0-4 сар

Хүүхдийн  насны онцлогоос хамааран  бие бялдар, танин мэдэхүй, сэтгэл санааны хөгжил  нь харилцан адилгүй байдаг. Эдгээр хөгжлүүд нь өөр хоорондоо уялдаа холбоотой юм. Хүүхдийн тань насны онцлогоос хамааран тэдэнд тавих анхаарал халамж, хүмүүжүүлэх арга барил өөр байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч та өөрийн хүүхдийн хөгжлийн онцлогийг судалж, хүүхдэдээ тохирох хүмүүжлийн эерэг аргыг ашиглана уу. 0-4 сар Танин мэдэхүйн хөгжил Дуу чимээ, дуу хоолой сонсоно Тусламж хэрэгтэй үед чангаар уйлна Уйлахаас өөр дуу авиа гаргаж эхэлнэ (күү гэх мэт) Хөдөлж байгаа юмс, хүний царай зэрэгт хариу үйлдэл үзүүлнэ Анхаарал нь нэг зүйл дээр төвлөрч  эхэлнэ Алив зүйлийг шинээр нээхийн тулд амандаа хийнэ Таалагдсан хөдөлгөөнөө давтан хийх дуртай байна Бие бялдрын хөгжил   Толгойгоо 2 тийш хөдөлгөнө. Доошоо харуулж хэвтэхэд толгойгоо даана. Хөдөлгөөн огцом байна. Гараа идэвхтэй хөдөлгөнө.   Энэ үед хөхөх, базах рефлексүүд сайн хөгжсөн байна   Нийгэмшихүйн хөгжил Тав тухгүй байдал, өвдөлтөнд хариу үйлдэл үзүүлнэ Таньдаг хүмүүсийнхээ дууг танина Нүд рүү ширтэн харна Хэн дээр ч хамаагүй очих боловч, ээжийгээ эсвэл  хажууд нь ойр байдаг хүнээ танина Эцэг эх эсвэл хамт байдаг хүмүүс нь энхрийлэхэд дуртай байна Гижигдэхэд, тоглоход инээж, хөхөрч баярлана   Анхаарах зүйл Хүүхдийн хэрэгцээнд мэдрэмжтэй байх. Ингэснээр хүүхэд тань танд итгэж эхэлнэ. Хүүхэдтэйгээ тоглох хамт байх Хүүхэд уйлахад тайван байх. Ингэснээр хүүхэд аюулгүй, тайван байдлыг танаас мэдэрнэ Халамжлах, анхаарал тавих Хүүхэд харах бүрдээ инээмсэглэж, ярьж байх Дуулах, тэврэх, ярих зэргээр хүүхдээ тайвшруулах 4 сартайгаас хойш хүүхдийн хөдөлгөөн ихэсдэг тул ойчихоос үргэлж сэргийл.   Эцэг эхэд зориулсан зөвлөгөө  0-6 сар хүртэл хүүхдэд эхийн сүүнээс өөр шингэн болон бусад хоолыг огт өгөхгүй. Эхийн сүү нь хүүхдийг хангалттай сайн хооллож амны цангааг бүрэн тайлна. Хүүхдээ хүссэн үед нь буюу өдөр шөнийн аль ч үед хоногт 8-аас доошгүй удаа  хөхүүл Хүүхдээ хөхүүлэхдээ нэг хөхийг бүрэн хөхүүлж сулласны дараа, нөгөө хөхөө хөхүүлж хоолло. Хүүхдийн өлгийн даавуу болон хувцас нь хөвөн даавуу байх нь чухал. Хөл гарыг үргэлж дулаан байлга. Хүүхдийг хэт бэгнэж дасгах нь ханиад шуухинаагаар өвчлөмтгий болгодог тул аль болох халууцуулж хөлөргөхгүй тогтмол хөнгөн, нимгэн хувцаслаж дасгаарай Хүүхдийг агаар салхинд өдөр бүр гаргана. 4 сартайгаас хүүхдийн эхний шүд цухуйж эхэлдэг тул шүлс их гоождог ба заримдаа хүүхэд нилээд уйлдаг.    Хүүхдэдээ дуу дуулж өгөх, хурууны хүүхэлдэйгээр хүүхдэдээ үлгэр ярих, дуу дуулж өгөх Хүүхдэд тоглоход аюулгүй, угааж болохуйц харж, гарт нь барихад эвтэйхэн тоглоом өгч тоглуулах Хүүхдийн эргэн тойронд болон дээр нь тоглоом өлгөж тоглуулах Та өөрийн харьяа баг, сум өрхийн эмч сувилагч, ажилтнуудтай ойр дотно харилцаатай байж хүүхдийнхээ  эрүүл мэндийн талаарх өөрийн санаа бодлоо эрүүл мэндийн ажилтнуудтай үргэлж хуваалцаж байх нь хүүхдээ эрүүл саруул бойжуулахад асар их ач холбогдолтой. Хүүхдийг төрсөн цагаас эхлэн сар бүр өрх, сумын эмнэлэгт тогтмол үзүүлэх бөгөөд доорх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу ваkцин хийлгэх хэрэгтэй. Эцэг эх та хүүхдийнхээ вакцинийг хийлгэхгүй байх нь хүүхдийн эрүүл орчинд аж төрөх эрхийг зөрчиж байгаа явдал юм. Хүүхдээ өвдсөн тохиолдолд заавал эмчид үзүүлж эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлээрэй.  

Дэлгэрэнгүй »
5-8 сар

5-8 сар  Танин мэдэхүйн хөгжил   Хөлөөрөө тоглоно Өөрийн нэрээ ялган таньж, хариу үйлдэл үзүүлнэ Юмс зүйлсийг нарийн нягтална Байнга дуу авиа гаргана Эх хэлээр нь ярих дуу хоолойг танина Биеийн хэсгүүдийг нэрлэхэд зааж чадна Баяртай гэж даллана Хялбар дуу хоолой, хөдөлгөөнийг даган дуурайна Дохио зангаа, дуу авиа ашиглан хүнтээ харилцана   Бие бялдрын хөгжил   Өнхөрнө Ихэнх цагийг суугаа болон босоо байрлалд өнгөрөөнө Мөлхөж сурна Харсан зүйлээ авах гэж оролдоно Нэг гараас нөгөө лүүгээ барьж байгаа зүйлээ шилжүүлнэ. Юмсыг барина, сэгсчинэ, цохино Харах чадвар сайжирч бараг л бүх зүйлийг сайн харна Нэмэлт хоолонд орно Нийгэмшихүйн хөгжил   Танихгүй хүний хажууд уйлна, тавгүй байгаагаа илэрхийлнэ Нүүрээ нууж тоглох зэрэг хялбар тоглоомд оролцоно Энгэртээ тэврэх, ярих зэрэгт аюулгүй, тайван байгаагаа мэдэрч буйгаа харуулна. Баярлаж байгаагаа илэрхийлнэ Онцгой нэг зүйлд дуртай болж магадгүй Бүх зүйлийг амандаа хийж гэж оролдоно Уйлж байгаа зүйлийнх нь хариултыг өгөхөд улам итгэж найддаг болно Гол асрагч хүндээ илүү очих гэж тэмүүлдэг болж магадгүй Анхаарах зүйл  Идэвхтэйгээр, тогтмол хамтдаа тоглох Хүүхэдтэйгээ ярих, хөгжилдөх Хүүхдэдээ дуу дуулж, үлгэр ярьж өгөх Хүүхдэд ойр орчноо таньж мэдэхэд нь аюулгүй орчныг бүрдүүлэх Хүүхдээ хүнд үлдээж орхиж явахдаа хүүхдэдээ хэзээ ирэх, таныг байхгүйд хүүхдийг чинь хэн харах талаар хэлэх. Ингэснээр хүүхэд багаасаа аав ээжийгээ явахад дагахгүй байж сурна. 5 сартайгаас хүүхэд өвөр дээр цогих, сарвалзах зэргээр үргэлж хөдөлдөг тул халуун цай хоол зэргийг хүүхдийн гар хүрэхээс хол байрлуулж байгаарай 7 сартайгаас хүүхэд ганцаараа чөлөөтэй сууж, юмнаас зууран босож чаддаг болсон байх тул гэр доторх халуун зуух, халуун цай, хоолноос хол байлгах хэрэгтэй. 8 сартайгаас мөлхөж эхэлдэг тул чөлөөтэй байлгаж, орчныг нь өдөр бүр цэвэрлэж байх ба залгиж болох жижиг зүйлсийг ойр байлгаж болохгүй. Энэ үеэс гэрт байгаа арзетик, хаалга, ирмэг булангуудыг хүүхдийг хамгаалалтыг хэрэгслээр тоноглоорой. Эцэг эхэд зориулсан зөвлөгөө  Хүүхдэд хөгжим сонсгох Хүүхдэд биеийн хэсгүүдийг нь зааж өгөх Хүүхдэдээ дуу дуулж өгөх, хурууны хүүхэлдэйгээр хүүхдэдээ үлгэр ярих, дуу дуулж өгөх Хүүхдийг өвдгөн дээрээ суулган морь болж тоглох   Хүүхдэдээ өнгөлөг оймс өмсүүлэн хөлөөр нь тоглуулах Хүүхдийг төрсөн цагаас эхлэн сар бүр өрх, сумын эмнэлэгт тогтмол үзүүлэх бөгөөд доорх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу ваkцин хийлгэх хэрэгтэй. Эцэг эх та хүүхдийнхээ вакцинийг хийлгэхгүй байх нь хүүхдийн эрүүл орчинд аж төрөх эрхийг зөрчиж байгаа явдал юм. Хүүхдээ өвдсөн тохиолдолд заавал эмчид үзүүлж эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлээрэй. Хүүхдийг аль болох хөлд оруулагчид суулгалгүйгээр мөлхүүлж, хөлд оруулаарай. Учир нь хөлд оруулагчид суусан хүүхдийн гарын шуу, хөлийн шилбэний булчин гүйцэд хөгжиж чаддаггүй бөгөөд хүүхэд унамтгай, сургуульд ороод гараар юм бичихэд гар нь хурдан цуцдаг болно. 0-59 сартай хүүхдүүдэд жил бүрийн 5 дугаар болон 11 дүгээр сард А аминдэмийг сэргийлэх тунгаар өрхийн эмнэлэгээс өгч уулгана. Таны хүүхдийн нүд нь ер бусын хөдлөх эсвэл гэрэлд хэт их мэдрэмтгий байвал даруй эмчдээ хандаарай.  Хүүхэд нүдээ хагас хаалттай эсвэлүзүүгээ хазайж телевиз үздэг бол хүүхэд харааны гажигтай байж болзошгүй 2 нас хүртэл нь хүүхдийг хүссэн үед нь хөхүүлнэ.

Дэлгэрэнгүй »
9-12 сар

9-12 сар (хөлд орж буй хүүхэд)  Танин мэдэхүйн хөгжил   Нуусан зүйл олно Тоглоомыг зөв байрлалыг нь олж тавина Танил үйлдэл зэргийг хүлээдэг болно Онцгой хэдэн үгэнд тохирсон хариу үйлдэл үзүүлнэ Ааваа ээжээ гэх мэт энгийн хэдэн үг хэлнэ Эцэг эхтэйгээ болон бусад хүмүүстэй ялгаатай харьцана Бие бялдрын хөгжил Өөрөө сууна, босно Мөлхөнө, юм түшиж босно Бөхийнө, буцаад босно Энэ тэрүүгээр явж, алхах гэж оролдсоны эцэст алхаж эхэлнэ Юм өөд авирч эхэлнэ. Санаатайгаар юм унагаана Харсан зүйлээ авч чаддаг болно Баруун зүүн гараа адилхан ашиглана. Солгой эсвэл баруун нь мэдэгдэхгүй Печень, зүссэн алим гэх мэт жижиг зүйлсийг өөрөө барьж идэж сурна Нийгэмшихүйн хөгжил  (ганцаараа тоглож буй хүүхэд) Өөр хүүхдүүдтэй хамт байх дуртай болно Бие даах хүсэлтэй болно. Ууртай эсвэл дургүй байгаагаа сайн илэрхийлнэ Танихгүй хүнээс бишүүрхэнэ Шинээр хийж сурсан зүйлдээ баярлана. Урамшуулахад баярлана Бусдад  сурсан зүйлээ хийж үзүүлнэ Бусдын анхаарлыг татах гэж оролдоно Ганцаараа тоглоно Анхаарах зүйл Хүүхдийг шинэ зүйл сурах болон шинэ тоглоомоор тоглоход нь дэмжиж, урамшуулах Хүүхэд унах юмуу алдаа гаргахад хүүхдийг тусалж, тайвшируулна Хүүхдэд зөв бурууг тууштайгаар зааж өгөх Хүүхдийг олон хүний дунд байлгаж мөн бусад хүүхдүүдтэй тоглуулж сургана Хүүхдэд  бие даан юм хийх боломжийг олгох Татахад доошоо гулсаж унах бүтээлгээр ширээгээ бүтээхгүй байх. Хүүхэд ширээн дээр юу байгааг сонирхон бүтээлгэнээс татахад дээр нь байсан аяга, таваг, халуун цай, ус унаж мэднэ. Иймд ширээгээ бараг бүтээхгүй байсан нь дээр. Халуун ус, цай, шөл зэрэг шингэн зүйлс (аяга, таваг, савтай)-ийг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулах, хүүхэд энэ тэнд тоглон гүйж байх үед халуун зүйл зөөхдөө анхаарал, болгоомжтой явах. Цахилгаан хэрэгслүүд (зурагт, индүү, ус буцалгагч гэх мэт)-ийн залгуурыг ил, унжуулж орхихгүй байх. Түүнээс хүүхэд татаж босох гэх, шалан дээр байвал бүдэрч тээглэх, хоолой, биеэ ороохоос гадна залгах гэж оролдож  болзошгүй. Угаалга, цэвэрлэгээний бодис, эм зэргийг хүүхэд оролдох, авахааргүй хол байлгах. Тэд амандаа хийж, идэж ч мэднэ Тавиур болон бусад тавилгаа унахааргүй бөх бат тогтоох. Хүүхдийн толгой дээр унаж болзошгүй савтай цэцэг, сав, хэрэглэлийг тавиур дээр байрлуулахгүй байх. Шалан дээр ус, бусад шингэн асгарсан тохиолдолд том, багагүй амархан хальтарч унадаг тул арчиж, үргэлж хуурай байлгах. Плитан шал нойтон бол их гулгамтгай болдгийг анхаарах, Шат, цонх тагтнаас хүүхэд унахаас болгоомжлох. Шатанд хаалт хийх, цонхыг онгойлгох боломжгүйгээр хаах, түгжих, тагт руу гарах хаалгыг бөхлөх, Эцэг эхэд зориулсан зөвлөгөө Даавуу ашиглан хүүхэдтэйгээ нуугдаж тоглоорой Хүүхэд алхах, ойр орчинтойгоо танилцахад нь тусалж дэмжих Хүүхдэд алим, помидор, печень гэх мэт зүйлийг өөрөөр нь идүүлэх. Хүүхдийг цаг үргэлж анхаарч, унах, хахах, түлэгдэх гэх мэт ахуйн ослоос үргэлж сэргийлэх   Хүүхдээ өвдсөн тохиолдолд заавал эмчид үзүүлж эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлээрэй. Хүүхдийг аль болох хөлд оруулагчид суулгалгүйгээр мөлхүүлж, хөлд оруулаарай. Учир нь хөлд оруулагчид суусан хүүхдийн гарын шуу, хөлийн шилбэний булчин гүйцэд хөгжиж чаддаггүй бөгөөд хүүхэд унамтгай, сургуульд ороод гараар юм бичихэд гар нь хурдан цуцдаг болно. 0-59 сартай хүүхдүүдэд жил бүрийн 5 дугаар болон 11 дүгээр сард А аминдэмийг сэргийлэх тунгаар өрхийн эмнэлгээс өгч уулгана. Таны хүүхдийн нүд нь ер бусын хөдлөх эсвэл гэрэлд хэт их мэдрэмтгий байвал даруй эмчдээ хандаарай.  Хүүхэд нүдээ хагас хаалттай эсвэл хүзүүгээ хазайж телевиз үздэг бол хүүхэд харааны гажигтай байж болзошгүй 2 нас хүртэл нь хүүхдийг хүссэн үед нь хөхүүлнэ. Хүүхэд мөлхөх, хөлд ороход орчныг нь өдөр бүр цэвэрлэж байх ба залгиж болох жижиг зүйлсийг ойр байлгаж болохгүй. Энэ үеэс гэрт байгаа арзетик, хаалга, ирмэг булангуудыг хүүхдийг хамгаалалтыг хэрэгслээр тоноглоорой.

Дэлгэрэнгүй »
13-18 сар

13-18 сар Танин мэдэхүйн хөгжил   Зурган дээрээс гэр бүлийнхээ хүмүүсийн зургийг таньдаг болно Тодорхой сонголтууд өгөхөд нэгийг нь сонгож чаддаг байна. Өмнө нь хийж байсан зүйлээ санаж давтан хийнэ. Өөрийгөө илэрхийлэх 20 хүртэл үгийн сантай байна. Энгийн заавруудыг сонсон дагаж чадна. Том хүмүүсийн зан ааш, хандлага, үйлдлийг дуурайна. Юмсыг зааж, нэрлэнэ. Хүнтэй харилцахдаа дохио зангаа, үг хольж  хэрэглэнэ. Байнга хэрэглэдэг эд зүйлсийг хэрхэн ашигладгийг нь мэднэ. Бие бялдрын хөгжил Жижиг зүйлсийг хуруунуудаараа  авч сурна Юмсыг овоолж, өрж тавина. Дөрвөлжин зүйлсээр барилга барина. Бөмбөг шидэж чадна. Сайн алхана. Номын хуудсыг эргүүлнэ. Юм барингаа алхаж чадна. Бал, харандаа бариулахад сараачин зурн Тавилгаа руу авирна, шат руу авирч сурна. Хооллохдоо халбага, уухдаа аяга хэрэглэж эхлэх боловч, их асгаж цутгана. Нийгэмшихүйн хөгжил   Эргэн тойронтойгоо танилцахдаа аав ээж, асран хамгаалагчаа хажуудаа байлгахыг хүснэ Өөрт нь анхаарал хандуулахыг шаардана. Өөрийн хүссэнээр хийхийг хүснэ. Зөвшөөрөхгүй бол зөрүүдэлнэ. Бусдад өөрт байгаа зүйлээ өгөхгүй харамлана Хуваалцах чадваргүй байна. Энгийн хялбар хүсэлтүүдийг биелүүлнэ. Баярлах, ичих зэрэг сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ. Бусдыг анхаарч, өрөвдөж байгаагаа илэрхийлнэ Хүүхдүүдтэй хамт тоглохдоо тоглоомоо харамлана Өөрийгөө толинд хараад танина. Анхаарах зүйл Хүүхдүүдийг шинэ зүйлийг сурах, мэдхэд нь тусалж дэмжинэ Хүүхдэд зөв бурууг тууштайгаар зааж өгөх Хүүхэд буруу зүйл хийхэд нь засаж буруу гэдгийг ойлгуулах. Ингэхдээ хүүхдийг айлгаж, сүрдүүлж, цохиж болохгүй. Хүүхдийг айлгаж, цохих зэргээр буруу үйлдлийг засах нь хүүхдийг өөртөө итгэх итгэлгүй мөн заль хэрэглэж хүссэнээ авч сургах юм. Хүүхэд эргэн тойрныхоо хүмүүсийн хэлсэн үг, үйлдлээс суралцдаг тул хүүхдийг хажууд үг, үйлдээ хянах Сурч хөгжихөд хэрэгтэй тоглоом, эд материалаар хангах Хүүхдийн бүтээлч байдлыг дэмжихийн тулд юмхнаар юм хийлгэж сургах Хүүхдэд сонголт өгөх Хүүхэд энгийн хялбар ажил даалгах Эцэг эхэд зориулсан зөвлөгөө  Хүүхдийг тогтсон цагт унтуулах, хооллох зэргээр өдрийн дэглэмд сургана Тоглоомыг нь нам дор тавиур дээр байлгаж, тоглосных нь дараа хураахад сургах Хүүхдэд зурагтай ном, үлгэрийн номыг өдөр бүр уншиж өгөх Өрдөг тоглоом, бөмбөг гэх мэт хөдөлгөөнт тоглоомоор тоглуулах Энгийн хялбар зургийг өнгийн болон тосон харандаагаар будуулах Уутанд эвсэл саванд жижиг тоглоом, эд зүйлсийг цуглуулан хийлгэх, түүлгэх зэргээр тоглуулах Хүүхэд чихэрлэг зүйл их идвэл ердийн хоолонд дургүй болно. Аав нь өдөрт наанадаж 20-30 минутыг хүүхэдтэйгээ ярих, тоглоход зориулж байх нь хүүхдийг нээлттэй сэргэлэн цовоо өөртөө итгэлтэй байх боломжийг өгдөг. Хүүхдийг шээх баах тухайгаа өөрөө илэрхийлж (дохио зангаа, өвөрмөц үг хэллэг) чаддаг болоход нь аль болох эртнээс сургаарай

Дэлгэрэнгүй »
19-23 сар

 19  – 23 сар    Танин мэдэхүйн хөгжил   2 нас хүртлээ 200 гаруй үгийн сантай болно 2 үгтэй хялбар өгүүлбэр холбон хэлнэ Өөрийгөө нэрээрээ дуудна, тоглож байхдаа өөртэйгээ ярина Томчуудын үйлдэл, хандлага, зан аашийг дуурайна Томчуудын тусламжтайгаар шинэ зүйлийг таньж сурна Бие бялдрын хөгжил  Ганцаараа алхаж чадна Сайн гүйнэ гэхдээ зогсохдоо унаж магадгүй Машин гэх мэт тоглоомоо чирч эсвэл түлхэж тоглоно Гараас нь хөтлөхөд, шатаар бууж чадна. Дэмжлэгтэйгээр нэг хөл дээрээ зогсоно. Бөмбөг өшиглөнө, өнхрүүлнэ, шиднэ. Шалан дээрээс юм авахын тулд явган сууна Арагшаагаа болон урагшаагаа өшиглөнө Өнгийн харандааг 3 хуруугаараа зөв барьж сараачна. Хаалганы бариул эргүүлнэ Жижиг дугуйтай унадаг тоглоомуудыг унах дуртай байна Хувцаслаж, хувцсаа тайлах зэрэгт өөрөө тусална. Гутлаа тайлна Халбага хэрэглэж чадна Соруулаар ууна. Нийгэмшихүйн хөгжил   Хувиа хичээсэн хандлагатай байна Өөрийн эд зүйлийг хүнд өгөх дургүй “минийх” гэсэн хандлагатай байна Танихгүй хүнээс ичнэ, бишүүрхэнэ Өдөр тутмынх нь тогтсон хэв маягт нь өөрчлөлт гарахад дургүй байна. Мөн өмнө нь дуртай байсан зүйлдээ дургүй болно Сэтгэл дундуур, уурласан юм уу ядарсан/өлссөн үедээ орилж чарлан аашилдаг болно. тэгэх үү, баярлалаа  гэх мэт эелдэг үгнүүдийг үе үе хэрэглэдэг болж эхэлнэ Төсөөлөн тоглож эхэлнэ Томчуудад хэрэгцээгээ ойлгуулна (жишээ нь, юм уумаар байгаа үедээ, өмдөө норгосон үедээ г.м) Эцэг эх нь эсвэл асран хамгаалагч нь өөр хүүхэд авахад уурлаж, уйлна Бусад хүүхдүүдтэй хамт байх дуртай боловч, төдийлөн хамтран тоглохгүй Анхаарах зүйл  Өдрийн дэглэмийг тогтмол барина. Хүүхэд дургүй байж эсэргүүцсэн ч эвийг нь олж өдрийн дэглэмийг тогтмол баримтална. Хүүхдийг хүмүүжүүлэхдээ тайван гэхдээ тууштай байна  Хүүхэд уйлж байгаа шалтгааныг ялгаж ойлгодог байх. Анхаарал татах гэж уйлж байвал тоохгүй орхих. Энэ насанд хүүхэд бусадтай өөрийн эд зүйлийг хуваалцах дургүй учир олон хүүхэдтэй бол нэг төрлийн эд зүйлсийг хүүхдийн тоогоор авах. Хүүхэд амжилттай юм хийхэд нь урамшуулах Хүүхэдтэй тогтмол ярьж, харилцаж байгаа ингэхдээ баярлалаа, тэгэх үү гэх мэт үгсийг сургах Хүүхдийг хөдөлгөөний чадварыг дэмжихийн тулд гадаа тоглуулах Хүүхдийг гэрийнхнээсээ бусад хүмүүстэй харилцахад нь тусалж дэмжих. 1 настайгаас хүүхдийг хөтөвчинд суулгаж сургана. Хүүхдээ 1 настайгаас өөрөө гараа угаахад сургах хэрэгтэй. 20-23 сартайд хүүхэд ширээнд сууж хооллож сурна. өдөрт 3-4 удаа тэжээллэг хоол идүүлнэ. Нэг удаад 1 аяга хоол өг. Мөн хүүхдийн хоол идэх дуршлаас шалтгаалан хоолны завсраар өдөрт 1 2 удаа хөнгөн хооллоно Хүүхэд цэцэрлэгт орсон бол хоолоо хэрхэн идэж байгаа талаар тогтмол анхаарч байх нь чухал. Учир нь хүүхэд олны дунд ороод анхаарал нь сарниж хоолондоо муудах байдал ажиглагддаг. Эцэг эхэд зориулсан зөвлөгөө Хүүхдэд өөрт таарсан ажлыг даалгаж өгөх. Удирдлага, утас авч ирэх, тоглоом хураах гэх мэт Хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих. Жишээ нь: Хүүхэд гадаа нохой хараад “нохой” гэж хэлэхэд нь “Яг зөв, жижиг, бор нохой” гэх мэт Олон өнгийн харандаа, цаас, буддаг ном өгч зурж сурахад нь дэмжлэг үзүүлэх Хүүхдийг бие даан хоолоо идэх, хөтөвчинд сууж сурахад нь дэмжиж, урамшуулах Үеийн хүүхдүүдтэй нь тоглуулах, айлд зочилж шинэ орчинтой танилцуулах Эргэн тойронд байх зүйлсийг хөдөлгөж, тоглож байхдаа хэмжээ, хэлбэр дүрс, жин гэсэн ойлголтуудыг сурна Харилцахдаа дохио зангаа хэрэглэнэ Сонссон үгнүүдээ давтаж хэлнэ Дуу, шүлэгтэй холбоотой үг, хөдөлгөөнийг сурна Ямар нэг зүйлийг зорилготойгоор хийж эхэлнэ Нуусан зүйлийг хаанаас ч гэсэн олж сурна Мэддэг зүйлийг нь асуухад байрлалыг нь олж чадна

Дэлгэрэнгүй »
2 нас

2 нас Танин мэдэхүйн хөгжил   Үг сайн ашиглах боловч өгүүлбэрт үг холбон хэлж чадахгүй Чиний, миний, ээжийнх нь гэх мэт биеийн төлөөний үгийг төдийлөн ойлгохгүй Зарим үед олон тоон хэрэглэнэ Үгүйсгэх хэлбэр ашиглана. (явахгүй, чадахгүй гэх мэт ) 10 хүртэл тоолно Хэлбэр дүрс, өнгийн талаар анхан шатны мэдлэгтэй болж эхэлнэ Гэр бүлийн хүмүүсийн нэр, нас , гэр бүлийн гишүүн эсэх зэрэг хэлж чадна Энгийн сонголтуудыг хийдэг болно. Юу өмсөх, юу идэх, юу хийх зэргийг хийнэ Юмсыг өрөх,  салгах, том хэлбэртэй зүйлсийг байранд нь оруулах гэх мэт үйлдлийг хийж сурна Юмсыг зорилгоос нь өөрөөр ашиглаж эхэлнэ. Өнгө, хэлбэр дүрсээр нь юмсыг ангилан ялгана Нөхцөл байдлыг ойлгож эхлэх нь түүнд сонирхолтой байна. Өөрийн сонирхсонзүйлдээ анхаарлаа удаан төвлөрүүлэн тоглоно Юмны шалтгаан, үр дүнг ойлгоно Гэр бүлийн гишүүдээ байхгүй байгааг нь анзаарна. Өвдөлтийг анзаарна, илэрхийлнэ, хаана өвдөж байгааг хэлнэ Хэсэг хугацааны өмнө болсон үйл явдал, зүйлсийн талаар ярина.   Бие бялдрын хөгжил Саад тотгорыг тойрон гарна Тодорхой зүйлийг чиглэн хурдан гүйнэ Тоглож байхдаа удаан хугацаагаар явган сууна. Бусдын тусламжгүйгээр шат руу авирна. Гэхдээ хөлөө ээлжлүүлж чадахгүй тул доошоо буухад тусламж хэрэгтэй. Нэг хөл дээрээ дээш доош үсэрнэ, гэхдээ амархан унана. Сандал руу авирна эргэлдэнэ, доошоо сууна. Дугуй унахдаа хөлөө хөдөлгөнө Тэнцвэрээ алдахгүйгээр том бөмбөгийг шиднэ Бие даан хооллоно Гутлаа өмсөнө Нэг гартаа аяга барина   Том товчийг тайлж, том цахилгааныг цахилгаандана. Хаалганы бариулыг эргүүлж, хаалга онгойлгоно Харандааг гартаа атгаж, сараачин бичнэ. Цэг, дугуй дүрс зурна Баруун эсвэл зүүн гараа илүү ашиглана.   Нийгэмшихүйн хөгжил  Бусад хүүхдүүдтэй хамт байх дуртай ч тоглоомоо харамлана Хажууд нь байгаа хүүхэд уйлах, уурлахад хараад хямарна Бусадтай хамт тоглож эхэлнэ Хувиа хичээнэ Сэтгэл хөдлөл нь ерөнхийдөө тогтвортой. Гэхдээ ойрхон хувирч өөрчлөгдөнө Асран халамжлагчаас богино хугацаанд л тусдаа байж сурна Өөрийгөө хэн бэ гэдгийг мэднэ Хийж болохгүй зүйл таньж  “үгүй” гэж хэлнэ Бусадтай харилцах чадвар нь нэмэгдэж хэлсэн үгэнд хариу үйлдэл идэвхтэй үзүүлнэ Юм хүлээх, ямар нэг өөрчлөлтөд тэвчээр алдана Гэрийн ажилд туслахдаа баярлана. Хүүхэлдэйгээ хооллох, арчлах гэх мэт үйлдэл хийнэ Ээж аав, асран хамгаалагчдаа захирангуй хандан тэднийг дугаарлаж, шаардлага тавих, элэг барина   Анхаарах зүйл Айл гэр болж тоглож хүүхдийн төсөөлөн бодох чадвар, сэтгэхүйг хөгжүүлнэ Хүүхдийн хөдөлгөөний чадварыг нь дэмжин бөмбөг, унадаг дугуйгаар тоглуулах Ээлжлэн хамтдаа тоглодог тоглоомоор хамт тоглох Бие даах чадвар, аав ээжээсээ тусдаа байлгаж сургахын тулд ганцаараа тоглох боломжийг өгөх Хүүхд бие даан юм хийхэд нь дэмжих, алдаа гаргахад нь уурлахгүй тэвчээртэй байх Өөрийгөө хувцаслах, хооллох, гэрийн ажилд туслах зэрэгт сургана Үлгэр ярьж өгөх, ном унших, дуу шүлэг зааж өгөх замаар хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх   Эцэг эхэд зориулсан зөвлөгөө  Логик сэтгэлгээ, хөдөлгөөний чадварыг сайжруулахын тулд эвлүүлдэг тоглоомоор тоглуулах Зөвхөн оюуныг хөгжүүлэх дасгал хийлгүй, үйлдэл шаардсан тоглоом тоглох, хэл яриаг нь хөгжүүлэх үүднээс үгийг маш сайн ашиглах Хувин саванд ус хийж хүүхддээ халбага өгч усыг хэмжих, мөн аяга, хуванцар сав, пролонд шингээх гэх мэт хамт усаар тоглох   Хүүхдэдээ зурагт үзэх зөвшөөрөл өгсөн тохиолдолд заавал хажууд нь байж, тайлбарлаж идэвхтэй байлгах Хүүхэдтэйгээ хамт гадуур зугаал, цэцэрлэгт хүрээлэнд очих, янз бүрийн газруудаар хамт явах, тоглох, авирах үйлдлийг хамт хийх, дандаа гэртээ байхаас гадуур зугаалах нь хүүхдэд биеэ зөв авч явж сурахад нөлөөлнө. Хүүхдийн оюуны хөгжил нь 2 хүртэл насанд хамгийн эрчимтэй байдаг. Иймээс бага насны хүүхдэд танин мэдэх, бусадтай тоглох, хөдөлгөөнтэй байх, дуу сонсох, юм үзэж харах, хүрэх,  шинжих зэрэгт нь дэмжлэг хамгаас чухал байдаг. Хүүхдийг юмыг хийх гэж оролдох, ажиглах, бусдаас хуулбарлах замаар суралцдаг. Хүүхдийг осол гэмтэлд өртөхөөс хамгаалж, сэтгэл санааг элдэв төрлийн хүчирхийлэл буюу загнах, зодох, доромжлох зэргээс хол аюулгүй орчинд байлгах нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх, өөрт итгэлтэй байх, шинэ юмыг эрэлхийлэхэд нь дэмжлэг, урам зоригийг өгдөг. Гэрийн хоолноос өдөрт 3 удаа өгөх. Хоолны завсраар өдөрт 2 удаа тэжээллэг зууш нэмэлтээр өгөх. Хүүхдийг илүү их идүүлэх гэж хүчлэхгүй насанд нь тохирсон хэмжээгээр хоолыг өг. Дүүрэн аягалсан хоолыг өгөхийн оронд бага багаар хийж нэмэх маягаар идүүлбэл хүүхэд дуртай байдаг. Хоолыг идүүлэхийг өмнө гарыг нь заавал угааж сургаарай. Та хүүхдэдээ шүдний сойз, хүүхдийн оо авч өгсөн үү? Шүдээ хэрхэн угаахыг зааж өгсөн үү? Энэ насны хүүхэд таны хэлж байгаа зүйлийг бүрэн ойлгодоггүй учир таны хэлсэн үгийг дагах, хийлгэхийг хүссэн зүйлийг нь хийхгүй байх нь элбэг. Хүүхэд таныг юм хэлсний дараа “үгүй” гэж хэлж байвал хийхийг хүсээгүйдээ бус харин ойлгоогүй гэдгээ хэлж байгаа юм шүү. Иймээс “үгүй” гэж хэлэх болгонд нь яагаад үгүй гэж хэлж байгаа нь сайн ойлгож харилцаарай. 5 хүртэлх насны хүүхдийн гарын булчин гүйцэд хөгжөөгүй байдаг учир барьж яваа юм унагах нь элбэг байдаг. Хүүхдийн тань хүнд эсвэл барихад хэцүү зүйлийг унгааж асгах нь тэд санаатай хийсэн бус гар нь өвдсөн учраас ийм үйлдэл гаргасан гэдгийг ойлгоорой. Зөв зүйл хийхэд нь магтаж урамшуулаарай

Дэлгэрэнгүй »
3 нас

3 нас Танин мэдэхүйн хөгжил  Дугуй болон хэрээсэн дүрс зурж, хүн зурна Үгсийн сан, үйл үг хурдацтай нэмэгдэнэ Энгийн харилцан яриа өрнүүлнэ Дуртай үлгэрээ  давтан ярина Болсон явдлыг ярихдаа нэмэлтээр тайлбар оруулна Ном үзэх дуртай болно. Бусдад “унших” эсвэл зургийг тайлбарлах гэж хичээнэ Оньсого таах дуртай байна. Хариултыг нь олохгүй бол санаа зовно Том жижиг гэх мэт хэмжээг ялган танина Цаг хугацааг ойлгож эхэлнэ (жишээ нь өдрийн цайны өмнө) Эд юмсыг тоолж байрлалыг нь солино Үр дүнгийн талаар бодож эхэлнэ Төвлөрөх хугацаа нь уртасна Асуултад зохих хариултыг өгч эхэлнэ Хоёр алхамт заавар дагана. Жишээ нь: том өрөөнөөс хүүхэлдэй аваад ир гэх мэт Бие бялдрын хөгжил   Өлмий дээрээ зогсоно, явна Шатаар бие даан дээш доош явна Бөмбөг өшиглөнө     Юм нь дээрээс үсэрнэ 3 дугуйт унана Номын хуудсыг нэг нэгээр эргүүлнэ Нүүр зурж чадна Хувцасны товчоо тайлна, цахилгаанаа татна, гутлын үдээс үднэ Том сувсыг сүвэгчилнэ Том багсаар будна, хайчаар хайчилна Араараа алхана Нэг хөл дээрээ тэнцвэрээ олж чадна Хайчаа зөв барьж чадна Өнгийн харандаа эсвэл үзэг барихдаа 3 хуруугаа хавчиж ашиглана (эхний хоёр хуруу, эрхий хуруу) Баримлын шавраар тоглоно. Ингэхдээ өнхрүүлж, элдэнэ Богино хугацаанд шээсээ барьж чадна Нийгэмшихүйн хөгжил   Нийгмийн талаар ойлголттой болох Хоёроороо эсвэл гурвуулаа хамтдаа тоглоно, өөрийн бодол санаагаа бусадтай хуваалцана, нийтэч тоглоно Сайн найзтай болно Олон төрлийн зан ааш гаргана Ээлжилж тоглож сурна Өөрийн хүйсийг мэддэг болно Бие даасан байдал нь нэмэгдэнэ гэхдээ томчуудаас дэмжлэг хэрэгтэй хэвээрээ байна. Сэтгэл зүйн хувьд тогтвортой болно Танил насанд хүрэгчдээс холбохдоо хямрах нь бага Өөрийн эд зүйлийг өмчилөн өөрт хүнд өгдөггүй хэвээр байна Анхаарах зүйл (аав ээжээсээ юм асууж буй хүүхэд ) Хүүхдийн уран сэтгэмжтэй, бүтээлч байдал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх шинийг санаачлах чадварыг хөгжүүлээрэй Үг, үйл хөдлөлөөрөө хайрлаж халамжилж байгаагаа харуулаарай Ууртай байхдаа үг, үйлд хөдлөлөө хянаарай. Таны буруу үйлдэл хүүхдэд муу үлгэр дууриалал болно Хүүхдийг өөрөө нүүр гараа угаах гэх мэт өөрийгөө арчлах чадварыг сургах Шинэ санааг дэмжих, үйлдлээрээ, үгээрээ гэх мэт олон янзаар халамжилж байх Хүүхдийг өөртөө туслах чадвар, өөрийгөө асрах зэргийг зөвшөөрөх Хүүхдийн асууж байгаа асуултыг анхааралтай сонсож  шударгаар хариулах 5 хүртэлх насны хүүхдийн гарын булчин гүйцэд хөгжөөгүй байдаг учир барьж яваа юм унагаах нь элбэг байдаг. Хүүхдийн тань хүнд эсвэл барихад хэцүү зүйлийг унгаж асгах нь тэд санаатай хийсэн бус гар нь өвдсөн учраас ийм үйлдэл гаргасан гэдгийг ойлгоорой Эцэг эхэд зориулсан зөвлөгөө (хогоо хогийн саванд хийж буй хүүхэд) Хүүхэлдэй , аяга таваг гэх мэт энгийн тоглоомууд  авч өгөх, айл гэр болж тоглохыг дэмжиж өгөх. Ингэснээр хүүхдийн төсөөлөн бодох чадвар хөгжинө. Юм ороох, ээрэх, цавуу түрхэх, хайчлах  зэрэг нь хөдөлгөөний ур чадварыг сайжруулдаг Тэнцвэр шаардсан тоглоомоор тоглуулах Тэдэнд  үдээсээ үдэх, өөрөө хувцасныхаа цахилгаан татахад туслах. Хүүхдэдээ үлгэр ном уншиж өгөх, мэддэг үлгэрийн зарим хэсгийг нь өөрөөр нь яриулах Эцэг эхтэйгээ болон бусад хүүхэдтэй тоглох цагийг нэмэгдүүлэх “Надад юу байгааг таагаарай” эсвэл “хэрвээ чи байсан бол юу хийх байсан бэ” гэх мэтээр тааварлах тоглоом тоглох Хүүхдэд өдөр бүр хийх зүйлсийнх нь хуанлийг гарган өөрөөр нь тэмдэглэл хийлгэх. Жишээ нь өглөө, орой бүр шүдээ угаах гэх мэт Угаах хувцас ангилуулах (өнгөөр, ямар хувцасны төрлөөр, хэний хувцас вэ гэх мэт) Зөв зүйл хийхэд нь магтаж урамшуулаарай Хэрэв хүүхэд шинэ хоолноос татгалзвал дундаа тавьж хамтдаа идэн, ах эгч нь болон та өөрөө энэ хоолонд дуртай байгаагаа мэдрүүлж дууриал болоорой. Хүүхдийг илүү идүүлэх гэж хүчилсний хэрэггүй. Хүүхдийн нас, биеийн хэмжээ, хөдөлгөөн идэвхи зэргээс нь хамаарч тааруулж тохируулсан хэмжээгээр хоолыг өг. Хүүхдийг өсөж томрох тусам хооллох тоог нэмэгдүүлнэ. Хүүхэд цэцэрлэгт орсон бол цэцэрлэгийн нөхцөл, ариун цэвэр, хоол ундны эрүүл аюулгүй байдлыг судалж холбогдох шаардлагыг тавих нь эцэг эхийн эрх үүрэг юм. Хүүхэд хувцсаа хураах, тоглоомоо хураах, хогоо хамаагүй хаяхгүй байх, гараа тогтмол угаах дадлыг эзэмшүүлээрэй. Хүүхдийг энэ насанд 1 цагаас илүү удаан хугацаагаар зурагт үзүүлж болохгүй.

Дэлгэрэнгүй »
4 нас

4 нас Танин мэдэхүйн хөгжил   Дуудлага нь ижил үгийг ялгаж чадна 18-20 үсэг нэрлэж сурах. Мэддэг үсэгээ холбож уншина. Нэрээ бичиж сурна. Байнга уншиж өгдөг энгийн номыг ярьж сурна. Жишээ нь: цөөхөн үгтэй зурагтай ном Үг ашигласан тоглоом тоглоно. Өөрөө үг зохионо Хамгийн өндөр, хамгийн том, ижил, илүү гэх мэт үгнүүдийг ойлгож зураас ялгана Цээжээр 20 болон түүнээс дээш тоолно 1-10 хүртэл алдаагүй зөв тоолж чадна "Бид өглөө босоод, хувцсаа өмсөөд, нүүр шүдээ угаагаад, цайгаа ууна" гэх мэт өдөр тутмын үйл явдлын дэс дарааллыг ойлгоно. Зураг хараад дутуу хэсгүүдийг нь таньж чадна ( хүн , машин, эд юмс) Үлгэр болсон явдлаа сайн ярьж чадна Хоёроос гурван үйлдэлтэй зааварчилгааг дагана Өнгөрсөн цагийг яриандаа ашиглаж сурна. Гэхдээ алдаа гаргана. Хоолойн өнгийг нөхцөл байдал тохируулан өөрчилнө. Бяцхан дүүдээ, "Сүү дууссан уу?" Ээждээ, "Дүү бүх сүүгээ уучихсан уу?"  Бие бялдрын хөгжил  Том бөмбөгөөр чиглүүлэн шиднэ, барьж авна Араараа  зураасны дагуу алхаж чадна   Шүдээ өөрөө угаана   Хувцсаа товчилж, товчоо тайлна 12 ширхэгтэй эвлүүлдэг тоглоомыг эвлүүлнэ Хайчилна, шугамын дагуу хайчилна Нэг хөл дээрээ 5 секунд хүртэл зогсоно, үсэрнэ Томчуудын туслалцаагүй шатаар өгсөж бууна Бөмбөг чигээрээ өшиглөнө Хүнийг зурахдаа гар хөл, толгойтой  хамт зурна Дугуй, дөрвөлжин дүрс зурна Том үсэг хуулж бичиж эхэлнэ Аягатай усаа асгахгүй авч явж чадна. Гэхдээ зөвхөн тайван удаан алхсан нөхцөлд Зарим дүрс, үсэг хуулж зурж чадна Дугуй унан булан, саадыг тойрон явж чадна. Тоглоомын талбайн тоглоом ,мод, шатаар авирна 12 -15 cм өндөр зүйл дээгүүр үсэрч хоёр хөлөөрөө бууна Нийгэмшихүйн хөгжил   Нээлттэй, нөхөрсөг, хөгжилтэй зан ааштай Сэтгэл хөдлөл нь маш хурдан өөрчлөгддөг. Минут өмнө инээж байснаа уйлах гэх мэт   Өчүүхэн зүйлд урам хугарна магадгүй огцом уурлана, гадуурхагдахаас айна Төсөөллийн найзтай болно. Төсөөллийн найзтайгаа ярина хамт тоглоно Бодит байдлыг хэтрүүлсэн зохиомол зүйл ярина Бусадтай хамтран тоглоно. Бүлгийн үйл ажиллагаанд оролцоно Хийж бүтээсэн зүйлдээ сэтгэл хангалуун байна. Томчуудаа магтуулахыг хүснэ Ихэнхдээ хувиа хичээсэн зан гаргах боловч зарим нөхцөлд  бусадтай байгаа зүйлээ хуваалцана Бие аливаа зүйлийг хийх гэж оролдох боловч бүтэлгүйтвэл огцом уурлана Айл гэртэх гэх мэтээр жүжиглэж тоглох дуртай Дургүйцсэн үедээ асуудлыг хүчээр шийдэхээс илүүгээр дургүй байгаа хэлнэ. Жишээ нь: Чи миний төрсөн өдрийн баярт битгий ирээрэй гэх мэт Бусад хүүхдэд дургүйгээ илэрхийлэхдээ гутаах үг хэллэг хэрэглэнэ. Тэнэгээ гэх мэт Үе тэнгийнхэнтэйгээ сайн харилцаатай болно. Сайн найзтай болж эхэлнэ Анхаарах зүйл  Сургуульд ороход нь бэлдэж тоо, өнгө, дүрс зэргийг заах. Ингэхдээ хүүхдийг алдаа гаргаж, мартсан тохиолдолд уурлахгүй тэвчээртэй байх. Бодит байдал, хийсвэр зүйл хоёрын ялгааг сургах Хүүхэд худлаа ярьж байвал битгий уурлаарай учир нь хүүхэд яг юу ярьж байгаагаа ухамсарладаггүй Хүүхдэд зургийн хэрэгслийг хангалттай өгөөрэй. Ингэснээр хүүхэд хаана, тавилга зэрэг газар зурахгүй Хүүхдэдээ бусад хүүхдүүдтэй тоглуулж байх Сайн найз байхын тулд ямар зан төлөвтэй байхыг зааж өгөөрэй Хүүхэд хэн нэгэнтэй муудалцсан тохиолдолд шууд өөрийнх нь талд битгий ороорой. Үүний оронд асуудлыг хамтран шийдвэрлэхэд нь туслаарай. Хүүхдэд чихэрлэг хийжүүлсэн ундаа, хэт чихэрлэг шоколад, бялууны төрлийн боов зэргийг хэтрүүлэн идүүлж болохгүй, харин аль болох цагаан идээ, ногоо, жимс, мах зэрэг амин дэм илчлэгээр баялаг хоол унд идүүлэхийг хичээгээрэй. Хүүхдэд давсалсан шорвог хоолыг идүүлээд сургачихвал хожим нь  энэ зуршлыг өөрчлөхөд маш бэрхшээлтэй. Гэрийн ариун цэвэр эрүүл ахуй хоол хүнсний дадал зуршлаас хүүхдийн эрүүл мэнд ихээхэн хамаардаг. Энэ насанд хүүхдийн оюун ухаан сэтгэл зүй, хүмүүжлийн талаар төлөвшиж эхэлдэг тул ямар хүн болох нь гэр бүлийн орчноос нь маш их хамаардаг. Эцэг эхэд зориулсан зөвлөгөө Хоол хийхдээ хүүхдэдээ  хийж чадах ажлыг нь даалгах Байшин барьдаг тоглоомыг тоглуулах нь хүүхдэд инженерийн сэтгэлгээг сургана Баримлын шавар нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг  хөгжүүлэх маш сайн арга юм.   Газар шохойгоор шугам зураад, энэ бол гүүр гүүрний доор аварга загас гэх мэт бусад амьтад байна гэж төсөөлөөд  хүүхдийг шугамын дагуу явуулах Сурсан үг, үсэг, тоогоо оруулан зургийн альбом, ном хийлгэх 

Дэлгэрэнгүй »
5 нас

5 нас Танин мэдэхүйн хөгжил  Ижил дүрсүүд, ижил хэмжээний талаарх ухагдахууныг ойлгоно Өнгө, хэлбэр гэсэн 2 ухагдахуунд эд зүйлсийг ангилна Эд юмсыг ерөнхий төрлөөр нь бүлэглэж ангилна. Жишээ нь: Хүнсний бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, амьтан гэх мэт Хамгийн богино, хамгийн жижиг гэсэн ухагдахууныг ойлгоно; эд зүйлсийг хэмжээ, уртаар нь байрлуулна Цээжээр 20 болон түүнээс дээш тоолно; ихэнх хүүхдүүд 100 хүртэл тоолдог. 1-20 хүртэл тоог ялгана, 20 хүртэл илүү дэс дараалалтай, оновчтой тоолно Тэрнээс бага, цөөн гэсэн ухагдахууныг ойлгоно Харанхуй, гэрэлтэй, эрт гэх мэт тодорхойлолтуудыг ойлгоно: "Би өглөө бусад бүх хүмүүсээс өмнө эрт боссон. Тэгэхэд харанхуй хэвээрээ байсан." Өдрийн цагийн хувиараа цаг хугацаатай уялдуулна; зарим хүүхдүүд цаг хэлж чаддаг Хуанли юунд зориулсан бэ гэдгийг мэднэ Мөнгийг хооронд нь ялгана, тоолж сурна, мөнгө хадгална Үсгийн дуудлага мэднэ мөн том жижиг үсэг ялгана Хагас гэсэн ухагдахууныг ойлгоно Тоолшгүй олон асуулт асууна: Яагаад? Юу? Хаана? Хэзээ? Шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэлтэй. Бие бялдрын хөгжил  Хайчаар дүрс тойруулан хайчилна   Биетийг эд ангитай нь, хүнийг биетэй нь зурна Олон үсэг, дүрсийг зурж, бичнэ Зураасны гадуур гаргахгүй цэвэрхэн будна 20-ширхэгтэй эвлүүлдэг тоглоомоор тоглож чадна Том хүний тусламжгүйгээр хувцаслаж, хувцсаа тайлна Халбага, сэрээ хэрэглэнэ, заримдаа зуушны  хутга  хэрэглэнэ Том хүний тусламжгүй бие засаж чадна Араараа өсгий өлмийгөөрөө явна Шатаар хүний туслалцаагүй өгсөж, уруудаж чадна Босох, явах мөн тэнцвэртэй  үсэрч бууна Хөлөө солин харайхыг сурна Үсэрнэ, огцом эргэнэ , савлана, харайна 1м зайнаас шидсэн бөмбөг барьж авна. 3 дугуйт, дугуйтай тоглоом зэргийг сайн жолоодно Унахгүйгээр 10 дараалж үсэрнэ 10 секунд нэг хөл дээрээ тэнцвэрээ хадгалан зогсоно Зураг, загвараас хуулбарлан 3хэмжээст бүтэцтэй байгууламж барина Нийгэмшихүйн хөгжил   Нэг, хоёр сайн найзтайгаа хамт байхыг илүүд үзнэ Хүүхдүүдтэй хамтран тоглоно, бусадтай тоглоомоо хамт тоглоно Өвдсөн, уйлсан, гунигтай байгаа хүүхдүүдийг илүү халамжилна Эцэг эх, асран хамгаалагчаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлнэ Сэтгэл хөдлөлөө хянаж сурна Хүмүүсийг хөгжөөж, инээлгэх дуртай Амжилтандаа баярлана Мангас, сүнс зэргээс айна Хүмүүс өөрт нь дургүй байхад санаа зовно Өөрийн үг, үйлдлээ ухамсарлана Анхаарах зүйл Боломжоороо хүүхэдтэйгээ ярилцах мөн бусад хүүхдүүдтэй ярилцах боломжийг олгох   Нөхцөл байдал, болох гэж байгаа үйл явдлын талаар хүүхэдтэйгээ ярилцах, хэлж өгөх Цаг ашиглалтыг сайжруулахын тулд тоглох унтах цагийг нь зааж өгч, цаг болохоос өмнө нь сануулж байх. Жишээ нь: 10 минутын дараа  тоглох цаг дуусна шүү гэх мэт Мөнгө болон мөнгийг хэрхэн үр дүнтэй зарцуулах  талаар зааж өгөх Бие даах чадварыг дэмжиж зааж өгөх. Үүнд хаана ямар хувцас өмсөх нь зохимжтой, шүдээ хэдэн минут угаах гэх мэт Хүүхдэд өдрийн болсон үйл явдлаа ярих, эсвэл өөрийн санаа бодлоо хуваалцах цагийг гаргаж өгөх Хүүхдийг дасгал хийж, хөдөлгөөний ур чадвараа сайжруулах боломжийг өгөх Бусадтай найрсаг нөхөрсөг байхыг зааж өгөх Бодит байдал, төсөөллийн ялгааг тайлбарлан сургах Аливаа зүйлийг заахдаа уурлаж бухимдахгүйгээр дахин дахин, тууштайгаар зааж сургах. Алдаа хийхийг нь зөвшөөрч байх Энэ насанд хүүхэд хоолоо өөрөө чөлөөтэй сонгож иднэ. Хэтэрхий чихэртэй амтлаг зүйл, лаазалсан хүнс идүүлэхээс зайлсхий. Хоносон хоол идүүлж болохгүй. Шүд цоорохоос сэргийлэх, хоол идэх дур хүслийг хэвийн байлгахын тулд хүүхдийг тогтмол цагаар хооллох хэрэгтэй. Хүүхэд чин дүүтэй болсон эсвэл цэцэрлэгт орсон зэргээс хамаарч анхаарлаа сулруулж болохгүй. Хүүхдийнхээ эрүүл мэнд, хооллолтыг та үргэлж анхаарч байгаарай. Энэ үед хүүхэд ямар ч дадлыг сурахад бэлэн байдаг бөгөөд шинэ юмыг шууд хүлээн авч дуурайдаг тул гэр бүл, орчин эцэг эхийн зөв дадал зуршил зан үйл их нөлөөтэй. Хүүхдэдээ аль болох их цаг зарцуулж ярьж байх нь хүүхдийн ой ухааныг сайжруулдаг. Энэ насанд аавын оролцоо илүү байдгийг санаарай. Эцэг эх нь хүүхдэдээ цаг гарган дагуулж явах, ярьж тоглох, үлгэр ярьж өгөх зэрэг нь хүүхдийг өөртөө итгэлтэй байхад нь нөлөөлдөг. Эцэг эхэд зориулсан зөвлөгөө  Хүүхэлдэйтэйгээ хамт тоглохдоо дүрд хувилан тоглохыг нь дэмжээрэй Долоо хоног тутамд гэр бүлээрээ өнгөрөөх цагаа төлөвлөх Эвлүүлдэг тоглоом хийх, авч өгөх. Шинэ эвлүүлдэг тоглоом анх удаа эвлүүлэхэд нь туслах Математик чадварыг хөгжүүлэх Өдөр тутмын хувиар хийх. Хүүхдээр хяналт хийлгэх эсвэл шаардлагатай ажил дууссаны дараа тэмдэглэгээ хийлгэх. Зөв үсрэх, нугарахыг зааж өгөх (эсвэл өөр хүнээр заалгах) Хоол хийх нь хүүхдийг тэвчээртэй хүлээхэд сургадаг үр дүнтэй арга бөгөөд хүүхдэд  ногоотой шөлийг болохоос нь  өмнө ногоог амсуулж мөн дараа нь амсуулан  харьцуулалт хийлгэх

Дэлгэрэнгүй »
6-7 нас

6-7 нас Танин мэдэхүйн хөгжил         -  Сургуульд явах нь цэцэрлэгт явахаас хэцүү гэдгийг ойлгоно        -  Баруун зүүн гараа ялгана        -  Аливаа зүйлд харьцуулалт хийж байна.  Машинаас том гэх мэт        -  Хүүхэд яаж бий болдог, төрдгийг мэдэхийг хүснэ        -  Цаг сурна        -  Хүн нас барснаар түүний амьдрал дуусдаг гэдгийг ойлгодог болно. Мөн хэзээ нэгэн өдөр өөрөө үхнэ гэдгийг мэднэ        -  Болсон явдал, өөрийн бодол саналаа ярих чадвараа илүү сайжирна        -  Зарим дармал үсгийг  тонгоруулж бичих тохиолдол байна.        -  Өрж байшин барьдаг тоглоомд дуртай        -  Ярих, сонсох чадвар нь сайжирна Бие бялдрын хөгжил        -  Гутлын үдээсээ үдэж тайлж чадна        -  Урагш хойш өнхрөх болон нугарч тонгорч эргэж чаддаг болно        -  Хол, өндөрт зайд зохицон харайж чаддаг болно        -  Хөгжмийн хэмнэлд зохицуулан хөл, гар, биеэ хөдөлгөж чадна        -  Булчингийнхаа хүч чадал, чадварыг шалгаж үзэх дуртай болсон байна        -  Дугуй унах, үсэрч дэвхрэх, эргэх, гулгах чадвартай байна        -  Үсэрч тоглож байх явцдаа бага хэмжээний биетийг хөлөөрөө түлхэж чадна.        -  Шидсэн жижиг бөмбөгийг барьж авах        -  Дүрслэх урлаг, гоо зүйн  чадвар нь сайтар хөгжсөн байна. Төвөгтэй хээ дүрсийг цэвэрхэн зурж, хэвлэж чаддаг болсон байна Нийгэмшихүйн хөгжил          -  Дүрэм журмыг дагах нь чухал гэдгийг мэддэг ч ялахын тулд хуурахад бэлэн байж магадгүй.        -  Охид хөвгүүдтэй алинтай нь ч тоглодог болно        -  Амьтан, хорхой шавьж болон галаас айна. Эдгээр зүйлсийн хажууд байхаас зайлсхийнэ.        -  Гэрийн ажилд тусална        -  Бэлгийн бойжилттой холбоотой сэдвээр ярихад ичнэ        -  Гэр бүлийнхнээ нас барахаас айна          -  Зөв, бурууг  үйлдлийг сайн ялгана        -  Гэр бүл аав ээжээсээ хамаарал нь багасаж, бие даасан байдалтай болно        -  Хувиа хичээх нь багасаж бусдыг анхаарч халамжилна Анхаарах зүйл        -  Өрсөлдөөнтэй, уралдсан тэмцээн уралдаанд оролцоход нь хүүхдээ дэмжих        -  Сэтгэл хөдлөл болон санал бодлоо хуваалцахыг нь дэмжих. Гэхдээ “эвийдээ, нялх юм” гэж бөөцийлөхгүй байх.        -  Хүүхэд айдсаа ярьж байхад нь тайван сонс. Мөн өөрийнхөө айдсыг хүүхдэдээ битгий дамжуул        -  Хүүхдийн асууж байгаа асуултыг  сайн сонсож хариултыг олоход нь тусал        -  Хүүхдийнхээ гоо зүйн мэдрэмжийг нэмэгдүүлэхийн тулд хувцсаа өөрөө өнгө, загварыг сонгож өмсөхөд нь туслаарай.           -  Хүүхдийнхээ чадварт нь итгэж, хийж чадах зүйлсийг нь бие даан хийлгэх        -  Гэрийн дүрэм, хүүхэд өсгөх дүрмийг тууштай баримтлах Эцэг эхэд зориулсан зөвлөгөө          -  Номын сан, музей болон бусад суралцах боломжтой газруудаар аялах        -  Хамтдаа дүрэм журам боловсруул. Хүүхэд өөрөө түүнийгээ ойлгож байгаа эсэхийг нь шалгаарай. Энэ дүрмээ хүүхдийнхээ нүдэнд харагдахуйц газар бичиж байрлуул.         -  Найз нөхөд, ахан дүүсээ урьж хамт тоглоорой. Тоглоомын илүү сонирхолтой болгох үүднээс ялсан багт шагнал өгөөрэй. Энэ нь хүүхдийн багаар ажиллах чадварыг хөгжүүлнэ.         -  Гэрийнхээ эд юмс дээр нэрийг нь бичиж наагаарай. давс, сахар, цай, кофе гэх мэт. Ингэснээр хүүхэд гэрийн ажилд илүү оролцож чадна.

Дэлгэрэнгүй »
8-9 нас

8-9 нас Танин мэдэхүйн хөгжил          -  Унших нь гол хобби нь болно.           -  Асуудал шийдвэрлэх чадвар нэмэгдэнэ.        -  Илбэ, ов мэхийн талаар сонирхоно.        -  Анхаарал төвлөрөлт нэмэгдэнэ.        -  Дуртай зүйлээ цуглуулах эсвэл хийх дуртай болно.        -  Он сар, өдөр, цаг хугацааны ойлголт нь зөвхөн тоо биш гэдгийг ойлгож эхэлнэ        -  Зөв буруугаас гадна аливаа зүйлийг уялдаа холбоо, логик, үр дагаврыг ойлгож эхэлнэ.          -  Математикийн ойлгож, өдөр тутмын амьдралдаа ашиглаж эхэлнэ. Бие бялдрын хөгжил        -  Аливааг цагт хугацаанд нь хийж гүйцэтгэж сурна           -  Өрсөлдөөнд спортын төрлөөр хичээллэж эхэлнэ        -  Бие бялдрын чадварууд нь илүү сайжирна.        -  Хурууны хөдөлгөөн нь сайжирна        -  Тэсвэр хатуужил нэмэгдэнэ, илүү хол гүйж, усанд сэлнэ.        -  Бэлгийн бойжилт эхэлнэ Нийгэмшихүйн хөгжил          -  Хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж, таалагдахыг хүснэ        -  Найзуудтай  хамт цагийг өнгөрөөхийг чухалчилна          -  Дүрэм журам, зан үйлийг сонирхоно.        -  Охид охидтой, хөвгүүд хөвгүүдтэй тоглохыг хүснэ        -  Нийгмийн үүргийг  хариуцлагаа сайтар ухамсарлана.        -  Сайн найз мөн дайсантай болно        -  Аливаа зүйлийг зөв, хамгийн сайнаар хийж гүйцэтгэхийг хүснэ        -  Бусдын оронд өөрийн тавьж бодож сурна. Гэхдээ хувиа хичээсэн хэвээр байна.        -  Бүтэлгүйтэл, шүүмжлэлийг хүндээр хүлээж авна        -  Хар цагаан, зөв буруу, гайхалтай муухай  зэргээр хүлээн авна.           -  Өөрөөсөө бага насны хүүхдүүдтэй тоглох, халамжлахдаа баяртай байна.          -  Сургууль дээр үл ойшоогдоход сэтгэлээр унана. Анхаарах зүйл        -  Өөрөөс нь жоохон хүүхдийг харуулах, халамжлуулах        -  Найзтай болоход нь тусалж сургуулиас гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах        -  Хүүхэдтэйгээ үе тэнгийнхний нь  дарамтын талаар ярилцах        -  Хүүхдийнхээ сурлага болон найзуудынх нь талаар санал бодлоо хэлэх, ярилцах,        -  Ирээдүйн зорилгынхоо төлөө мөнгө хуримтлуулах мөн мөнгөний үнэ цэнийг хүүхдэдээ ойлгуулах        -  Зөв буруу ялган тайлбарлах, танин мэдэхэд нь туслах        -  Хүүхдийн хувийн нууц, хувийн орон зайг хүндэлж, хадгал, хамгаал Эцэг эхэд зориулсан зөвлөгөө        -  Хүүхэд дотоод сэтгэлээ  нээж тэмдэглэл хөтлөхөд нь туслах. Хэрэв хүүхэд зөвшөөрвөл аав ээждээ тэмдэглэлээ хуваалцахыг асуух        -  Хүүхэд хувийн эд зүйлээ хадгалж болох  хайрцаг болон шургуулаг  өгөх        -  Хичээлийн хэрэгсэл болон өөртөө хувцас худалдан авахад хүүхэд оролцох хэрэгтэй. Эдгээр зүйлд хэдий хэр мөнгө зарцуулах талаар ярилцах.        -  Найзындаа тоглох эсвэл хонохыг зөвшөөрөх. Гэвч өөр айлд  хийж болох бас болохгүй зүйлсийн талаар ярилц, сурга        -  Урлаг, спорт зэрэг хичээлээс гадуурх нэмэлт үйл ажиллагаанд хүүхдээ идэвхтэй оролцуулах

Дэлгэрэнгүй »
10-12 нас

10-12 нас Танин мэдэхүйн хөгжил         -  Цаг хугацааны талаар сайн ойлголттой болно.          -  Учир шалтгаан, үр нөлөөг ойлгож оновчтой, уялдаатай төлөвлөж чадна        -  Аливаа үзэл баримтлал, онолыг ойлгох чадвартай байна        -  Зөгнөлт  ном зохиол, түүх, сэтгүүлийг сонирхож уншина        -  Өөрийн цуглуулга, хоббитой болно          -  Ирээдүйнхээ ажил мэргэжлийнхээ сонирхож, ярилцана.        -  Ирээдүйнхээ талаар төсөөлж мөрөөднө            -  Үе тэнгийнхнийхээ хэрэглэдэг хэллэгүүдийг ашиглах нь нэмэгдэнэ        -  Зарим нэг хичээлийг илүү сонирхоно Бие бялдрын хөгжил        -  Охид биеийн хөгжлөөр хөвгүүдээс 2 жил орчмоор түрүүлнэ        -  Охидод сарын тэмдэг үзэгдэнэ        -  Биеийн хүч нэмэгдэж, гарын авхаалж самбаа сайжирна           -  Өгөгдсөн хугацаанд даалгасан ажлыг хийнэ        -  Биеийн хөгжлөөр насанд хүрэгчидтэй адил болно        -  Сарын тэмдэг, бэлгийн хөгжил, дуу хоолой өөрчлөгдөх гэх мэтээр бэлгийн бойжилт явагдана        -  Биеийн үнэр нэмэгдэнэ        -  Охид  огцом өсөж өндөр болно Нийгэмшихүйн хөгжил          -  Уур бухимдлаа хянах чадвар нь нэмэгдэнэ        -  Эцэг эхдээ эрхлэхээс зайлсхийж илүү анхаарал, халамж шаардана        -  Шударга байдлын талаар өөрийн бодолтой болно        -  Үе тэнгийнхний үнэ цэнэ болон эцэг эхийн үнэ цэнийн хоорондох ялгаа байгааг ойлгоно          -  Эцэг эх, бусад хүмүүсийн алдааг хараад дургүйцэх, үзэн ядаж эхэлнэ        -  Өөрсдийн дүрэм, заншил, нууц код, зохиосон хэлийг түгээмэл хэрэглэнэ.        -  Клубийн гишүүн болохдоо баяртай байна        -  Өрсөлдөөнтэй спортын төрлийг сонирхох нь нэмэгдэнэ            -  Уурлаж бухимдах давтамж нь багасна        -  Тэмцээн уралдаанд оролцох хүсэл нь нэмэгдэнэ.        -  Одоогийн болон ирээдүйн зан байдлыг нь тодорхойлох итгэл үнэмшил, үнэт зүйлийг олж авна, туршиж үзнэ.        -  Ижил төстэй зүйлсээрээ бүлгээр найзалж эхэлнэ. Өөрийн найз нөхдөөрөө өөрийгөө тодорхойлно.        -  Сурсан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлэх чадвар нь нэмэгдэнэ        -  Юмсын мөн чанар учир шалтгааныг өсвөр насанд таньж эхэлнэ. Анхаарах зүйл         -  Хүүхдээ найзтайгаа явахыг зөвшөөр. Жишээ нь: дэлгүүр, парк үзэсгэлэн, худалдаа гэх мэт        -  Юу хийж болох болохгүйг сайн тохиролцох хэрэгтэй.  Жишээ нь: Ирэх явах цаг , хаашаа,  хэнтэй явах, юунд явах гэх мэт        -  Хүүхэд чинь найзууд гэртээ авчрахад аюулгүй, нөхөрсөг, ээлтэй орчинг бүрдүүлэх        -  Хөрш айлынхантайгаа бас  хүүхдүүдийнхээ найзын  эцэг эхтэй танилцах        -  Өсвөр насны жирэмслэлт, тамхи, архи, хар тамхины талаар хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, тэдний сэтгэгдлийн сонсох        -  Хүүхдээ тань танд итгэх нь хамгийн чухал гэдгийг санаарай        -  Хүүхдүүд бүтэлгүйтэж, алдаа гаргахад нь уучил        -  Хүндлэлийг өөрсдөө үлгэрлэн дагуулж сурга        -  Хүүхдийнхээ гаргасан амжилт бүрийг тэмдэглэ, тэдний ирээдүйд итгэж байгаагаа харуул          -  Хүүхэддээ зааварчилж, зөвлө. Гэхдээ нөхцөл байдал бүр өөр гэдгийг бас ойлгуул Эцэг эхэд зориулсан зөвлөгөө        -  Телевиз үзэлгүй гэр бүлээрээ хамтдаа  ярилцах цагийг гарга        -  Хүүхэдтэйгээ хамт торт, нарийн боов хийх эсвэл гэр бүлийн уламжлалт хоолны жороо заах        -  Хүүхэд найзуудтайгаа тоглож болох багаар тоглох тоглоомуудыг зааж өгөөрэй        -  Хүүхдээ гадаа тоглуулаарай        -  Гэрийн тэжээвэр амьтан авч өгч, үүрэг хариуцлага, хайр халамжийг сургаарай        -  Усанд сэлэхийг зааж өгөөрэй        -  Амралт зугаалга, аяллаар хүүхэдтэйгээ хамт яваарай          -  Гэр бүлийн  уламжлал бий болгоорой. Жишээ нь: бэлэг солилцох, төрсөн өдрийн бэлэг гэх мэт

Дэлгэрэнгүй »
13-14 нас

13-14 нас Танин мэдэхүйн хөгжил        -  Алив зүйлийг арай илүү  гүнзгий,  олон талаас нь бодно       -  Мэдрэмжээ харилцан яриагаар сайн  илэрхийлнэ       -  Одоо болон ойрын ирээдүйн талаар сонирхоно.       -  Ажиллах чадвар нэмэгдэнэ       -  Зорилготойгоор суралцах болно. Ингэхдээ зөвхөн одоогийн зорилгын төлөө бус ирээдүйнхээ  зорилгын төлөө Бие бялдрын хөгжил       -  Бэлгийн бойжилт эхэлнэ. Зарим хүүхдэд бэлгийн бойжилт явагдаж дуусна.  Бэлгийн бойжилттой холбоотойгоор өөртөө эргэлзэх, эвгүй мэдрэмж төрнө       -  Хүйсийн ялгаа болон сэтгэл ханамжийн талаар илүү сонирхоно. Охид            -  Умдаг, суганы үс бүрэн ургана        -  Хөхний ургах явц үргэлжилсээр байна        -  Сарын тэмдэг тогтмолжсон байна          -  Өндөрийн хэмжээ аажмаар нэмэгдсээр байна.             -  Өндгөн эс үр тогтох чадвартай болно        -  Булчингийн хөгжил нэмэгдэнэ   Хөвгүүд        -  Умдгийн үс бүрэн ургасны дараа суганы үс ургаж эхэлнэ        -  Бэлэг эрхтний  хөгжил явагдсаар байна        -  Өндөр огцом өснө          -  Үрийн шингэн ялгарна        -  Дууны өнгө өөрчлөгдөнө        -  Сахал ургана Нийгэмшихүйн хөгжил           -  Биеийн хэлбэр галбир, гадаад төрх, хувцсандаа илүү их анхаарч  ирнэ.        -  Өөртөө илүү анхаарч эхэлнэ.  Хэт их хүлээлт, өөртөө итгэлгүй байдалд анхаарал хандуулна        -  Зан ааш нь хувирамтгай болно.        -  Үе тэнгийнхний нөлөөгөөр аливаа шинэ зүйлийг сонирхож эхэлнэ        -  Хааяа эцэг эхдээ  муухай ааш гарган уурлана.        -  Сургууль дээрх алив бэрхшээл сорилтоос сэтгэл нь түгшинэ        -  Эцэг эхийн шүүмжлэл, хяналт төвөгтэй санагдана        -  Үе тэнгийнхэнтэйгээ илүү их цагийг хамт өнгөрөөхийг хүснэ Анхаарах зүйл        -  Хүүхдийн өөрийнх нь сонирхож байгаа эсвэл хичээллэж байгаа  спортыг нь дэмжин урамшуулах          -  Гэрийн ажилд туслуулах,  үүрэг хариуцлага хүлээлгэх        -  Хүүхдийнхээ нийгмийн амьдрал болон сургуулийн амьдралыг сонирхон асууж ярилцах        -  Хүүхдээ эрүүл, аюулгүй, зөв сонголт хийхэд нь туслах, өөрөөр нь  сонголт хийлгэх        -  Өсвөр насныхны үзэл бодол, сонголтыг хүндэтгэх        -  Гэр ганцаараа үлдэх үед баримтлах дүрмийг тогтоох Эцэг эхэд зориулсан зөвлөгөө         -  Хүүхдийнхээ найз нөхдийг гэртээ урьж тэдэнтэй танилцаж цагийг үр ашигтайгаар өнгөрөөх боломжийг олго. Жишээ нь: хоол хийх, тоглох, урлах  гэх мэт        -  Хүүхдээ багийн болон бие даасан спортоор хичээллүүлэх мөн түүнчлэн  гэрийн ажилд бүхий л  ажилд идэвхтэй оролцуулах        -  Хооллох цагийг ашиглан хүүхдэдээ эрүүл хооллолт, зохистой жингийн талаар ярилцаарай        -  Хүүхдийнхээ хүсэл сонирхлын дагуу гэр бүлээрээ эсвэл хүүхэдтэйгээ хамт сайн дурын ажил хийгээрэй

Дэлгэрэнгүй »
15-16 нас

15-16 нас Танин мэдэхүйн хөгжил         -  Хийсвэрлэн бодох чадвар нэмэгдэнэ        -  Аливаа зүйлсийн шалтгаан үр дагаврыг тунгаан боддог болно        -  Өөрийгөө илэрхийлэхэд бүрэн чадвартай болно        -  Асуудал тулгарах учир шалтгааныг тунгаан зөв шийдвэр гаргаж чадна Бие бялдрын хөгжил        -  Насанд хүрсэн үеийн өндрийн 95 % д  хүрсэн байна        -  Биед нь гарч байгаа өөрчлөлтөд санаа зовох нь багасах боловч гадаад харагдах байдалдаа их санаа тавьж эхэлнэ        -  Илүү хөдөлгөөний эрч хүчтэй болно        -  Бэлгийн чиг хандлага нь тодорхой болно        -  Хэт их хугацаагаар биеийн тамирын дасгал хийснээр эцэж ядарна        -  Бэлгийн 2 дах шинж тэмдгүүд илэрнэ.        -  Охид биеийн бүрэн галбираа олсон байна. Хөвгүүд огцом өснө. Охид        -  Хөх болон хөлсний үс бүрэн ургаж гүйцсэн байна.        -  Өсөлт аажмаар явагдана. ( ихэнх нь 16 насанд зогсоно) Хөвгүүд:        -  Нүүр биеийн үс ургасан байна.        -  Умдагны болон хөлсний үс нэлээд ихээр ургана        -  Дуу бүдүүрнэ.        -  Бэлэг эрхтэн болон хуухнагны хөгжил явагдсаар байна. Нийгэмшихүйн хөгжил          -  Биед нь гарч байгаа өөрчлөлт нь өөртөө итгэх итгэлийг нь багасгана        -  Гэр бүлийнхнээсээ илүү найзуудтайгаа цагийг өнгөрөөхийг хүснэ        -  Үе тэнгийнхний дарамт хүүхдийн сэтгэл зүйд шууд өөрөө нөлөөлнө        -  Эцэг  эхтэйгээ зөрчилдөх нь ихэснэ        -  Архи, тамхи, хар тамхийг сонирхон туршиж үзнэ.        -  Ичих, нэрэлхүү, даруу зан чанартай байна        -  Өөрт байгаа зүйлээ бусдад гайхуулна        -  Хувийн орон зайг чухалчилна        -  Энгийн байхаас санаа нь зовно. Онцгой бусдаас өөр байхыг хүснэ.        -  Бодит байдлынхаа мэдрэмжтэйгээ зөрчилдөнө        -  Мэдрэмжээ илэрхийлэхдээ үйл хөдлөлөөс илүү үгээр илэрхийлнэ        -  Найзуудтайгаа ойр дотно байхыг чухалчилна        -  Эцэг эхээсээ гадна өөр хэн нэгэн хайрлахыг хүснэ.          -  Эргээд бага насны хүүхэд шиг зан ааш гаргаж, хөдөлгөөнтэй болно        -  Амжилтыг нь тэмдэглэж үргэлж урамшуулж байхыг хүснэ Анхаарах зүйл        -  Гэртээ найз нөхдөө авчрах, аюултай нөхцөл байдлыг даван туулах (аюултай байдал, гал гэх мэт), гэрийн ажил эсвэl гэрийн даалгавар хийх  талаар хүүхэдтэйгээ ярилцах        -  Секс , тамхи , архи, мансууруулах бодис  гэх мэт сэдвээр хүүхэдтэйгээ нээлттэй, шударгаар ярилцах        -  Өсвөр насны хүүхдүүдийнхээ сонголт , шийдвэрийг хүндлэх, ямар ч нөхцөл аав ээж чинь чиний ард байгаа гэдгийг илэрхийлж дэмжих        -  Өсвөр насныхны  тогтвортой биш зан ааш, хандлагыг ойлгох        -  Өөр соёлтой болон насаар ахмад эгчмэд, залуу олон төрлийн хүмүүстэй харилцаж сурахыг хүүхдэдээ сургах        -  Зан ааш, гоо сайхан, биеийн галбир зэрэг нийгэмд үзэгдэх байдлаараа гадуурхагдвал өсвөр насныхны  өөрийнх үнэ цэнийг нь мэдрүүлэх, дэмжих Эцэг эхэд зориулсан зөвлөгөө         -  Хүүхдээ найзуудтайгаа зугаацах, болзоонд явах зэрэг хэт шүүмжлэлтэй хандахаас татгалзах        -  Гэр бүлээрэй цагийг хамт өнгөрөөж гадуур хоол идэх, хамтдаа тоглох, телевиз хамт үзээрэй.        -  Гэр бүлээрээ цагийг хамт өнгөрөөх тогтмол хувиар, шинэ уламжлалтай болоорой        -  Өсвөр насны хүүхдүүдэд тэдний ирээдүйн зорилгыг харуулсан мөрөөдлийн самбарыг хамт хийгээрэй

Дэлгэрэнгүй »
17-18 нас

Танин мэдэхүйн хөгжил         -   Мэдээллийн эх сурвалжийг нягталж үзнэ.        -  Дэлхий дээр болж байгаа үйл явдлын талаарх мэдээллийг сонирхон судална        -  Шинжлэх ухаан болон урлагийн өөрийн дуртай төрлийн олсон байна        -  Ирээдүйн боловсрол, мэргэжлийнхээ сонголтоо хийнэ        -  Өөрийн чадвар, чадавхийн талаар итгэл муутай байна        -  Өөрийн чавдар болон авьяасын  талаар өөртөө итгэх итгэл болон мэдээлэл дутмаг байна        -  Ирээдүйнхээ талаар нухацтай бодож ирээдүйн талаар шийдвэр гаргаж эхэлнэ Бие бялдрын хөгжил Охид        -  18-21 насанд бэлгийн бойжил бүрэн гүйцэд явагдана        -  Бусад биеийн хөгжил бүрэн төгс боловсорно Хөвгүүд        -  Бэлгийн бойжилт дуусна                                  -  Булчин болон үсний хөгжил үргэжилэн явагдана        -  Биеийн хөгжлийн мөн чанар бүрэн төгс боловсорно. Биеийн онцлог шинжүүд хэлбэрээ олж тодорхой болно.        -  Бэлгийн хүсэл эрмэлзэл нэмэгдэж, үйлдэх магадлалтай Нийгэмшихүйн хөгжил          -  Өөрийн дураар байна. Сэтгэл хөдлөлөө хянахад бэрхшээлтэй байна        -  Бие даасан байдлын талаарх бодол нь буурч, өөрт байгаа мөнгөн болон материаллаг нөөц бололцоог чухалчилна        -  Гэр бүлийн харилцааны зөрчилөөс зайлсхийнэ эсвэл шийдвэрлэхийг оролдоно        -  Үе тэнгийнхэн болон өөртөө  ихээхэн анхаарал хандуулна        -  Найзууд болон гэр бүлийн зан чанарын бодит байдал болон тогтсон үнэ цэнийн хоорондох ялгаатай байдлаас урам хугарна        -  Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн эсвэл насанд хүрсэн хүн шиг болохын тулд бэлгийн харилцаанд орохыг хүснэ.        -  Магадгүй дүнсгэр, ууртай, ганцаардсан ,түргэн зантай, өөнтөгч, хувиа хичээсэн, зөрүүд зан гарган        -  Эсрэг хүйснийхээ хүнтэй хамт байх болзох таалагдана эсвэл таагүй байна        -  Магадгүй романтик харилцааг хүчтэй сонирхож, гэрлэлтийн талаар ярина Анхаарах зүйл        -  Биеийн өсөлтийг нь хүлээн зөвшөөрч , магтаалын үг хэлэх        -  Бэлгийн харилцаанаас болж гарах үр дагаврын талаар зөв мэдээллийг өгөх        -  Ирээдүйн талаар ярилцах, төлөвлөхөд нь дэмжих урамшуулах        -  Нөхөрсөг байх гэхдээ араар нь  тандахгүй байх        -  Эсрэг хүйстнээ сонирхох сонирхлыг нь хүлээн зөвшөөрөх, ойлгох        -  Үерхлийг нь хориглохын оронд хүүхэдтэйгээ хэрэгцээ шаардлага, хүлээлтийнх нь  нээлттэй ярилцах        -  Ярилцах, сонсож байх        -  Хүүхдэдээ төрж байгаа сэтгэгдэл, мэдрэмжийг нь сонсож ярилцах.        -  Өсвөр насны хүүхдийнхээ тусдаа байх хэрэгцээг хүлээн зөвшөөрөх Эцэг эхэд зориулсан зөвлөгөө         -  Тогтмол эрүүл мэндийн үзлэг хийлгэж сургах учир нь насанд хүрэхэд тэд өөрсдөө эрүүл мэнддээ анхаарч сурах        -  Гэр бүлээрээ зугаалганд явах. Ингэхдээ хүүхдэдээ зугаалгын зохион байгуулах ажлыг даалгах        -  Гэртээ ажил үүргийн хуваарийг харуулсан самбар байрлуулснаар гуйх, үглэх шаардлагагүй        -  Ирээдүйд нь хэрэг болон аялал, курсэд явуулах

Дэлгэрэнгүй »
18-21 нас

18-21 нас Танин мэдэхүйн хөгжил          -  Ирээдүйн  төлөвлөгөөнөөс нь шалтгаалан хичээлээ илүү сонирхож хийнэ эсвэл хаяна        -  Насанд хүрсэн хүний үүрэг хариуцлагыг хүлээж ажил хийх эсвэл дээд боловсрол эзэмшихээр суралцана.        -  Хийсвэр ойлголтуудыг бүрэн ойлгодог болж өөрийн хийж чадах болон чадахгүй зүйлийг сайн мэддэг болно.        -  Ажил мэргэжлийнхээ зорилгыг тодорхойлон түүндээ хүрэхийг хичээнэ.        -  Бусдаас хараат бус байж бие даан шийдвэр гаргана        -  Шинэ ур чадвар, хобби, сонирхолтой болно         -  Гүн ухааны, хийсвэр сэтгэлгээ хөгжинө        -  “Би амьдралынхаа төлөө юу хийх вэ?” зэргээр ирээдүйнхээ тухай санаа зовнино.        -  Өөрт төрсөн сэтгэгдлээ шийдвэр гаргахдаа илүү ашиглана        -  Санхүүгийн  хувьд бие даана. Бие бялдрын хөгжил        -  Дааврын болон тархины хөгжил үргэлжлэн явагдана.        -  Бие бялдрын болон нөхөн үржихүйн хөгжил бүрэн явагдаж, өсөлт зогсоно        -  Бэлэг эрхтэн болон хөхний  хөгжил гүйцнэ.        -  Бэлгийн чиг баримжаа бат тогтоно.        -  Спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөн хийдэг эсэхээс шалтгаалан бие махбодийн хөгжил өөр өөр байна.        -  Хөдөлгөөний чадвараа гэрийн ажил, ногоо тарих зэрэг практик үйлд бүрэн ашигладаг болно. Нийгэмшихүйн хөгжил          -  Үе тэнгийнхнийхээ нөлөө болон дэмжлэгээс хамааралтай байна        -  Хувь хүний онцлог чанарууд төлөвшиж, бие даасан байдлыг эрмэлзэнэ.        -  Эцэг, эх гэр бүлийнхэн чухал хэвээр байна.        -  Ирээдүйн зорилго, алсын хараа, өөртөө итгэх итгэл маш чухал.        -  Эцэг эхтэйгээ насанд хүрсэн хүний байр сууринаас харилцана.        -  Зан төлөвийг тодорхойлоход үе тэнгийнхэн тийм ч чухал биш гэдгийг ойлгож эхэлнэ.        -  Өөрийгөө бусдын оронд тавьж үздэг болно.        -  Үнэт зүйлсийн суурь ойлголттой болно.        -  Шантаршгүй, тууштай байна        -  Биеийн гадаад байдал тогтоно.        -  Бэлгийн болон  дотно харилцаанд орж эхэлнэ.        -  Өөрийн бэлгийн чиг хандлагаа ойлгоно        -  Бэлгийн харилцаа, дотно байдлыг илүү үүрэг хариуцлага гэж ойлгож ирээдүйгээ төлөвлөнө.        -  Анхаарлаа өөрөөсөө илүү бусдад хандуулдаг болно.        -  Бэлгийн  идэвхтэй харилцаатай болно.        -  Гэр бүл асран хамгаалагчаасаа тусдаа гарна        -  Насанд хүрсэн хүний зөвлөгөөг авахыг илүү хүснэ.        -  Үе тэнгийнхэн чухал боловч залуу хүн өөрөө тэдний санаа бодол нөлөөг хүлээн зөвшөөрч дагахаасаа илүү өөрийн үзэл бодолдоо тууштай байна        -  Дотно харилцааг чухалчилна        -  Гэрлэж, үр хүүхэдтэй болох зэрэгт үүрэг хариуцлагаа ухамсарлан хүлээнэ. Анхаарах зүйл        -  Хүүхэд биш насанд хүрсэн гэдгийг нь хүлээн зөвшөөрч нээлттэй харилцах        -  Сонголт хийх боломж олгож, хариуцлагатай байдалд нь талархаж, захиран тушаахаас зайлсхийх.        -  Бие мах бодь, сэтгэл санаагаар ойр байх ч хувийн орон зай, бие даасан байдлыг нь хүндлэх.        -  Залуу хүний давуу тал, сайн чанаруудад нь талархах, магтах        -  Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндээ анхаарахад нь зөвлөх        -  Хэрэгтэй үед зөвлөж, ярилцаж байх Эцэг эхэд зориулсан зөвлөгөө        -  Төсвөө төлөвлөх, худалдан авалт хийхэд оролцуулах. Ингэснээр санхүүтэй холбоотой шийдвэр гаргаж сурахад тусалдаг.        -  Алхах, спортоор хичээллэх, хамтдаа дасгал хөдөлгөөн хийх        -  Засаг захиргааны байгууллагуудаар хамтдаа очиж, анкет, хүсэлтийг өөрөө бөглөж сурахад нь дэмжиж туслах.        -  Гэр орны бүхий л асуудлыг нэг өдрөөр эсвэл амралтын өдрүүдэд даатган өгөх, гэхдээ гэрийн ажил хийлгэхээсээ илүү хэрхэн удирдан зохицуулах ур чадварыг суулгах.  

Дэлгэрэнгүй »