн эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд хохирол учрах буюу учирч болзошгүй нөхцөл үүсэх          Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах гэдэг нь тэдний хуульд заасан эрхийг эдлүүлж, түүнийг зөрчихгүй байх, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хэрэв зөрчигдсөн бол яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж, нөхөн сэргээх, хэвийн орчинд ороход туслах нь асран хамгаалагч хүн, гэр бүл, төрийн байгууллагын үүрэг юм.          Түүгээр ч зогсохгүй эцэг эх, асран халамжлагч энэ үүргээ биелүүлэхэд нь төр туслах бөгөөд төр хүүхдийн дээд ашиг сонирхлыг хэнээс ч хамгаалах үүргийг хуулиар хүлээжээ.  

Дэлгэрэнгүй »